Ард түмний хайртай дуучин Адарсүрэнгээр “өвчлөгч” хэчнээн олон байна аа. Борооны дараах мөөг шиг л бөөнөөрөө л тэр эгэл даруухан мөртлөө энгүй авьяастай дуучныг дуурайгаад эхлэх юм. “Адараатай адилхан хоолойтой юм аа”, “Яг Адараа” гэж ирээд л бичлэгийг нь сошиал орчинд өөд, уруугүй хувааж түгээгээд дэмжээд байхыг нь яана гээч. Ар Монголын алдарт дуучин Пэлжээгийн Адарсүрэнг төрмөл хоолойтой, унаган авьяастай уран бүтээлч гэдгийг бид олон сайхан дуунаас нь мэдэх билээ. Түүний аргадаж тайтгаруулсан хоолойнд хэн бүхэн л татагдаж, өнөөдрийг хүртэл хайрлан сонссоор ирсэн. Гэтэл тэр чинээнд, тийм сайхан авьяаст хэн эн зэрэгцэх гэж. Үнэхээр зэрэгцлээ л тийм олуулаа лав биш.
Одоо бүр түүгээр өвчилж, солгой хоолойгүй л бол Адараа шиг дуулах гэж зүтгэх нь л дээ, янз нь. Тийм дураар, замбараагүй, хэмжээ хязгааргүй юм гэж байхгүй шүү дээ. Мэдээж ард түмэн Адараатай хайртай, түүний дуу хоолойг бишрэн сонсдог ч ингэж хэтрүүлж, хэт их адилхан болох гэж улайрах нь хэнд ч таатай сайхан харагдахгүй. Харин ч арга ядсан, бусдад хэн нэгнийг дуурайж сайхан харагдах гэсэн арга л гэлтэй. Түүний хоолой давтагдашгүй, мөнхүү хаанаас ч ялгаран танигддаг талаар олон хүн дурсаж ярьсан байдаг. Үүний нэг нь Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров.
Тэрбээр “Сайхан хоолой. Одоо бол хилэн хоолой гэж ярина даа, бараг. Хилэн хоолой бол захиалга их өндөртэй. Тэр үед хөгжмийн зохиолчид, яруу найрагчид П.Адарсүрэнгээр дуу дуулуулах гэж өдөр шөнөгүй үзэлцэж байсан хэрэг. Сонсогчид бол П.Адарсүрэнгийн шинэ дууг өдөр шөнөгүй хүлээдэг байв". П.Адарсүрэн шиг ард түмэнд тэгж их хүндлэгдсэн дуучин яг тэр үедээ байгаагүй учраас тэр хүний сэтгэл их гонсгор үлдсэн. П.Адарсүрэн өөрийн гэсэн дэг сургуулийг бий болгосон. Тэр нарийн хоолойтой эрэгтэй дуучдыг даван гарч ирж өөрийнхөө тэр бүдүүн хоолойтой дэг сургуулийг Д.Түмэндэмбэрэл гуайтай хамт тогтоож чадсан. Нийтийн дууны үндсэн толгой дээр сахиус болон заларч байсан гэдэгтэй хэн гуай ч өнөөдөр маргаж чадахгүй. Мэргэжлийн би ч гэсэн хүлээн зөвшөөрөхөөс аргагүй байдаг. Сүүлдээ П.Адарсүрэнгээр дуу бичүүлэхэд их хүндрэлтэй болсон гэж ярьсан л даа. Архи балгадаг гэж. Тэгээд хүмүүс дуугаа дуулуулахын тулд архи аваачиж өгдөг гэж дуулдаж байсан” гэж ярьсан байдаг. Ийм нэг өөрийн гэсэн хоолойны өнгө аястай уран бүтээлч бол тэр. Түүнээс өдгөө хэн дуртай нь дуурайгаад сууж байх нь биш. Хари н уран бүтээлийг нь шимтэн сонсож, сайхан дуучныг тэр чинээгээр нь хадгалан үлдэх нь зүйтэй. Түүнээс дууг нь сонгон дуулж, “Адараатай адилхан хоолойтой” гэж хэлүүлээд л, цааш ахих нь Ард түмний хайртай уран бүтээлчийн авьяас билгийг үл хүндэтгэж, үнэ цэнгүй болгож байгаа хэрэг. Адарааг л дуурайвал сайхан болно гэж эндүүрч, түүгээр “өвчлөх”-өө болимоор байна.
Яг ижилхэн дээл хийлгэж өмсөөд л, үсээ засуулаад найр, хурим, тоглолтод хүртэл дуурайн дуулна гээч. Хайрлаж хүндэлж, дууг нь шимтэн сонсдог байж болох ч ингэж ард түмнийг хуурмааргүй байна аа. Түүнийг үргэлжлүүлэх, дуу хоолойг нь өнөөд сэргээн санах нь зүйн хэрэг ч дуурайсан олон Адараа байж болохгүй. Жаахан дэгсдүү яриатай хүнд бол бараг өдөр бүрл сошиал орчинд Адараатай адилхан дуулдаг хүн гарч ирж байна. Тийм амархан, тийм хялбараар хэн хүссэн нь Адараа шиг дуулах юм бол Ар Монголын алдарт дуучин, энгийн даруу тэр авьяастны дуу хоолой яах билээ.
| АДАРААГ ДУУРАЙХ ДОН ТУСЛАА |
|
Д.АМАРБАЯСГАЛАН: Стратегийн ордыг хувьчлах зохицуулалт байхгүй, тэгэх ч боломжгүй
2026-10-29 13:46:58
Т.МӨНХСАЙХАН: Зургаа долдугаар ангийн сурагчдыг үдийн хоолонд хамруулна
2026-10-29 13:41:46
АҮЭБЯ: Шатахуунд оочерлож байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэхийг хуурамчаар хийх тохиолдол гарч байна
2026-10-29 13:27:59
Б.МӨНХТАМИР: Шатахуун түгээх станцууд дээр өнөөдрөөс зохицуулалт хийнэ
2026-10-29 13:18:35
Малчин руу баавгай дайрч, биед нь гэмтэл учруулжээ
2026-10-29 12:50:38
Хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн 51 албан тушаалтанд хариуцлага тооцуулжээ
2026-10-29 12:40:01
Д.Лувсаншаравын нэрэмжит "Хүүхдийн найрал дууны наадам"-ын шилдэг хамтлагууд тодорлоо
2026-10-29 12:26:59
Чөлөөт бөхийн “Астана-2026” дэлхийн аваргын алтан медалийн эзэд тодорч эхэллээ
2026-10-29 12:02:56
З.ЭНХБОЛД, Б.ЭНХ-АМГАЛАН НАРТ ХОЛБОГДОХ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ХЭВЭЭР НЬ ҮЛДЭЭЛЭЭ
2026-10-29 11:38:31
149-р сургууль нүүрс түлдэггүй “Ногоон сургууль” боллоо
2026-10-29 10:07:08
Хятадын их, дээд сургуулийн номын санд “Дуу тусгаарлагч бүхээг”-тэй боллоо
2026-10-29 09:55:02
Чөлөөт бөхийн дэлхийн аваргад өнөөдөр манай таван бөх барилдана
2026-10-29 09:42:40
Хотын дарга шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахыг уриаллаа
2026-10-29 09:30:14
Х.Болортуяа, Ц.Намуунцэцэг нар өнөөдөр "Астана-2026” ДАШТ-ий дэвжээнд гарна
2026-10-29 09:28:06
М.Нандин-Эрдэнэ “VANTA BLACK-17” эвентэд Али Гаджиевтэй тулалдана
2026-10-29 09:01:00
Д.МӨНХ-ОРГИЛ: АРДЫН УРЛАГ БОЛ МИНИЙ ХУВЬД ӨСӨХӨӨС СУРСАН ҮНДЭСНИЙ ХЭЛ
2026-10-29 07:35:32
Тусгай олимпын хорооны хөл бөмбөгийн эмэгтэй баг Хятадыг зорив
2026-10-29 07:20:00
Э.Дэлгэрмаа дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-10-29 07:10:00
ТУСЛАХУУДААСАА БОЛЖ “ТУГ ТАХИУЛАХ” ОЙРХОН БАЙНА ШҮҮ, УИХ-ЫН ГИШҮҮД
2026-10-29 07:00:00
ЗАДАРСАН ЗАСАГТАА ЗАГНУУЛСАН ЯДАРСАН УИХ
2026-10-29 07:00:00
Э.ДАВААНАСАНГИЙН ДАЙЧИН БАРИЛДААН ДЭЛХИЙН АВАРГЫН МЕДАЛИЙГ АВЧИРЛАА
2026-10-29 07:00:00
ЯПОНЫ ЗАСГИЙН ГАЗАР НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТ АНХААРАЛ ХАНДУУЛАХ БОЛСОН ШАЛТГААН
2026-10-29 07:00:00
ҮНЭ ХАНШ: ИДЭШНИЙ ҮХЭР ДУНДЖААР ГУРВАН САЯ ТӨГРӨГИЙН ХАНШТАЙ БАЙНА
2026-10-29 07:00:00
Э.Дэлгэрмаа дэлхийн аваргын шөвгийн дөрөвт шалгарч үлдлээ
2026-10-28 16:08:13
ЯПОНЫ ГАДААД ХЭРГИЙН САЙД Т.МОТЭГИ: Ой хамгааллын мэргэжилтнүүдээ Монгол руу илгээнэ
2026-10-28 15:25:00
“Болдтөмөр Ерөө Гол” ХХК мэдэгдэл гаргалаа
2026-10-28 15:04:57
Б.Хулан, Э.Даваанасан, Т.Энхжин нар дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө барилдана
2026-10-28 14:18:05
Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа
2026-10-28 13:57:10
Ц.Идэрбат: Вакцин дотооддоо үйлвэрлэхэд зориулж 1.5 тэрбум төгрөгийг төсөвлөсөн
2026-10-28 13:51:56
Элчин сайд В.Оюу Тайланд Улсын Гадаад хэргийн сайдтай уулзав
2026-10-28 13:06:15
Ж.БЯМБАСҮРЭН: Зөвшөөрлийг зохих журмын дагуу олгосон ч хилчдийг зориудаар гал тавьсан мэтээр буруутгаад байна
2026-10-28 11:58:17
Жүдо бөхийн “BARNAUL CUP 2026”-гаас 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ
2026-10-28 11:46:24
Ватиканаас XIII-XIV зууны Монголын түүхийн ховор 38 баримтыг хуулбарлан авав
2026-10-28 11:26:54
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 20 асуудал хэлэлцэнэ
2026-10-28 10:43:21
"Алтан намар" хөгжмийн наадам анх удаа орон нутагт болно
2026-10-28 10:40:40
Хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Төрбат томилогдлоо
2026-10-28 09:51:48
ГУРВАН ХҮҮХЭДТЭЙ ӨРХ ӨВЛИЙН ХУВЦАС БЭЛТГЭХЭД ДУНДЖААР 3–5 САЯ ТӨГРӨГИЙН ТӨСӨВ ШААРДЛАГАТАЙ
2026-10-28 08:00:00
МУГТ Л.ЭНХРИЙЛЭНГИЙН ЭМЭЭ Л.МӨНХНАСАН: ОХИН МИНЬ ДАШТ-ЭЭС “ТАНЫ ЗАХИСАН ХАВИРААГ ХИЙЖ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ” ГЭЭД ИНЭЭСЭЭР ИРСЭН
2026-10-28 07:36:04
Манай долоон бөх дэлхийн аваргын дэвжээнд гарч барилдана
2026-10-28 07:10:00
МУУГЗ Б.МАГСАРЖАВ: Ээжийгээ амьд байхад “Насны намар” дууг бичиж, аюултай нүгэл үйлдсэн хүн дээ, би
2026-10-28 07:00:00
ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА: ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРЫГ НЬ СҮЙТГЭСЭН ГАДНЫН ИРГЭНД БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ ОНООЖ, КОМПАНИЙГ 500 САЯ АМ.ДОЛЛАРООР ТОРГОЖ БАЙЖЭЭ
2026-10-28 07:00:00
Т.ЭНХЖИН ДЭЛХИЙН АВАРГЫН ХОЁР ДАХЬ ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ДАЙРАЛТ ХИЙНЭ
2026-10-28 07:00:00
“ШУВУУ” АЖИЛЛАГААНЫ АВТОР ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ӨӨРӨӨ “ШУВУУ” БОЛЖ ИРЭХ ҮҮ
2026-10-28 07:00:00
2027 ОНЫ ТӨСВИЙН 2.6 ИХ НАЯДЫН АЛДАГДЛЫГ "ОЮУТОЛГОЙ"-Н НОГДОЛ АШГААР НӨХӨЖ БОЛНО, БОЛОХГҮЙ
2026-10-28 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |