-Сайн байна уу, танд энэ өдрийн мэнд хүргэе. “Алдагдсан өдрүүд” киноных нь талаар яриагаа эхлүүлэх үү?
-Хүүхэд бүрд бүх юмыг чаддаг, мэддэг мэт санагддаг, дагаж дуурайх гэж хичээдэг ах байдаг шүү дээ. Гэхдээ тэр ах нь хэдий том хүн шиг санагддаг ч үнэндээ дотроо бол хүүхдээрээ нэгэн байдаг гэдгийг “Алдагдсан өдрүүд” киногоороо гаргахыг зорьсон.
-Энэ удаагийн кинонд гэр бүлээрээ ажиллаа шүү дээ. Гэр бүлийнхэнтэй хамтарч уран бүтээл хийх ямар байсан бэ?
-Гэр бүлийнхээ бүх гишүүдтэй ажлын шугамаар харилцах сонирхолтой байлаа. Манай нохой хүртэл “Алдагдсан өдрүүд” кинонд тоглосон шүү дээ. Дүү бид хоёртой аав яг л найруулагч, жүжигчин, туслахын хувиар харьцсан. Би тус кинонд дүр дээр ажиллахын хажуугаар зураглаачийн багт туслахаар ажиллаа. Ээж минь ер кино урлагаас жаахан хол хүн л дээ. Анх удаа кино багийн нэг хэсэг болж ажилласан ч үнэхээр сайн байсан. Дүүтэйгээ нэг Кинонд хамтарч ажиллах, жүжиглэх ур чадварыг нь харах дуртай. Кинонд хамт ажиллахад яг л мэргэжлийн жүжигчинтэй хамтарч ажиллаж байгаа юм шиг мэдрэмж төрүүлдэг .

-Таныг “Солиот эх” киноны Бороо хүүгийн дүрээр үзэгчид танина шүү дээ. Тус киноны талаар ярихгүй юү, дүүтэйгээ хамтарч кинонд тоглох ямар байсан бэ?
-“Солиот эх” миний хамгийн анхны тоглосон кино байсан. Дүүгийн минь хувьд өмнө нь хэд хэдэн кинонд ажиллаж үзсэн учраас миний хажууд илүү туршлагатай нэгэн байсан. Дүүгээсээ их туслалцаа, зөвлөгөө авсан. “Солиот эх” кино багийн гишүүд, тэдэнтэй өнгөрүүлсэн өдрүүд хамгийн сайхан, дурсамжтай.
-“Зэрлэгүүдийг хүлээхүй” киноны талаар ярихгүй юү. Гадаадын уран бүтээлд тоглох, алдарт жүжигчин Жонни Депптэй уулзах ямар байсан бэ?
-Хүмүүс дүрийн минь талаар асуух бүрд “Киног минь үзээд өөрийнхөө өнцгөөр хараарай” гэж хэлдэг. Миний дүрээ харсан, үзэгчийн харж байгаа хоёр өөр байж болно шүү дээ. Тус кинонд тоглох болсноо мэдэх зүүд шиг л байсан. Киноны нээлтийн үеэр хүртэл “Үнэхээр би энэ кинонд тоглосон билүү” гэж бодогдсон. Алдарт жүжигчин Жонни Депптэй уулзаж, хамтарч кинонд тоглох, хэсэг хором ярилцсан минь миний амьдралд тохиолдсон хамгийн сайхан зүйлсийн нэг гэж боддог. Хамгийн дуртай жүжигчинтэйгээ уулзах, хамтрах хамгийн сайхан нь байсан.
-“Алдагдсан өдрүүд” кино тэжээвэр амьтадыг тоглуулсан гэдгээрээ онцлог шүү дээ. Энэ талаар яривал?
-Би хувьдаа нохой тоглуулсан кино хийнэ гэхэд нь жаахан итгэлгүй байсан. Амьтан бүр дээр нь компьютер график л ашиглахгүй бол яаж нохойноос сэтгэл хөдлөл, жүжиглэлт гарах юм гэж бодсон. Нохойг камерын өмнө суулгаад хүссэнээрээ зураг дарах хүртэл хэцүү байдаг шүү дээ. Гэхдээ миний бодсоноос огт өөр, үнэхээр ухаантай байсан. Нохдод даалгавар өгөхөд яг биелүүлээд зогсохгүй зарим тохиолдолд бүр давуулж биелүүлсэн. Бидний бодсоноос илүү жүжиглэлт, сэтгэл хөдлөл гаргахыг харсан даа. “Алдагдсан өдрүүд” УСК-нд амьтны найруулагчаар ажилласан Б.Ерөөлт ах үнэхээр сайн ажиллаж, нохдыг жүжигчдээс дутахааргүй тоглуулсан нь бахархмаар санагдсан.
.jpeg)
-Дүүгийнхээ талаар ярихгүй юу, “Эргэж ирэхгүй намар” киног үзээд ямар сэтгэгдэл төрсөн бэ?
-Дүү минь миний хамгийн дуртай жүжигчин, хамгийн сайн найз. Бид хоёр нэгнийгээ сайн ойлгодог, найзууд шиг ярилцаж, хөгжилддөг. Муудалцах, нэгнийгээ ойлгох үе гардаг ч тэр бүрд нэгнээ илүү ойлгодог болсон мэт санагддаг. Би “Эргэж ирэхгүй намар” киног үзэж амжаагүй яваа. Заавал үзнэ гэж бодсоор л явна.
-Зураглаач, найруулагчаар ажиллахыг хүсдэг гэсэн. Энэ чиглэлээр ажиллаж байгаа юу?
-Тийм ээ, зураглаач, найруулагчаар ажиллахыг хүсдэг. Зураглаач, найруулагч Б.Баатар ахын багт ажилладаг. “Hero” багт зураглаачийн чиглэлээр “Зориг”, “Ноён эмэгтэй” “Этгээд” зэрэг кинонд болон реклам, контентын багт орж ажилласан.
-Багаасаа кино урлагтай ойр байсан уу. Жүжигчин болно гэж боддог байв уу?
-Аав минь найруулагч учраас багаасаа кино урлагтай ойр байсан. Гэхдээ “Солиот эх” кинонд тоглох хүртлээ аавынхаа ажлын тухай тийм ч сайн ойлголттой байгаагүй. Би жаахан байхаасаа л хүүхэлдэйн кино үзэх дуртай, дүрүүдийнх нь үгийг цээжилчихдэг хүүхэд байсан. Анх “Солиот эх” кинонд тоглож байх үедээ жүжигчин болно гэж боддог байлаа. Дараа нь “Зориг” уран сайхны кинонд аавынхаа туслахаар ажиллаж байхдаа зураглаач Б.Баатар ахыг хараад кино зураглаач болохоор эргэж, буцалтгүй шийдсэн. Шууд ааваасаа урваад зураглаачдын багт ажиллаж эхэлсэн. Тухайн үед 14 настай жаахан хүүхдийг гололгүй багтаа авч, мэддэг зүйлсээ зааж өгсөн хүмүүст талархаж явдаг. Цаашид ч олон уран бүтээлд хамтарч ажиллахыг хүсэж байна.

-Өнөөдрийг хүртэл хийсэн зураг авалтууд дундаас хамгийн сэтгэлд үлдсэн зураг авалт ямар киноных байсан бэ?
-Оролцож байсан бүх л киноны зураг авалтууд дурсамжтай сайхан санагддаг. Тэр дундаас Жонни Депптэй нэг үзэгд хамт тоглосон үе миний хамгийн дурсамжтай, хэзээ мартахгүй үе.
-Хэнээс хамгийн их үлгэр дуурайлал авдаг вэ?
-Ааваасаа, ах нараасаа хамгийн их үлгэр дуурайлал авдаг. Мөн A$AP Rocky репперээс амьдралын хэв маяг дээрээ үлгэр дуурайлал авдаг. Багаасаа реппер болохыг хүсдэг байсан болохоо дууг нь сонсож, хүндэлж явдаг.
-Таны дараагийн зорилго төлөвлөгөө юу вэ?
-Би сонирхлынхоо дагуу реп дууны үг бичих дуртай. Энэ чиглэлээрээ амжилт гаргахыг хүсдэг. Хүүхдүүд киноны баатрын дүрд дуртай байдаг бол би Жокерын дүрд дуртай байсан. Яг л Жокер шиг зан ааш, түүхтэй дүрд тоглохыг хүсдэг. Ер нь нэг удаа эсрэг талын дүрд өөрийгөө сорьж үзэхийг хүсдэг. Ингээд бодоход багаасаа баатрыг бус эсрэг талын дүрийг илүү их дэмждэг байж.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.
-Баярлалаа.

| Г.Дөлгөөн-Эрдэнэ: Алдарт жүжигчин Жонни Депптэй нэг кинонд тоглож, ярилцсан үе хамгийн сайхан |
|
Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан бага насны хүүхдийн гар зургийн уралдаанд урьж байна
2026-09-23 16:52:53
Зүүнхараагаас Мариинскийн театр хүрсэн хүү
2026-09-23 15:19:20
Дэлхийн банктай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
2026-09-23 14:48:03
Манай дугуйн баг бөөн гараатай уралдаанд IV байрт орлоо
2026-09-23 13:48:17
Дуучин Н.Ундрал "Сайхан ч юм даа" тоглолтоо хийнэ
2026-09-23 13:47:48
Доналд Трамп: Иран хэлэлцээр байгуулахгүй гэвэл бид устгаж чадна
2026-09-23 13:26:40
Өвөр Монголын соёлын өдрүүд Улаанбаатарт эхэллээ
2026-09-23 12:58:25
“Автомашингүй өдөр-2026” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийн үеэрх нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт, зохион байгуулалт
2026-09-23 12:11:26
“Дүнжингаравын газны дэлбэрэлт”-ийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 25-нд болно
2026-09-23 09:55:12
Хепатит дельта вирусийн халдварыг хянах судалгааны төсөлд хамтран ажиллана
2026-09-23 09:43:03
ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Ц.ДОРЖСҮРЭН: ЦАСТ УУЛЫН ХЯРААС ХОЁР МЯНГАН САРЛАГАА ДҮҮГҮҮРИЙН ЧУЛУУ ИСГЭРҮҮЛЭН БУУЛГАХ ЯМАР САЙХАН БАЙДАГ ГЭЖ САНАНА
2026-09-23 09:00:00
Хүүхдийн спортын ХII наадмаас охид, хөвгүүдийн баг хүрэл медаль хүртэв
2026-09-23 08:14:48
“Хятадын кино долоо хоног” эхэллээ
2026-09-23 08:10:35
2026-09-23 07:44:46
2026-09-23 07:25:12
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81-р чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
2026-09-23 07:10:34
"АЙЧИ НАГОЯА-2026" сагсчид шигшээ наймд шалгарлаа
2026-09-23 07:03:39
Х.ЧИЛААЖАВ: "Хурд"-ын "Аавдаа би хайртай" дуу амьд байдгийн шалтгаан нь би аавыгаа бодож шүлгийг нь бичсэнд байдаг болов уу
2026-09-23 07:00:00
Б.Шинэчимэг алтан медаль хүртэж, Ази тивийн аварга боллоо
2026-09-23 06:52:11
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан байна
2026-09-23 06:00:00
ӨРНИЙ ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-23 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-23 06:00:00
Улаанбаатар, Хвасон хотын дарга нархамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийн талаар санал солилцжээ
2026-09-22 18:30:40
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
2026-09-22 17:59:25
Таван аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд лабораторийн урвалж, оношлуур хүлээлгэн өгчээ
2026-09-22 16:06:00
АШУҮИС-д уламжлалт анагаах ухааны сургалттай дунд анги нээгджээ
2026-09-22 15:52:22
“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ
2026-09-22 14:34:02
Дэлхийн тогтвортой тээврийн форум Бээжинд эхэллээ
2026-09-22 14:22:38
Канадын Бритиш Колумб муж дунд сургуульд гарсан буутай халдлагын хэргээр OpenAI-г шүүхэд өгчээ
2026-09-22 13:57:44
Үндэсний үйлдвэрлэгчид нэгдэн “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” үзэсгэлэн худалдаанд оролцож байна
2026-09-22 13:43:24
Онцой байдлын алба хаагчид автомашины чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-22 13:06:49
“Үндэсний их баяр наадмын цогцолбор”-ыг дөрвөн улирал ашиглахаар төлөвлөжээ
2026-09-22 12:09:43
2026-09-22 10:52:34
Усанд сэлэлтийн тамирчид Монгол Улсын дээд амжилт шинэчлэн тогтоов
2026-09-22 10:44:58
СУДАЛГАА: Ил задгай хог, хогийн сав баавгай суурьшлын бүс рүү нэвтрэх шалтгаан болж байна
2026-09-22 10:30:22
Гурван тэс сумын замын асфальт бетон хучилтын ажил эхэллээ
2026-09-22 10:04:32
АЙЧИ НАГОЯА-2026” урт бууны тамирчид холимог багийн төрөлд өрсөлдөв
2026-09-22 09:58:58
No Brand энэ сарын онцлох таван бүтээгдэхүүн
2026-09-22 09:51:54
Чех Улсад олон улсын хамтын ажиллагаанд суурилсан жүдогийн хөтөлбөр эхэллээ
2026-09-22 09:45:52
“INTERNATIONAL PEACE FESTIVAL 2026” олон улсын энх тайвны наадамд оролцов
2026-09-22 09:20:31
Хими, биологи, цацраг, цөмийн аюулын үеийн хариу арга хэмжээний чадавхыг бэхжүүлнэ
2026-09-22 09:17:59
МОНГОЛ, КАНАДЫН БИЗНЕС ФОРУМ ТОРОНТО ХОТНОО БОЛОВ
2026-09-22 08:57:03
2026-09-22 08:38:42
ҮҮР ШӨНИЙН ЗААГААР ТЭНГЭР, ГАЗАР РУУ САЛСАН ЭГЧ, ДҮҮГИЙН ЭМГЭНЭЛТЭЙ ТҮҮХ
2026-09-22 07:28:00
2026-09-22 07:20:00
2026-09-22 07:15:00
Усанд сэлэлтийн 4х200 м-ийн зайн Монгол Улсын дээд амжилтыг тогтоов
2026-09-22 07:10:00
“Нөөцөөс нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл” рүү сэдэвт “ФЕАЛАК”-ын дагалдах арга хэмжээг зохион байгуулав
2026-09-22 07:00:00
2026-09-22 07:00:00
Э.СҮМБЭ: "ТҮҮНИЙ БУРУУ" ЖҮЖГИЙН ДҮРҮҮДИЙН ОЙЛГОМЖГҮЙ, АДАРМААТАЙ АМЬДРАЛ, ХАРИЛЦААНЫ ЗӨРЧЛИЙГ ХӨГЖМӨӨР ИЛЭРХИЙЛЭХИЙГ ХИЧЭЭЛЭЭ
2026-09-22 07:00:00
Л.ОЮУН: УЛС ТӨР ТОГТВОРГҮЙ БОЛ НЭГ Ч ТӨСӨЛ УРАГШЛАХГҮЙ
2026-09-22 07:00:00
Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.ЛХАГВАСҮРЭН найрагчийн гэргий С.БААСАН: Хань минь намайг насаараа эрхлүүлсэн
2026-09-22 07:00:00
ДОЛДУГААР САРЫН 1-НД ХҮҮГЭЭ АЛДСАН Ц.ЭНХБАЯР: ХҮҮ МИНЬ БАЙСАН БОЛ...
2026-09-22 06:54:31
Европын монгол хүүхдүүдийн сагсан бөмбөгийн тэмцээн болов
2026-09-22 06:53:46
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-22 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрхтэн хурц болно
2026-09-22 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-09-22 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |