• Өнөөдөр 2026-09-22

Европын монгол хүүхдүүдийн сагсан бөмбөгийн тэмцээн болов

     Герман Улсын Берлин хотод Европ дахь монголчуудын сагсан бөмбөгийн өсвөр насны хүүхдүүдийн аварга шалгаруулах хоёр дахь тэмцээн боллоо. Берлин хотын “МBF Berlin” спорт клуб, “Өргөө хэл соёлын төв”-ийн хамт олон “МВАЕ”-тай хамтран амжилттай зохион байгууллаа. Берлин хотод Чех, Их Британи, Швед болон Данийн Вант улсуудаас 90 гаруй хүүхэд багачууд эцэг эх, дасгалжуулагч багш нарын хамт хүрэлцэн ирж гурван насны ангилалд хурд хүчийг сорин, авхаалж самбаагаа уралдуулан өрсөлдөж, дүнгээ гаргалаа.

9-12 насны ангилалд:

Алтан медаль: Герман “MBF Berlin”

Мөнгөн медаль: Чех “Цогт”

Хүрэл медаль. Чех “Цогт”

13-15 насны ангилалд:

Алтан медаль: Чех “Цогт”

Мөнгөн медаль: Чех “Цогт” охид

Хүрэл медаль: Чех “Цогт”

16-18 насны ангилалд:

Алтан медаль: Чех “Next Level”

Мөнгөн медаль: Чех “Цогт”

Хүрэл медаль: Герман “MBF Berlin”

16-18 насны ангилалд:

“ШИЛДЭГ ТОГЛОГЧ” M. Толуй (Герман)

13-15 насны ангилалд:

“ӨСӨХ ИРЭЭДҮЙТЭЙ ТОГЛОГЧ”-оор Б. Тэнүүн (Чех)

9-12 насны ангилалд:ӨСӨХ ИРЭЭДҮЙТЭЙ ТОГЛОГЧ”-оор Б. Нарантулга (Дани)

Тэмцээний “Шилдэг шүүгч”-ээр О.Дашдэмбэрэл (Герман) тодорлоо.

 


 

 


Европын монгол хүүхдүүдийн сагсан бөмбөгийн тэмцээн болов
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188