-Танд энэ өдрийн мэнд хүргэе. “Minerva goddis” брэндийг хэрхэн үүсгэн байгуулсан түүхээс ярилцлагаа эхлэх үү?
-Би 2016 онд Дүрслэх урлагийн их сургуулийг төгссөн. Их сургуулиа төгссөний дараа ажилд орох гэж хичээсэн ч дөнгөж төгссөн загвар зохион бүтээгчдийг оёдолчин гэж хардаг байсан. Загвар зуруулж авна, гэхдээ ажилд авах эсэх нь тодорхойгүй. Хэдэн төгрөгийн цалин авч, ямар чиглэлээр ажиллах нь тодорхойгүй. Ер нь мэргэжлээрээ ажиллахаас шантарчихсан байсан үе. Дараа нь Өвөрмонголын “Одон” телевизээс ажлын санал ирсний дагуу очиж, стилистээр ажилласан. Ажиллаж байх хугацаандаа БНХАУ-ын олон ангит киног хариуцдаг мундаг дизайнертай танилцсан. Тэр хүн надад Монголоос олдохгүй боломжийг олгож, өөрөө хувцасны загвар гаргаж, оёж эхэлсэн. Тэр үеэс л “Миний загварууд хүнд таалагдах юм байна” гэсэн бодол төрж, урам авсан даа. “Minerva goddis” брэндийг 2021 онд хөл хорионы үеэр үүсгэн байгуулсан. Анх ганцхан оёдлын машинтай брэндээ эхлүүлж байлаа. Тэр үед “Өөрийнхөөрөө хүссэн загвараа урлах уу эсвэл орлого олох зорилгоор энгийн хүн бүрд таалагдах хувцас хийх үү” гэдэг сонголт гарч ирсэн. Бусдад таалагдах загварын хувцас хийх гэж үзсэн ч надад ажил минь таалагдаагүй. Тэгээд ч импортоор хангалттай их хэмжээгээр орж байгаа хувцсыг би энд давхар хийх шаардлага байгаагүй. Онцгой зүйл гаргахын тулд өөрөөрөө байх хэрэгтэйг ойлгосон. Өөрийгөө олохын тулд, бүжигчин, make-up артист ч хийсэн. Хайлтын үр дүнд өөрийгөө олсон гэж боддог. Гэр бүл, дотнын хүмүүсээсээ “Сонин загвартай энэ хувцсыг чинь хүмүүс тоож авахгүй” гэдэг үгийг олон сонссон. Би ойлгохгүй байгаа хүмүүст ойлгуулахыг хичээх бус ирээдүйд чиглэж, залууст зориулж бүтээж эхэлсэн. Дэлхийд өдөр бүр шинэ зүйлс нээлтээ хийж байгаа шүү дээ. Түүнтэй ижилхэн Монгол Улсаас ч гэсэн шинэ санаа гарах боломжтой. “Ийм л юм хийх ёстой” гэсэн хэвшмэл ойлголтод баригдахгүйгээр, бидний хөгжлөөс хойш зулгааж байгаа хайрцгаас гарах хэрэгтэй гэдгийг харуулахыг хичээдэг.
(6).jpg)
-Юунаас эрч хүч авч загвараа бүтээдэг вэ?
-Зүүднээсээ загварынхаа эрчим, санааг авах үе бий. Учир нь олдохгүй зүүд зүүдэлчхээд мэдэрсэн мэдрэмжээ тэмдэглэж авдаг. Бодит бус зүүдийг хувцас загвараар дамжуулан бодит амьдрал дээр авчирч байгаа нь надад сонирхолтой, шинэлэг байдаг.
-Бүтээгдэхүүнүүд нь хязгаарлагдмал тоогоор үйлдвэрлэгддэг шүү дээ. Нэг загвараас хамгийн ихдээ хэдэн ширхэг үйлдвэрлэгддэг вэ?
-Нэг загвараас хамгийн ихдээ 10 ширхэг л үйлдвэрлэгдэнэ. Учир нь, хувцасныхаа үнэ цэнийг эрхэмлэдэг. Импортоор дэлхийд хэдэн мянгаараа худалдаагдаж байгаа хувцас Монголд орж ирж байгаа. Би оюутан байхдаа гудамжинд өөртэйгөө ижилхэн хувцастай хүнтэй таарах их дургүй, ичдэг байсан. Тиймээс илүү үнэ цэнтэй хувцас бүтээхийг хүссэн.
-Брэндээ үүсгэн байгуулчихаад хамгийн анх ямар загварын бүтээгдэхүүн гаргасан бэ?
-Хоолойтой цамц, цувнаас бүрдсэн зуны коллекцоо гаргаж байсан юм. Гарсан даруйдаа ямар ч үлдэгдэлгүйгээр дууссан. Би уг нь өөртөө эх загварыг нь авч үлддэг юм. Гэтэл эх загвар хүртэл үлдэхгүйгээр борлуулагдсан. Үйлчлүүлэгчдийн хамгийн их анхаарал татсан загвар нь өвлийн хүрэм байсан. “Куртик, өвлийн хүрэм ийм л байх ёстой” гэсэн хэвшмэл ойлголтыг манай брэнд өөрчилсөн. Энгийн куртикийг нэг угаахад дулаалга нь доороо бөөгнөрчихдөг шүү дээ. Манай брэнд тус асуудлыг догь загвартай ч дулаахан, чанартай байхаар шийдсэн юм. Өвлийн загвар гарсны дараа хүмүүс манай брэндийг олон хүний бүрэлдэхүүнтэй гэж бодсон байсан. Гэхдээ би ганцаараа ажиллаж байсан үе. Тэр үед олон ажилтантай мэт ажиллаж чаджээ гэж бодож, урамшсан. Тэгээд монгол хүний биеийн бүтэц, ямар хувцас зохидог гэдгийг судалж эхэлсэн. Монголчууд ер нь загварлаг, ганган байхыг хүсдэг. Яг тэр хүслийг брэндээрээ хангаж өгөхийг хичээж ажиллаж байгаа.
(6).jpg)
- “Minerva Goddis” загварын шоуны талаар ярихгүй юу. Яагаад зөвхөн эрэгтэй моделиудаар загвараа өмсүүлэхээр шийдсэн юм бэ?
-Манай брэндийн хувцас хүйсгүй гэдгээрээ онцлог. Эрэгтэй, эмэгтэй аль ч хүйсийн хүн өмсөж болох загвар, өмсгөлтэй. Тэр утгаараа эрэгтэй модель сонгосон. Үүнээс гадна Монголд дан эрэгтэй модельтой загварын шоу огт болж байгаагүй юм билээ. Мөн гол модель нь жүжигчин, дуучин Д.Лхагва ах байгаа. Гол модель болгохоор санал тавьсан учир нь харагдах байдал нь үнэхээр догь, мөн манай брэндийн хувцсыг бүх насныхан өмсөх боломжтой гэдгийг харуулахыг хүссэн.
-“Minerva Goddis” брэндийг онцгой болгодог зүйл нь юу вэ. Юугаар нь дамжуулж “Minerva Goddis” брэндийн хувцас гэдгийг нь таних бол?
-Ялгарах гол онцлог бол өнгө. Манай брэнд хувцсандаа хурц тод өнгө ашигладаггүй. Хүн бүрийн арьсны өнгөнд тохирох, тохирохгүй өнгө олон бий. Тиймээс завсрын өнгө ашигладаг. Өнгөнөөс гадна өдөр тутамдаа, хаана ч өмссөн тохирох загвар гаргадаг. Хэт ганган хувцас өмсвөл хүнд тухгүй бас хэт энгийн байх тийм ч сайхан биш. Манай брэнд энэ хоёрын дунджийг барьж хаана ч өмссөн тухайтай байх загвар бүтээдэг. Мөн манай брэндийн нэрийн онцлог хувцсан дээрээ илэрдэг. "Минерв"а гэдэг нь Грекийн гоо сайхан, сүлжмэлийн бурхны Ром нэр юм. Минерва бурхны бэлгэ тэмдэг нь хүний бие дээр тулгуурласан сонин хэлбэр дүрсүүд байдаг. Тэдгээр дүрсүүд манай брэндийн хувцас дээр түлхүү ажиглагдана.

-Яагаад загвар зохион бүтээгч болохоор шийдсэн бэ?
-Би багаасаа хувцасны материал дээр өссөн хүүхэд. Аав, ээж минь томхон хувцасны үйлдвэр ажиллуулж байсан юм. Цаг үеийн асуудлаас болоод намайг жаахан байхад л хаалгаа барьцгаасан. Гурван настайгаасаа зураг зурж эхэлсэн. Дөрвөн настайдаа нэг өдрийн дотор уншиж сурсан. Багаасаа хүүхэлдэйндээ төрөл бүрийн хувцас оёж өгдөг хүүхэд байлаа. Намайг долдугаар ангид байхад аав,ээж хоёр минь ажил хийхээр гадаад руу явсан юм. Тэр үеэс биеэ дааж эхэлсэн. Их сургуульд орох болоход ганцхан СУИС-д очиж шалгалт өгсөн. Шалгалт өгөх гэж ирсэн хүүхдүүд аав, ээжээ хөтлүүлчихсэн, иж бүрэн зургийн хэрэгсэлтэй байсан. Гэтэл би үрчийсэн ватум цаас, нэлээн удаан хэрэглэчихсэн харандаатай сууж байлаа. Тэр үед орно гэсэн итгэлтэйгээр сургууль дээрээ очиж, тэр итгэлээрээ сургуульдаа тэнцсэн байх. Одоо бодоход заримдаа уйлмаар ч юм шиг, эсвэл үнэхээр хүчирхэг байжээ гэж боддог.

Их сургуульд орсны дараа ээжээс даавуу, хувцас хийх материал их ирдэг байсан юм. Тэр утгаараа бодитоор ажиллаж, хүссэн хувцсаа хийж, туршиж үзэх боломжтой болсон. Сургууль бол ерөнхий эрдэм заана, үүнийг амьдрал дээр хэрэгжүүлэх нь хувь хүний үүрэг. “Гадаа хүйтэн байна” нэг хүрэм хийгээд өмсчихье, нэг цамц хийж өмсье гэж бодож, туршиж байсан учраас одоо нэг ч сантиметр алдахгүй туршлагатай болсон.
-“Minerva Goddis” брэндийн хувцсыг бүтээдэг багийнхныхаа талаар ярихгүй юу?
-Хүчирхэг залуус гар нийлэн ажилладаг мэт санагддаг. Цөөхүүлээ хэр нь бүгдийг амжуулж чаддаг. Бүгд үндсэн ажлаасаа гадна хийж чаддаг олон зүйлтэй. Бүгд нэг хүсэл тэмүүлэл, зорилготой. Удирдлагын хувьд багийнхандаа дөнгөж төгссөнийхөө дараа мэдэрч байсан тэр зүйлийг мэдрүүлэхгүйг хичээдэг. “Би дарга шүү” гэдэг мэдрэмжийг өгөхийг хүсдэггүй учраас манай багийнхан гэр бүл шиг л ажилладаг. Өөрсдөө хөгжих боломжийг олгодог.
-Дараагийн төлөвлөгөө , зорилго юу вэ. Брэндээ хэрхэн өргөжүүлэх вэ?
-Бие даасан загварын шоу хийж байна гэдэг бидний хувьд нэг шат ахисан зүйл болж байна. Одоогоор бид оёмол бүтээгдэхүүн хийж байгаа. Цаашид материал ургуулах, ноолууран эдлэлээр залуусын өмсөхөд тохиромжтой хувцсыг урлахаар төлөвлөж, судалж байна.
-Ярилцлага өгсөнд баярлалаа. Загварын шоунд нь амжилт хүсье.
-Баярлалаа.
(7).jpg)
| Г.АНУДАРЬ: Анхны загварын шоугаа хийхээр догдолж, түгшсэн өдрүүдийг өнгөрүүлж байна |
|
Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан бага насны хүүхдийн гар зургийн уралдаанд урьж байна
2026-09-23 16:52:53
Зүүнхараагаас Мариинскийн театр хүрсэн хүү
2026-09-23 15:19:20
Дэлхийн банктай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
2026-09-23 14:48:03
Манай дугуйн баг бөөн гараатай уралдаанд IV байрт орлоо
2026-09-23 13:48:17
Дуучин Н.Ундрал "Сайхан ч юм даа" тоглолтоо хийнэ
2026-09-23 13:47:48
Доналд Трамп: Иран хэлэлцээр байгуулахгүй гэвэл бид устгаж чадна
2026-09-23 13:26:40
Өвөр Монголын соёлын өдрүүд Улаанбаатарт эхэллээ
2026-09-23 12:58:25
“Автомашингүй өдөр-2026” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийн үеэрх нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт, зохион байгуулалт
2026-09-23 12:11:26
“Дүнжингаравын газны дэлбэрэлт”-ийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 25-нд болно
2026-09-23 09:55:12
Хепатит дельта вирусийн халдварыг хянах судалгааны төсөлд хамтран ажиллана
2026-09-23 09:43:03
ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Ц.ДОРЖСҮРЭН: ЦАСТ УУЛЫН ХЯРААС ХОЁР МЯНГАН САРЛАГАА ДҮҮГҮҮРИЙН ЧУЛУУ ИСГЭРҮҮЛЭН БУУЛГАХ ЯМАР САЙХАН БАЙДАГ ГЭЖ САНАНА
2026-09-23 09:00:00
Хүүхдийн спортын ХII наадмаас охид, хөвгүүдийн баг хүрэл медаль хүртэв
2026-09-23 08:14:48
“Хятадын кино долоо хоног” эхэллээ
2026-09-23 08:10:35
2026-09-23 07:44:46
2026-09-23 07:25:12
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81-р чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
2026-09-23 07:10:34
"АЙЧИ НАГОЯА-2026" сагсчид шигшээ наймд шалгарлаа
2026-09-23 07:03:39
Х.ЧИЛААЖАВ: "Хурд"-ын "Аавдаа би хайртай" дуу амьд байдгийн шалтгаан нь би аавыгаа бодож шүлгийг нь бичсэнд байдаг болов уу
2026-09-23 07:00:00
Б.Шинэчимэг алтан медаль хүртэж, Ази тивийн аварга боллоо
2026-09-23 06:52:11
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан байна
2026-09-23 06:00:00
ӨРНИЙ ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-23 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-23 06:00:00
Улаанбаатар, Хвасон хотын дарга нархамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийн талаар санал солилцжээ
2026-09-22 18:30:40
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
2026-09-22 17:59:25
Таван аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд лабораторийн урвалж, оношлуур хүлээлгэн өгчээ
2026-09-22 16:06:00
АШУҮИС-д уламжлалт анагаах ухааны сургалттай дунд анги нээгджээ
2026-09-22 15:52:22
“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ
2026-09-22 14:34:02
Дэлхийн тогтвортой тээврийн форум Бээжинд эхэллээ
2026-09-22 14:22:38
Канадын Бритиш Колумб муж дунд сургуульд гарсан буутай халдлагын хэргээр OpenAI-г шүүхэд өгчээ
2026-09-22 13:57:44
Үндэсний үйлдвэрлэгчид нэгдэн “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” үзэсгэлэн худалдаанд оролцож байна
2026-09-22 13:43:24
Онцой байдлын алба хаагчид автомашины чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-22 13:06:49
“Үндэсний их баяр наадмын цогцолбор”-ыг дөрвөн улирал ашиглахаар төлөвлөжээ
2026-09-22 12:09:43
2026-09-22 10:52:34
Усанд сэлэлтийн тамирчид Монгол Улсын дээд амжилт шинэчлэн тогтоов
2026-09-22 10:44:58
СУДАЛГАА: Ил задгай хог, хогийн сав баавгай суурьшлын бүс рүү нэвтрэх шалтгаан болж байна
2026-09-22 10:30:22
Гурван тэс сумын замын асфальт бетон хучилтын ажил эхэллээ
2026-09-22 10:04:32
АЙЧИ НАГОЯА-2026” урт бууны тамирчид холимог багийн төрөлд өрсөлдөв
2026-09-22 09:58:58
No Brand энэ сарын онцлох таван бүтээгдэхүүн
2026-09-22 09:51:54
Чех Улсад олон улсын хамтын ажиллагаанд суурилсан жүдогийн хөтөлбөр эхэллээ
2026-09-22 09:45:52
“INTERNATIONAL PEACE FESTIVAL 2026” олон улсын энх тайвны наадамд оролцов
2026-09-22 09:20:31
Хими, биологи, цацраг, цөмийн аюулын үеийн хариу арга хэмжээний чадавхыг бэхжүүлнэ
2026-09-22 09:17:59
МОНГОЛ, КАНАДЫН БИЗНЕС ФОРУМ ТОРОНТО ХОТНОО БОЛОВ
2026-09-22 08:57:03
2026-09-22 08:38:42
ҮҮР ШӨНИЙН ЗААГААР ТЭНГЭР, ГАЗАР РУУ САЛСАН ЭГЧ, ДҮҮГИЙН ЭМГЭНЭЛТЭЙ ТҮҮХ
2026-09-22 07:28:00
2026-09-22 07:20:00
2026-09-22 07:15:00
Усанд сэлэлтийн 4х200 м-ийн зайн Монгол Улсын дээд амжилтыг тогтоов
2026-09-22 07:10:00
“Нөөцөөс нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл” рүү сэдэвт “ФЕАЛАК”-ын дагалдах арга хэмжээг зохион байгуулав
2026-09-22 07:00:00
2026-09-22 07:00:00
Э.СҮМБЭ: "ТҮҮНИЙ БУРУУ" ЖҮЖГИЙН ДҮРҮҮДИЙН ОЙЛГОМЖГҮЙ, АДАРМААТАЙ АМЬДРАЛ, ХАРИЛЦААНЫ ЗӨРЧЛИЙГ ХӨГЖМӨӨР ИЛЭРХИЙЛЭХИЙГ ХИЧЭЭЛЭЭ
2026-09-22 07:00:00
Л.ОЮУН: УЛС ТӨР ТОГТВОРГҮЙ БОЛ НЭГ Ч ТӨСӨЛ УРАГШЛАХГҮЙ
2026-09-22 07:00:00
Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.ЛХАГВАСҮРЭН найрагчийн гэргий С.БААСАН: Хань минь намайг насаараа эрхлүүлсэн
2026-09-22 07:00:00
ДОЛДУГААР САРЫН 1-НД ХҮҮГЭЭ АЛДСАН Ц.ЭНХБАЯР: ХҮҮ МИНЬ БАЙСАН БОЛ...
2026-09-22 06:54:31
Европын монгол хүүхдүүдийн сагсан бөмбөгийн тэмцээн болов
2026-09-22 06:53:46
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-22 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрхтэн хурц болно
2026-09-22 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-09-22 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |