• Өнөөдөр 2026-09-22

“Үндэсний их баяр наадмын цогцолбор”-ыг дөрвөн улирал ашиглахаар төлөвлөжээ

         Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өнгөрсөн долдугаар сард Үндэсний их баяр наадмын үеэр “Хүй долоон худаг”-т 30 мянган хүний суудалтай “Үндэсний их баяр наадмын цогцолбор” байгуулах төслийг танилцуулсан. Цогцолборыг 2027 онд ашиглалтад оруулж, төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдээлсэн юм.

  Тус төслийн ажлын хэсэг анхдугаар хуралдаанаа хийж, зураг төсөл, хөрөнгө оруулалт, санхүүжилт, инженерийн дэд бүтцийн асуудлыг хэлэлцлээ. Эхний ээлжид 30 мянган хүний багтаамжтай задгай цэнгэлдэх хүрээлэн барихаар урьдчилсан зураг төслийг боловсруулж, хөрсний судалгааг дуусгажээ. Одоо нарийвчилсан зураг төсөл, техник, эдийн засгийн үндэслэл болон инженерийн дэд бүтцийн шийдлийг боловсруулах юм.

  Цогцолборыг зөвхөн Үндэсний их баяр наадмын үеэр ашиглахаас гадна жилийн дөрвөн улиралд спорт, урлаг, соёлын арга хэмжээ зохион байгуулах боломжтой байхаар төлөвлөж байна. Мөн тогтмол үйл ажиллагаа зохион байгуулж, орлого олох боломжийг тооцон, менежментийг хувийн хэвшил хариуцах хувилбарыг авч үзэж байгаа аж. Ажлын хэсгийн гишүүд хөрөнгө оруулалт, санхүүжилтийн механизмыг тодорхой болгож, бүтээн байгуулалтыг богино хугацаанд хэрэгжүүлэх шаардлагатайг онцоллоо.

 

            


“Үндэсний их баяр наадмын цогцолбор”-ыг дөрвөн улирал ашиглахаар төлөвлөжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188