-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Жүжигчин болохоор шийдсэн үеэс нь яриагаа эхлэх үү?
-Намайг жаахан байхад ээж минь сонгодог хөгжим сонсуулдаг, аав минь төрөл бүрийн кино үзүүлдэг байлаа. Жаахан хүүхэд байнга кино үзээд байхаар түүндээ татагдана шүү дээ. Тэгээд гуравдугаар ангид байхдаа жүжигчин болно гэж эргэлт, буцалтгүй шийдсэн. Миний шийдвэрийг гэр бүлийнхэн, дотнын хүмүүс бүгд эергээр хүлээж авч, дэмжсэн.
-Ажиллаж байсан анхны киноныхоо талаар ярихгүй юу?
-СУИС-ийн хоёрдугаар курст ордог жил “Шилжилт” уран сайхны кинонд анх тоглож байлаа. Залуу найруулагчийн уран бүтээлд, үеийн залуустайгаа хамтарч тоглох сонирхолтой байсан. Миний хайртай дүр. Хүмүүс оюутан байхдаа тоглосон “Шилжилт” киноны дүрээр их таньдаг. Одоо бол тэр дүрээс өөрөөр харагдахыг хүсэж байгаа.
-Анхны гол дүрээ ямар кинонд бүтээсэн бэ?
-“Байрны ах” киноны гол дүрийн дөрвөн залуугийн нэгт тоглосон. Бусад кинонд хэдий туслах дүрд тоглож байгаа ч кинонд тодорхой хэмжээний үүрэгтэй дүрүүдэд ажилласан байдаг. “Хулигаан” уран сайхны кино бол миний албан ёсоор ажилласан анхны гол дүр. Найзуудтайгаа хамтарч продакшн байгуулаад хийсэн анхны уран бүтээл л дээ. Уг нь гол дүрд нь өөр жүжигчин товлосон байсан ч цаг нь болоогүй учраас найзуудынхаа саналаар өөрөө гол дүр дээрээ ажилласан.
-“Байрны ах” кинонд “Шилжилт” киноны дараахан тоглосон шүү дээ. Оюутан байхдаа дахин уран бүтээлд тоглох ямар байсан бэ?
-Анх удаа натурт гарч зураг авалт хийж үзсэн болохоор сонирхолтой байсан. Кино багаараа Эрдэнэт хотод очоод байр түрээслээд зураг авалтаа хийж байсан юм. Киноны үеэр олон зүйлс сурсан. Багаасаа жүжигчин болно гэж шийдсэн байсан учраас суралцаж байх хугацаандаа кинонд ажиллах сайхан байсан. Олон зүйл сурч байгаа шүү дээ.
(4).jpg)
-“WarZ” продакшныг хэзээ үүсгэн байгуулсан юм бэ. Одоо үйл ажиллагаагаа явуулж байгаа юу?
-“WarZ” продакшныг 2021 аравдугаар сард албан ёсоор байгуулсан. Манай продакшн албан ёсны жүжигчид, найруулагч, продюсертой. Өөрсдөө шинэ юм хийж бүтээе гэсэн залуус нэгдэж байгуулсан. Одоогийн байдлаар түр хугацаанд үйл ажиллагаагаа зогсоосон. Учир нь, "Хулигаан" киног хийсний дараа багийн гишүүн бүр дор дороо хөгжих хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Гишүүд бүгд дор бүрнээ алдаа дутагдлаа сайжруулж, өөрсдийгөө хөгжүүлж байгаа. Өөрсдөдөө итгэлтэй болсон цагтаа дахин үйл ажиллагаагаа явуулж эхэлнэ.
-Залуу уран бүтээлчид хийсэн анхны киногоо үзэгчдэд хүргэх үеийн мэдрэмж ямар байсан бэ?
-Уран бүтээлээ хийж байх үед олон асуудал тулгарсан. Олон жүжигчин, найзууд сэтгэлээсээ хамтран ажиллаж, хийж байгаа хүмүүсийг дэмжье гэсэн сэтгэлтэйгээр оролцсон. “Хулигаан” киноны бүх уран бүтээлчдэд баярлаж явдаг. Хүмүүс манай киног үзээд шүүмжилдэг байх. Гэхдээ хийе, бүтээе гэж нэгдсэн залуусын хувьд том ажлын ард гарсан. Өөрсдийнхөө дутууг мэдсэн, олон алдаа дутагдал байгааг ойлгосон. Киноныхоо нээлтийг хийх үе хамгийн сайхан байсан. Нээлт эхлэхээс 20 минутын өмнө улаан хивсээ өөрөө дэлгээд, юм өлгөөд зогсож байсан ч жаргалтай байсан. Заал дүүрэн хүний өмнө гарч ангийнхаа багшийн хажууд үг хэлэх гэсэн чинь гацчихсан. Уг нь би чинь ямар ч үед чөлөөтэй ярьчихдаг хүн. Тэр үед л миний амнаас үг гарахгүй байсан. Би дахиж кино хийсэн ч, өөрийнхөө тоглосон киноны нээлтэд очсон ч “Хулигаан” киноны нээлтийн үеэр мэдэрсэн тэр нандин мэдрэмжийг дахиж мэдрэхгүй байх.
-Үлгэр дуурайлал авдаг хүн бий юү?
-Оюутан болсноосоо хойш Ж.Лхамхүү багшаасаа үлгэр дуурайлал авсан. Бусад уран бүтээлчдээсээ жишээ авдаг. Тэдний ажиллаж байгаа байдал, ур чадвараас нь жишээ авдаг.
-Ямар уран бүтээлч байхыг, болохыг хүсдэг вэ?
-“Ийм хүнийг уран бүтээлч, жүжигчин гэдэг байх нь” гэж бодогдуулдаг жүжигчин байхыг хүсдэг. “Биеэ авч байгаа байдал, харилцаа нь ийм байдаг юм байна. Мэргэжлийнх нь хүн өөр юм байна” гэдгийг харуулахыг хүсдэг.
(6).jpg)
-Оролцсон зураг авалтууд дандаас нь хамгийн сонирхолтой санагдсан, дурсамж үлдээсэн зураг авалт нь ямар киноных байсан бэ?
-“Хулигаан” киноны үеэр реппер Og Bro найзынхаа үхдэг хэсгийн зураг авалтыг хийлгэж байгааг харах надад хамгийн шаналалтай байсан. Үнэхээр ийм зүйл болбол яах гэж бодож, тоглосон надаас маш их энергийг шаардсан. Мөн би олон тоглогчийн багтай болж, энэ чиглэлээр ажиллахаар суралцаж байгаа. "Атаман охин" киноны зодоон хэсэг дээр ангийн найз Ё.Сайханбилэгтэй, багынхантайгаа ажиллах сонирхолтой байсан. Зураг авалтаа дуусгаад найзтайгаа мөр мөрөө түшээд алхаж байх мөч хамгийн сайхан байсан.
-Тайзны уран бүтээлд ажиллах ямар байдаг вэ. Тэр дундаа хүүхдийн жүжигт тоглосон сэтгэгдлээсээ хуваалцвал?
-Оюутан байхдаа хүүхдийн жүжигт тоглож байсан. Миний бодлоор хамгийн сүрдмээр үзэгчид бол хүүхдүүд байдаг. Насанд хүрсэн хүмүүс жүжиг үзэж байхдаа зарим зүйлийг анзаарахгүй өнгөрүүлсэн байдаг. Гэтэл хүүхдүүд бүгдийг анзаардаг. Тэр утгаараа хүүхдийн жүжигт тоглох асар өндөр хариуцлагатай ажил юм билээ.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.
-Баярлалаа.
 • Instagram photos and videos.png)
| О.МӨНГӨН-ОЧИР: “Хулигаан” уран сайхны киног бүтээж байхдаа сурах зүйл их байгаагаа ойлгосон |
|
Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан бага насны хүүхдийн гар зургийн уралдаанд урьж байна
2026-09-23 16:52:53
Зүүнхараагаас Мариинскийн театр хүрсэн хүү
2026-09-23 15:19:20
Дэлхийн банктай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
2026-09-23 14:48:03
Манай дугуйн баг бөөн гараатай уралдаанд IV байрт орлоо
2026-09-23 13:48:17
Дуучин Н.Ундрал "Сайхан ч юм даа" тоглолтоо хийнэ
2026-09-23 13:47:48
Доналд Трамп: Иран хэлэлцээр байгуулахгүй гэвэл бид устгаж чадна
2026-09-23 13:26:40
Өвөр Монголын соёлын өдрүүд Улаанбаатарт эхэллээ
2026-09-23 12:58:25
“Автомашингүй өдөр-2026” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийн үеэрх нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт, зохион байгуулалт
2026-09-23 12:11:26
“Дүнжингаравын газны дэлбэрэлт”-ийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 25-нд болно
2026-09-23 09:55:12
Хепатит дельта вирусийн халдварыг хянах судалгааны төсөлд хамтран ажиллана
2026-09-23 09:43:03
ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Ц.ДОРЖСҮРЭН: ЦАСТ УУЛЫН ХЯРААС ХОЁР МЯНГАН САРЛАГАА ДҮҮГҮҮРИЙН ЧУЛУУ ИСГЭРҮҮЛЭН БУУЛГАХ ЯМАР САЙХАН БАЙДАГ ГЭЖ САНАНА
2026-09-23 09:00:00
Хүүхдийн спортын ХII наадмаас охид, хөвгүүдийн баг хүрэл медаль хүртэв
2026-09-23 08:14:48
“Хятадын кино долоо хоног” эхэллээ
2026-09-23 08:10:35
2026-09-23 07:44:46
2026-09-23 07:25:12
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81-р чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
2026-09-23 07:10:34
"АЙЧИ НАГОЯА-2026" сагсчид шигшээ наймд шалгарлаа
2026-09-23 07:03:39
Х.ЧИЛААЖАВ: "Хурд"-ын "Аавдаа би хайртай" дуу амьд байдгийн шалтгаан нь би аавыгаа бодож шүлгийг нь бичсэнд байдаг болов уу
2026-09-23 07:00:00
Б.Шинэчимэг алтан медаль хүртэж, Ази тивийн аварга боллоо
2026-09-23 06:52:11
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан байна
2026-09-23 06:00:00
ӨРНИЙ ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-23 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-23 06:00:00
Улаанбаатар, Хвасон хотын дарга нархамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийн талаар санал солилцжээ
2026-09-22 18:30:40
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
2026-09-22 17:59:25
Таван аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд лабораторийн урвалж, оношлуур хүлээлгэн өгчээ
2026-09-22 16:06:00
АШУҮИС-д уламжлалт анагаах ухааны сургалттай дунд анги нээгджээ
2026-09-22 15:52:22
“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ
2026-09-22 14:34:02
Дэлхийн тогтвортой тээврийн форум Бээжинд эхэллээ
2026-09-22 14:22:38
Канадын Бритиш Колумб муж дунд сургуульд гарсан буутай халдлагын хэргээр OpenAI-г шүүхэд өгчээ
2026-09-22 13:57:44
Үндэсний үйлдвэрлэгчид нэгдэн “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” үзэсгэлэн худалдаанд оролцож байна
2026-09-22 13:43:24
Онцой байдлын алба хаагчид автомашины чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-22 13:06:49
“Үндэсний их баяр наадмын цогцолбор”-ыг дөрвөн улирал ашиглахаар төлөвлөжээ
2026-09-22 12:09:43
2026-09-22 10:52:34
Усанд сэлэлтийн тамирчид Монгол Улсын дээд амжилт шинэчлэн тогтоов
2026-09-22 10:44:58
СУДАЛГАА: Ил задгай хог, хогийн сав баавгай суурьшлын бүс рүү нэвтрэх шалтгаан болж байна
2026-09-22 10:30:22
Гурван тэс сумын замын асфальт бетон хучилтын ажил эхэллээ
2026-09-22 10:04:32
АЙЧИ НАГОЯА-2026” урт бууны тамирчид холимог багийн төрөлд өрсөлдөв
2026-09-22 09:58:58
No Brand энэ сарын онцлох таван бүтээгдэхүүн
2026-09-22 09:51:54
Чех Улсад олон улсын хамтын ажиллагаанд суурилсан жүдогийн хөтөлбөр эхэллээ
2026-09-22 09:45:52
“INTERNATIONAL PEACE FESTIVAL 2026” олон улсын энх тайвны наадамд оролцов
2026-09-22 09:20:31
Хими, биологи, цацраг, цөмийн аюулын үеийн хариу арга хэмжээний чадавхыг бэхжүүлнэ
2026-09-22 09:17:59
МОНГОЛ, КАНАДЫН БИЗНЕС ФОРУМ ТОРОНТО ХОТНОО БОЛОВ
2026-09-22 08:57:03
2026-09-22 08:38:42
ҮҮР ШӨНИЙН ЗААГААР ТЭНГЭР, ГАЗАР РУУ САЛСАН ЭГЧ, ДҮҮГИЙН ЭМГЭНЭЛТЭЙ ТҮҮХ
2026-09-22 07:28:00
2026-09-22 07:20:00
2026-09-22 07:15:00
Усанд сэлэлтийн 4х200 м-ийн зайн Монгол Улсын дээд амжилтыг тогтоов
2026-09-22 07:10:00
“Нөөцөөс нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл” рүү сэдэвт “ФЕАЛАК”-ын дагалдах арга хэмжээг зохион байгуулав
2026-09-22 07:00:00
2026-09-22 07:00:00
Э.СҮМБЭ: "ТҮҮНИЙ БУРУУ" ЖҮЖГИЙН ДҮРҮҮДИЙН ОЙЛГОМЖГҮЙ, АДАРМААТАЙ АМЬДРАЛ, ХАРИЛЦААНЫ ЗӨРЧЛИЙГ ХӨГЖМӨӨР ИЛЭРХИЙЛЭХИЙГ ХИЧЭЭЛЭЭ
2026-09-22 07:00:00
Л.ОЮУН: УЛС ТӨР ТОГТВОРГҮЙ БОЛ НЭГ Ч ТӨСӨЛ УРАГШЛАХГҮЙ
2026-09-22 07:00:00
Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.ЛХАГВАСҮРЭН найрагчийн гэргий С.БААСАН: Хань минь намайг насаараа эрхлүүлсэн
2026-09-22 07:00:00
ДОЛДУГААР САРЫН 1-НД ХҮҮГЭЭ АЛДСАН Ц.ЭНХБАЯР: ХҮҮ МИНЬ БАЙСАН БОЛ...
2026-09-22 06:54:31
Европын монгол хүүхдүүдийн сагсан бөмбөгийн тэмцээн болов
2026-09-22 06:53:46
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-22 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрхтэн хурц болно
2026-09-22 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-09-22 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |