Өнгөрөн одож буй долоо хоногт Монголын улс төр, нийгэм, эдийн засаг, спортын салбарт өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
.jpg)
Өнгөрсөн долоо хоногт хүмүүсийн ярианы гол сэдэв болж, басхүү айдаст автуулж, байгалийн гамшиг хэзээ ч “отож” магадгүй, түүнд хэзээд бэлэн байхыг сануулсан үйл явдал боллоо. Тодруулбал, өнгөрсөн мягмар гарагт буюу энэ сарын 12-ны 05:32 цаг 55 секундэд Хөвсгөл аймгийн Ханх сумаас баруун урагш 30 км-ийн зайд 6.5 магнитуд хүчтэй газар хөдлөв. Газар хөдлөлтийн голомт нь тус сумын Долоон уул орчмын газар байсан гэж мэргэжлийн байгууллагууд мэдэгдсэн. Зөвхөн энэ өдрийн өглөө цаг гарангийн хугацаанд нийт зургаан удаа газар хөдөлсөн бол Ханх сумын Долоон уул, Ренчинлхүмбэ сумын Жиглэгийн ам орчимд 30 гаруй удаагийн давтамжтай газар хөдөлж, хамгийн ихдээ 6.7 магнитуд хүрчээ. Мөн газар хөдлөлтийн улмаас автомашин байрнаасаа 40 см орчим хөдөлж, Ренчинлхүмбэ сумын Жиглэгийн ам орчмын айлуудын байшингийн цонх, шилэн эдлэл хагарч, гэрийн тавилгууд унаж, газар дөрвөлжлөн хагарч, их хэмжээний ус гарч, Ханх сумын ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн байр, ЗДТГ-ын байрны хана цуурсан. Хэдийгээр газар хөдлөлт Улаанбаатар хотын төвөөс 600 км гаруй зайд болсон ч чичирхийлэл Булган, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл аймаг, нийслэлийн оршин суугчдад хүчтэй мэдрэгдсэн юм. Энэ талаарх мэдээллийг албаныхан үйл явдал болсноос долоон цаг гаруйн дараа өгч "Улаанбаатар хотод гамшгийн дохиолол дуугараагүй нь газар хөдлөлтийн хүч бага байсантай холбоотой ч бид цаашид иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэхдээ анхаарна" хэмээн байгалийн гамшигт үзэгдэлд бэлэн бус байгаагаа баталж, сэтгүүлчдийн эх сурвалжуудтай холбогдож аль хэдийн авсан мэдээллээс хавь дор мэдээлэл өгсөн юм.
Манай сэтгүүлч Д.Чанцалдулам газар хөдөлсний дараахан Ханх сумын малчин С.Ренчинтэй холбогдон авсан ярилцлагыг эндээс уншина уу.

Улсын ерөнхий прокурорын газраас энэ сарын 13-нд мэдээлэл хийх үеэрээ “Панамын баримт бичиг” буюу оффшор бүс, гадаадын оронд хууль бус хөрөнгө, орлогоо байршуулсан иргэдтэй холбоотой хэрэгт мөрдөн шалгах, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байгаа гэдгийг мэдэгдлээ. Мөн “Энэ бол 23 хүн, албан хаагчтай холбоотой асуудал. Оффшор бүсэд тэднийг хөрөнгө байршуулсан эсэхийг шалгаж байгаа” гэх тайлбарыг албаныхан өгсөн юм. Харин энэ 23 хүн хэн бэ гэдэгт хэн ч хариулт өгөөгүй байгаа юм. Тэгвэл манай ЭРГЭЛТ.МН сайт оффшор бүсээс эхний ээлжинд хэн хэний хөрөнгө орж ирэх магадлалтайг танилцуулсан юм.
Энэ талаарх нийтлэлийг эндээс уншаарай.
.jpg)
Газар хөдлөхтэй зэрэгцэн олон улсад гарсан "Монгол Улс “Rio Tinto” корпорацид Оюутолгойн гэрээг цуцлах санал илгээсэн" гэх мэдээлэл дэлхийн эдийн засагт чичирхийлэл үүсгэв. Үүнтэй холбоотойгоор “Оюу толгой” ХХК-ийн 66 хувийг эзэмшдэг Канадын “Torquoise Hill Resources” компанийн хувьцаа 20 хувиар буурсан байна. Тус компанийн хувьцаа Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр 21.4 хувиар буурч, 11.38 ам.долларт хүрсэн бол Торонтогийн биржид 24 хувиар буурч, 13.88 канад доллар болсон юм.
Харин ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгоо үүнд тайлбар өгч “Монгол Улсын Засгийн газраас 2019 оны арванхоёрдугаар сард Ажлын хэсэг байгуулсан. Оюутолгойн хөрөнгө оруулагчтай хийсэн гэрээ хэлэлцээрийг Монгол Улсын хууль тогтоомжтой уялдуулан сайжруулах, далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөний баримт бичгийг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн сайжруулах гэсэн үндсэн чиглэлээр яриа хэлэлцээр хийсэн Бид одоо санхүүгийн тооцоололд дүн шинжилгээ хийж байна. Хоёр талын яриа хэлэлцээр үргэлжилж байна. Нөгөө талаас Оюутолгой төслийг зогсоох хэмжээнд асуудал хурцдахгүй байх гэж бодож байна. Оюутолгой төслийг зогсооно гэсэн байр суурийг Засгийн газар илэрхийлээгүй” гэлээ.
Оюутолгойн далд уурхайн төсөл зогсвол бид юутай нүүр тулахыг эндээс, ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгоогийн тайлбарыг бүрэн эхээрх нь https://ergelt.mn/news/1/single/4453-ээс уншаарай.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Шүүхийн багц хуулийг шинэчлэн баталж буй. Тэгвэл УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнгөрсөн баасан гарагт Шүүхийн тухай хуулийг эцэслэн баталлаа. Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөл дээр Ажлын хэсэг дөрвөн сар гаруй хугацаанд ажиллажээ. Мөн Хууль зүйн байнгын хороо түүхэндээ хамгийн олон цагаар хуралдаж, хуулийн төслийг хэлэлцүүлсэн байна. Түүнчлэн парламентын дэгийн тухай хуульд хэрэглэж байгаагүй заалт хэрэглэж, нэг цаг гаруй мэтгэлцээн зохион байгуулсан. Шүүхийн тухай хуулийг хэлэлцэн батлахдаа үг үсэг, заалт бүрээр нь хэлэлцэж, санал хураалт явуулснаараа онцлог юм. Энэ талаар
УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Энэ хууль бол Үндсэн хуулийн салаа мөчир, хуулийн засаглал шударга ёсны үндэс. Шүүгч, болон шүүх хэнээс ч, юунаас ч хараат бус ажиллах боломжийг бид энэ хуулиар хийж чадлаа. Хүн бүр шүүхийн өмнө тэгш эрхтэй байна гэдэг зарчмыг хангаж байна. Иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрх нь нээгдэж байгаа гэсэн үг. Шүүгчид хуулиар өөр дарга байхгүй. Шүүгч шүүгчдээ нөлөөлдөг, дарамталдаг явдал энэ хуулиар эцэслэгдэнэ. Мөн шүүгчийн томилгоог нэг хүн хийж, хонгил үүсгэдэг асуудал үүгээр дуусна. Шүүгчийн хариуцлагыг нэмэгдүүлж, шүүгчид хориглох 40 гаруй зөрчлийг тусгаж өгсөн. Хариуцлага алдсан шүүгчийг Сахилгын хороогоор оруулдаг болж байгаа. ШЕЗ-ийн 10 гишүүний таван гишүүнийг шүүхээс, үлдсэн тавыг нь УИХ-аар нээлттэй сонгон шалгаруулж, сонсгол явуулж томилохоор болсон. Сайн хуулийг муу хэрэгжүүлж амийг тасалдаг алдаа болохгүй гэдгийг энэ хуулиар дамжуулан шүүгч нартаа сануулж байгаа. Шүүхийн тухай багц хуулийн хувь заяа шүүгч нарын гарт байна" гэсэн юм.

Коронавирусийн халдвартай холбоотойгоор дэлхий дахинаа урлаг, спортын олон арга хэмжээ цуцлагдаж, хүн төрөлхтөн хүйгээрээ бараг анх удаа олон нийтийн арга хэмжээгүй ийм удаан "хоригдож" байгаа гэж хэлж болно. Харин сүүлийн үед ариутгал, халдваргүйтгэлийг өндөр хэмжээнд ханган, цөөн хэдэн спортын арга хэмжээ зохион байгуулж байгаагийн нэг нь Катарын Доха хотноо болсон жүдо бөхийн "Мастерс 2021" тэмцээн байлаа. Тэмцээн нэгдүгээр сарын 11-13-ны хооронд гурван өдөр үргэлжилж, манай орны 16 тамирчин 11 жинд хүч үзсэнээс МУГТ М.Уранцэцэг хүрэл медалийн болзол хангаж, 2021 оны жүдо бөхийн анхны медалийг эх орондоо авчирлаа. Тэрбээр өөрийн жингийн тэргүүлэгч бөх Украины жүдоч, дэлхийн хошой аварга Дарья Белодедид цэвэр ялагдаад, дагах барилдаанд Аргентины олимпын аварга Паретог ялсан юм. Улмаар хүрэл медалийн төлөө Францын Меланье Клементетэй барилдан, гарт өчих мэхээр цэвэр яллаа. Тэд хоорондоо дөрвөн удаа барилдаж, тус бүр хоёр ялаад байсан бол М.Уранцэцэг ийнхүү нэг ялалтаар илүү боллоо. Ингэснээр тэрбээр "Мастерс" тэмцээнээс нэг алт, хоёр хүрэл медальтай болж байгаа юм.
Тэмцээний гурван өдрийн тойм мэдээллийг https://ergelt.mn/news/105/single/4470-ээс уншаарай.
| ЭРГЭЛТИЙН ТОЙМ: Оюутолгой, оффшор, хүрэл медальтай, газар хөдөлсөн долоо хоног |
|
Б.Мөнх-Эрдэнэ Азийн аваргын хасаг шигшээд шалгарлаа
2026-04-10 14:42:12
Б.Зэнээмэдэр Шри Ланкийн бөхийг ялж, Азийн аваргын шигшээ найм руу орлоо
2026-04-10 14:26:03
Г.Ганхуяг, Сео Жу Хваныг ялж, Азийн аваргын шигшээ наймд үлдлээ
2026-04-10 14:10:05
Х.Билгүүнсайхан Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ
2026-04-10 14:04:12
С.Цэрэнчимэд Азийн аваргын хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо
2026-04-10 13:55:03
Азийн аваргын эрэгтэйчүүдийн барилдаан өнөөдөр эхэлнэ
2026-04-10 13:45:34
Э.ДАВААНАСАН АЗИЙН АВАРГА БОЛЛОО, Б.ХУЛАН АЛТЫН ТӨЛӨӨ БАРИЛДАНА
2026-04-10 12:47:08
Д.Цогтбаатар: Парламентын дархлааны асуудал орж ирж байгаа бол гишүүд ярих л ёстой
2026-04-10 12:35:33
Л.ГАНТӨМӨР: Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга, дэд даргаар хэнийг сонгох вэ гэх дотоод хэлэлцүүлэг өрнөж байна
2026-04-10 11:24:14
Э.Цэндбаатар, Кобиа Брийди тулалдахаар боллоо
2026-04-10 11:23:48
Х.Билгүүнсайхан Азийн аваргын төлөө Руй Ямагучитай тулалдана
2026-04-10 10:58:56
Ч.Лодойсамбуу: Хэмжигдэх боломжгүй зүйлээр хэм хэмжээ тогтоогоод эхлэх юм бол дөрвөн жилээр сонгууль хийгээд байх шаардлагагүй
2026-04-10 10:51:13
“СУДЛААЧ ОЮУТАН – 2026”-гийн шилдгүүд тодорлоо
2026-04-10 10:26:34
Хөл бөмбөгийн “Сансар цом -2026” тэмцээнд өндөрлөв
2026-04-10 10:12:01
МАРГАЗ, СУРАГТЫН НУТАГТАА ЯГ ИЙМ ХАВРААР ОЧООД НЭГ ИРЭХ СЭН ДЭЭ
2026-04-10 07:55:10
“БОДЬ”-ИЙН БОСС Д.БАЯСГАЛАНД ОФФТЕЙКООС ОНГОЦНЫ ХООЛ ХҮРТЭЛ ОРОЛЦОХГҮЙ ТЕНДЕР ГЭЖ АЛГА
2026-04-10 07:00:00
СЭТГЭЛ ЗҮЙЧ Б.АНИР: Хүүхдээ хөнөөж, амиа хорлохыг оролдсон хэрэг бидэнд төрсний дараах ээжүүдийг зөвхөн бие махбодын бус, сэтгэлзүйн хувьд идэвхтэй хянаж, дэмжих хэрэгтэйг сануулж буй дохио юм
2026-04-10 07:00:00
ТАНИЛЦ: ХАХУУЛЬ АВЧ, 17 ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨӨ БИТҮҮМЖЛҮҮЛСЭН ЗТЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.НАСАНТОГТОХ, ТҮҮНИЙ ЭХНЭР Ч.АРИУНТУНГАЛАГ НАР
2026-04-10 07:00:00
2026-04-10 07:00:00
АРДЫН НАМЫН ХУТГУУР Ц.АМУНДРА
2026-04-10 06:59:00
Э.Даваанасан Азийн аваргаас алтан медаль хүртэж, Азийн аварга боллоо
2026-04-09 23:28:01
Э.Дэлгэрмаа Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-04-09 23:21:53
О.Ариунзаяа Азийн аваргын шинэхэн медальтан боллоо
2026-04-09 23:15:49
Б.Хулан, Азийн аваргын алтан медалийн төлөө барилдахаар шалгарч үлдлээ
2026-04-09 19:38:45
"Сэтгэлийн уяа" киног жүжигчин Э.Батнямбуу найруулжээ
2026-04-09 17:44:02
Б.Хулан Азийн аварга Манишаг ялж, хагас шигшээд шалгарлаа
2026-04-09 15:38:28
С.Цэрэнчимэд Хойд Солонгосын бөх Мүн Хён Гёнд 2:1-ээр хожигдлоо
2026-04-09 15:22:34
МҮБХ-ны салбар холбоо АНУ-д байгуулагдлаа
2026-04-09 15:15:52
“Археологи, угсаатны үндэсний музей” ирэх онд ашиглалтад орно
2026-04-09 15:09:36
О.Хулан Азийн аваргын шигшээ наймд шалгарлаа
2026-04-09 14:55:57
Э.Номуундарь Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ
2026-04-09 13:49:23
"Амьдралд хайртай" нөлөөллийн аяныг зохион байгуулна
2026-04-09 13:46:46
УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЖАРГАЛАН: БИ МУИС-ИЙН ХУУЛИЙН АНГИЙН ТӨГССӨН НЬ ҮНЭНЧ А.БЯМБАЖАРГАЛ ГЭЖ ХҮНЭЭС ДҮН ГУЙЖ БАЙГААГҮЙ
2026-04-09 13:02:55
Ч.ЛОДОЙСАМБУУ: УИХ-ын дарга парламентад эзэн суучихаад үгэнд ор, үгүй бол гишүүнээ боль гэдэг хандлагатай байна
2026-04-09 13:00:20
“БОДЬ”-ИЙН БОСС, ОФФТЕЙКИЙН ХААН, АТГ-ЫН АЛДУУЛ Д.БАЯСГАЛАН
2026-04-09 12:30:00
Дорнод, Хэнтий аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ
2026-04-09 11:42:30
"Playtime" наадмын эхний арга хэмжээ “Pre-event”-ийг зохион байгуулна
2026-04-09 11:06:04
Ч.ЭРДЭНЭБИЛЭГ: ЭЭЖИЙГЭЭ АРГАЛ ТҮҮЖ БАЙХАД НЬ ХОРМОЙДООД ГҮЙДЭГ БАЙСАН МИНЬ САНААНААС ГАРДАГГҮЙ БОЛОХООР ЭЭЖИЙНХЭЭ ГЭГЭЭН ДУРСГАЛД ЗОРИУЛЖ АРАГ САВАРТАЙ ХӨШӨӨ УРЛАСАН ДАА
2026-04-09 07:34:08
Э.Номундарь, Азийн аваргын төлөө Minakshi Minakshi-тай тулалдана
2026-04-09 07:30:00
Манай бөхчүүд Азийн аваргын 1 алт, 2 хүрэл медалийн төлөө өнөөдөр барилдана
2026-04-09 07:20:00
Э.Даваанасан Азийн аваргын алтан медалийн төлөө барилдана
2026-04-09 07:10:00
УИХ-ЫН ГИШҮҮД ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС АЙЖ БАЙНА
2026-04-09 07:00:00
Б.НАМУУН, Б.БУЯНХИШИГ: ТОМ БОЛООД ХАМТДАА ШАТРЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛОХЫГ МӨРӨӨДДӨГ
2026-04-09 07:00:00
2026-04-09 07:00:00
ОРЛОГОО НОТОЛЖ ЧАДАХГҮЙ, “RX-450” МАШИНАА ХУРААЛГАСАН ЭТГЭЭД БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗДТГ-ЫН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН А.АЛТАНГЭРЭЛ БАЙЖЭЭ
2026-04-09 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |