• Өнөөдөр 2026-07-26

Монгол балетын бүжигчид “Байгаль нуур-2026” фестивальд оролцлоо

    ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсад Орос, Монгол болон бусад орны шилдэг уран бүтээлчдийг нэг тайзнаа нэгтгэсэн Байгаль нуур дахь балет “Буриад-2026” олон улсын V наадам амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

    Монголын уран бүтээлчид Байгаль нуурын үзэсгэлэнт эрэгт болсон гала тоглолтуудад ОХУ-ын Большой театр, Мариинскийн театр, Кремлийн балет болон бусад нэр хүндтэй уран бүтээлийн байгууллагын гоцлол бүжигчдийн хамт оролцож, авьяас чадвар, мэргэжлийн ур ухаанаа үзэгчдэд толилууллаа.

   Дөрвөн өдрийн турш үргэлжилсэн тус наадмын тоглолтуудыг гурван мянга гаруй үзэгч үзэж сонирхжээ. Энэхүү олон улсын төсөл нь улс орнуудын соёлын харилцааг өргөжүүлж, уран бүтээлийн хамтын ажиллагаа, найрамдалт холбоог бэхжүүлэхийн тод жишээ болов.


 

 


Монгол балетын бүжигчид “Байгаль нуур-2026” фестивальд оролцлоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188