НҮБ-ын гишүүн орнуудын удирдагчид Нью-Йорк хотноо чуулж Ойрх Дорнодын дайн болон дэлхийн хиймэл оюун ухааны асуудлаар хэлэлцэж байгаа. Ассемблейн үеэр АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп дайныг зогсоох хэлэлцээр хийхгүй бол Ираныг устгаж чадна хэмээн анхааруулсан. Гэхдээ НҮБ-ын дипломатууд АНУ-д шахалт үзүүлж байгаатай холбоотой удахгүй тохиролцоонд хүрч магадгүй гэсэн хүлээлт байгаа аж.
Доналд Трамп илтгэлдээ “Иран өмнөхөөсөө ч илүү агуу, цэцэглэн хөгжсөн улс гүрнийг хамтдаа босгон байгуулах хэлэлцээр байгуулах уу... Эсвэл бид Исламын Бүгд Найрамдах Улсыг бүрэн устгаж, дахин хэнийг ч сөнөөх үйл ажиллагаа явуулах эрхгүй болгох уу" гэж хэлсэн юм. АНУ-ын тусгай элч Стив Виткофф АНУ болон Иран улсууд мягмар гарагт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр талын төлөөлөгчөөр дамжуулан урт хугацаанд хэлэлцсэн гэж мэдэгдэв. Виткофф цааш нь хэлэлцээр дахин үргэлжлэх бөгөөд үр дүнтэй, найдвар төрүүлэхүйц байгааг дурджээ.
Доналд Трамп мөн Ойрхи Дорнодын орнуудын удирдагчидтай уулзсан байна. Удирдагчид дэлхийн газрын тос, байгалийн хийн тээвэрлэлтийн тавны нэг нь дамжин өнгөрдөг Ормузын хоолой дахь усан тээврийг дахин сэргээхийг эрмэлзэж байгаа. Гэхдээ Иранд хэт их эрх мэдэл олгохоос болгоомжилж буй. Үүнээс гадна эдгээр орнуудын олонход нь дайны туршид Ираны халдлагад удаа дараа өртсөн АНУ-ын цэргийн томоохон баазууд байрладаг.
Доналд Трамп Ойрх Дорнодын улс орнуудын удирдагчидтай уулзах үеэрээ Ирантай холбоотой нөхцөл байдал ирэх арваннэгдүгээр сард болох дунд шатны сонгууль гэхэд дуусна найдаж байгаагаа илэрхийлжээ.
Яг энэ үед Доналд Трамп олон талаас дипломат шахалттай тулгараад буй. Тухайлбал АНУ-д эрчим хүчний зардал нэмэгдэхтэй зэрэгцэн бүс нутгийн мөргөлдөөн өргөжсөн. Мөн түүний улс төрийн байр суурийг дахин тодорхойлох дунд шатны сонгууль болоход зургаан долоо хоног үлдээд байгаа. Хэлэлцээр амжилттай болж гэрээ байгуулагдах уу, эсвэл дайн улам бүр хурцдах уу гэдэг нь дэлхийн газрын тосны зах зээл, Персийн булангийн бүс нутгийн аюулгүй байдал болон сая сая Иранчуудын хувь заяаг шийдэх асуудал.
Харин Ираны зүгээс АНУ цэргийн шахалтаа сулруулж, Ираны боомтуудад тавьсан бүслэлтээ буцаавал Тегеран хэдхэн хоногийн дотор Ормузын хоолойг дахин нээх боломжтой гэж мэдэгдсэн байна. Иран зүгээс одоогоор хатуу байр суурьтай байгаагаа сануулсаар байгаа. Ираны Парламентын дарга Мохаммад Багер Калибаф "Трамп Ираны ард түмэн болон түүний зэвсэгт хүчинд өөрийн эрх чадлаа тулгаж чадахгүй" гэжээ.
| Доналд Трамп: Иран хэлэлцээр байгуулахгүй гэвэл бид устгаж чадна |
|
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
О.ЦОГТГЭРЭЛ: Ардчилсан нам анхнаасаа өөрийгөө хэт давжаа болгосон
2026-11-11 15:48:41
Г.ТЭМҮҮЛЭН: Шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төсөл өргөн барьна
2026-11-11 15:09:23
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: НОГДОЛ АШГИЙН ТАЛААРХ ИРГЭДИЙН САНАЛ НЭГТ БАЙНА
2026-11-11 14:50:04
З.Мэндсайхан: “Рио Тинто” ирэх онд ногдол ашиг олгохоо захидлаар мэдэгдсэн
2026-11-11 14:28:03
Г.Дамдинням: Шатахууны үнийг тогтворжуулах арга хэмжээ авна
2026-11-11 14:21:25
"Түүний буруу" сэтгэлзүйн драмыг дахин тоглоно
2026-11-11 14:14:48
“Хэлхээгүй сувд” яруу найргийн уншлага болно
2026-11-11 13:26:42
ХХААХҮЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Ц.БОЛОРЧУЛУУНЫГ ТОМИЛЛОО
2026-11-11 11:51:17
Гэрэл зургийн "Гамма" агентлаг 30 нас хүрлээ
2026-11-11 11:41:47
Соёлын бүтээлч сар улс орон даяар үргэлжилж байна
2026-11-11 11:20:45
Э.Цэндбаатар Мухаммадхужа Якубовтой тулалдана
2026-11-11 10:44:25
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ
2026-11-11 10:28:52
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна
2026-11-11 10:15:00
АМАРХАН АРГААР УТГАГҮЙ КИНО ХИЙЖ, ҮЗЭГЧДЭЭС МӨНГӨ АВАХАА БОЛЬЁ ОО, УРАН БҮТЭЭЛЧДЭЭ
2026-11-11 08:49:23
ЗАСГИЙН ГАЗАРТ АН-ЫНХАН ХАМТРАХ УУ, АРДЫН НАМЫНХАН ХҮЧ СЭЛГЭХ ҮҮ
2026-11-11 07:00:00
ҮЕЭ ЭЛЭЭСЭН ДЦС-УУДАД ГАНЦХАН АСУУДАЛ ГАРАХАД Л УЛААНБААТАР ТЭР ЧИГТЭЭ ХӨЛДӨНӨ
2026-11-11 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИД ХҮРСЭН ТАГНУУЛЫН НУУЦ МЭДЭЭЛЭЛД НЭР ДУРДАГДСАН “ШТС”-ЫН ЭЗЭД ХЭН БЭ
2026-11-11 07:00:00
Д.ЭНХГЭРЭЛ: “Норсон зүрх” мюзиклын Уянгын дүр дуугаар сэтгэл зүрхээ илэрхийлдгээрээ надтай адил
2026-11-11 07:00:00
МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНООС ДЭЛХИЙН ӨВ ХҮРТЭЛХ ШУА-ИЙН ТҮҮХ
2026-11-11 07:00:00
О.НОМУКИ: ХҮН БҮР ХАЙРТАЙ ЗҮЙЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ТЭМЦДЭГ БАЙГААСАЙ
2026-11-11 07:00:00
Б.ОЮУН-ҮЖИН: Дэлхийн даамын аваргаас алт, мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна
2026-11-11 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |