-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Жүжигчин болохоор шийдсэн тухайгаас нь яриагаа эхлэх үү?
-Би Соёл урлагийн их сургуулийг жүжигчнээр 2022 онд төгссөн. Энэ мэргэжилд дурлах шалтгаан нь кино түрээсийн газар ажиллуулдаг болсонтой минь холбоотой. Кино түрээсийн газар учраас өдөржин төрөл бүрийн кино үзэж цагийг өнгөрүүлдэг байлаа. Тэгж л кино урлагтай түлхүү танилцаж, сонирхсон доо. “Лоолойгийн найзууд” дугуйланд явсан минь жүжигчнээр суралцах хүсэл төрүүлсэн. Нэг удаа найзаасаа яагаад жүжигчин болсон талаар нь асууж байсан юм. Миний асуултад найз минь “Адал явдалтай учраас жүжигчин мэргэжлийг сонгосон” гэж байсан. Үнэхээр л жүжигчин хүн хаана, хэний дүрд хувирах нь тааварлашгүй, цагийн хуваарьгүй, байнга шинэ адал явдалтай учирч байдаг. Энэ бүхэн мэргэжилдээ илүү татагдахад нөлөөлсөн.
-Анх ямар уран бүтээлд ажиллаж, ямар дүр бүтээж байсан бэ?
-Би багаасаа их хөдөлгөөнтэй, идэвхтэй, олон юманд оролцдог хүүхэд байлаа. Тиймээс анхныхаа ажилласан дүрийг сайн санадаггүй юм. Харин анх камерын өмнө гарсан нь “Адтай жаалууд” киноны олны хэсэгт тоглосон үе. Миний хувьд уран бүтээлд дүр бүтээснээс илүү арын албанд нь туслахаар ажилласан нь олон. Найруулагч, зураглаач тэр бүү хэл зураачийн туслахаар хүртэл ажиллаж байсан. Тэр бүр нь жүжигчнээр ажиллах хүслийг улам нэмдэг юм.
(4).jpg)
-Жүжигчний хувиар камерын өмнө анх гарахдаа юу мэдэрч байсан бэ?
-Өмнө нь мэдэрч байгаагүйгээр сэтгэл хөдөлсөн. Тэр үед хамт зураг авалтад оролцож байгаа жүжигчид нь найзууд маань учир бас чгэж учиртай байсан. Сандрах байхдаа гэж боддог байсан ч огт сандраагүй. Миний бодсоноос өөр байсан. Багадаа “ТВ9”, “Эко” телевизэд хөтлөгчөөр ажиллаж байсан учраас камертай харьцаж сурсан байх. Хөтлөгч хийж байх хугацаандаа сандрал, айдсаа дарсан гэж боддог.
-Цөөнгүй вэб драмад жүжигчин Ү.Ундралтай хамтарч тоглосон шүү дээ. Хамтарч тоглоход нэгнийгээ илүү ойлгодог уу?
-Ү.Ундралтай хамтарч тоглох энгийн үгээр хэлбэл үнэхээр амар байдаг. Нэгнийгээ сайн ойлгодог. Бид зураг авалтын өмнө “Ингэж жүжиглэе” гэж ярилцаж, бэлддэггүй. Байгаа байдлаас нь яаж хиймээр байгааг нь ажиглаад мэдчихдэг гэх үү дээ. Ү.Ундралыг ч бас тэгдэг болов уу гэж бодож байна.
-Үлгэр дуурайлал авдаг жүжигчин бий юү?
-Миний хамгийн их хүндэлдэг, үлгэр жишээ авдаг, дуртай жүжигчин бол Монгол Улсын Гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэ ах. Бид нэг уран бүтээл дээр хамтарч, би С.Болд-Эрдэнэ ахын хүүгийнх нь дүрд тоглож байсан. Адилхан мэргэжилтэй, адилхан нэртэй болоод ч тэр үү, надад сайхан санагддаг.

-Шинэ уран бүтээлд тоглох санал ирсэн үү?
-2023 оны зун зураг авалт нь эхлэх нэг киноны саналыг хүлээж авсан. Кинонд тоглох санал тогтмол биш ч ерөнхийдөө ирдэг. Санал авахаас гадна жүжигчин хүн дүрийн сонгон шалгаруулалтад ордог байх хэрэгтэй юм шиг санагддаг даа. Өөрийгөө сорьдог байх хэрэгтэй.
-Тоглосон дүрүүдээс нь таныг хамгийн их сорьсон, ажиллахад амаргүй нь аль дүр вэ?
-Сорьсон гэхээс илүү ойлгоход хэцүү байсан нь “Бужо” олон ангит киноны Эрхэм-Эрдэнийн дүр. Гаднаас нь харахад аймхай мөртлөө бүх юманд эерэг ханддаг. Зүрх сэтгэл дотроо бол зоригтой, шулуухан ярьдаг залуу байсан. Эхний ангиудын зураг авалтын үеэр найруулагчтайгаа их ярилцсан. Миний эргэн тойронд түүн шиг зантай хүн байхгүй учир дүрээ гаргахын тулд их ажилласан.
-“Бужо” олон ангит киноны талаар ярихгүй юу. Зураг авалтаас хойш хоёр жилийн дараа киногоо үзэх ямар байсан бэ?
-Хамгийн эхэнд хоёр жилийн өмнөх өөрийгөө харах сонирхолтой байсан даа. Миний хувьд Эрхэм-Эрдэнэ хүү төгсгөлийнхөө анги дээр илүү өөрийгөө олж, хэн бэ гэдгээ таньсан юм шиг санагддаг. Кино багийнхантайгаа уулзах сайхан байсан. Хоёр жил өнгөрсөн болохоор киноныхоо зарим үйл явдлыг мартчихсан байсан.
-Таны хувьд урам гэж юу вэ?
-Урам гэдэг эерэг байдлаар нөгөө хүндээ хүч болохыг хэлдэг юм шиг санагддаг.
-Бүтээхийг хүсдэг дүр бий юү. Таныг ямар дүр хамгийн их сорьж, хичээл зүтгэл шаардах байх гэж боддог вэ?
-Өмнө нь энэ талаар бодож байгаагүй юм байна. Гэхдээ түүхэн киноны дүр намайг илүү сорих байх.
-Таны дараагийн зорилго төлөвлөгөө юу вэ?
-Саяхан хоёр найзтайгаа “Fly fit” студи байгуулсан. Ирээдүйд бүрэн хэмжээний уран сайхны кино бүтээхийг хүсэж байгаа.

| Э.БОЛД-ЭРДЭНЭ: Кино түрээсийн газар ажиллуулдаг байсан минь жүжигчин болоход нөлөөлсөн дөө |
|
Цогтцэций сум 30 тоннын хог нягтруулагч машинтай боллоо
2026-10-14 10:09:24
Баавгайн нөхцөл байдал, хууль эрх зүйн орчны талаар санал солилцлоо
2026-10-14 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан байна
2026-10-14 06:00:00
Хуеон Юу: Вайбэр чат болон ТВ нэвтрүүлэг хуурамч, эвлүүлэг байсан гэдгийг тогтоосон
2026-10-13 20:04:22
УОК: Дэвшилтэт технологи ашиглан баавгайг нэгдсэн байдлаар тоолохоор төлөвлөн ажиллаж байна
2026-10-13 17:11:33
Архангай аймагт 22 мВт хүчин чадалтай дулааны цахилгаан станцын шавыг тавив
2026-10-13 16:51:24
ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ ХОГ ХАЯГДЛААС ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭХ 20 МВТ-ЫН ЦАХИЛГААН СТАНЦЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО
2026-10-13 16:33:38
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ЗАМЫН-ҮҮД СУМ ДАХЬ “БҮС НУТГИЙН ЛОГИСТИКИЙН ТӨВ”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
2026-10-13 16:23:18
“АМЖИЛТ-2030” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
2026-10-13 15:23:04
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна
2026-10-13 12:12:54
Баавгай, зэрлэг амьтдын хорхойсох үзэгдэлд авах арга хэмжээ, дэлхийн туршлагууд
2026-10-13 11:46:49
Эрүүгийн 978 хэрэг шалгагдаж байна
2026-10-13 11:17:14
БАГАХАНГАЙ–ХӨШИГИЙН ХӨНДИЙ–ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН 127.1 КМ ТӨМӨР ЗАМЫГ НЭЭЛЭЭ
2026-10-13 11:15:55
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР Б.ЖАРГАЛСАЙХАН ШХАБ-ЫН ГИШҮҮН ОРНУУДЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРУУДЫН ЧУУЛГАНД ОРОЛЦЛОО
2026-10-13 10:53:21
2026-10-13 08:26:32
Чөлөөт бөхчүүдэд “Nike wrestling” брендийн хувцас хэрэглэл гардуулан өгөв
2026-10-13 08:10:11
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: АН-ЫН БҮЛЭГ ДАРГАА СОНГОЖ, СЭТГҮҮЛЧ Т.ШИНЭБАЯРЫГ 30 ХОНОГ ЦАГДАН ХОРИХ БОЛОВ
2026-10-13 07:30:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
2026-10-13 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |