Ууттай хогоо замын хажууд асгасан нэгэн хүнд хоёр хүүхэд тусалж, мөнгө өгч, тэгээд бүр нөхөрсгөөр нуруун дээр нь цохин, амжилт хүсэж байгаа бичлэг цахим орчинд өчигдөр тархаж, олон хүний хайр хүндэтгэлийг хүлээгээд байгаа билээ. Хүмүүс “Бидний ирээдүй ийм гэрэлтэй. Хүүхдүүдээ ийм мундаг хүмүүжүүлж байгаа аав, ээжид нь баярлалаа” зэргээр сэтгэгдлээ илэрхийлжээ. Тэгвэл тусч хоёр охиныг Чингэлтэй дүүргийн 49 дүгээр сургуулийн сурагч Д.Амин-Эрдэнэ, 61 дүгээр сургуулийн сурагч Б.Ариунчимэг гэдэг байна. Тэд дэлгүүр орохоор явахдаа замын хажууд үүрч явсан хогоо ууттай хогоо асгасан хүнд тусалсан гэнэ. Тусч, сайхан сэтгэлтэй охидын яриаг хүргэж байна.
-Сайн уу. Юуны өмнө та хоёрт уншигч олныхоо өмнөөс баярлаж байгаагаа илэрхийлье. Хүнд тусалдаг сайн охидууд байна. Тухайн өдөр хаашаа явж байгаад тэр хүнтэй тааралдсан юм бэ?
-Д.АМИН-ЭРДЭНЭ: Тухайн үед найзтайгаа уулзаад дэлгүүр орж байтал, автобусны цаана чанга чимээ сонсогдсон. Тэгээд цочоод, “Юу болсон юм бол” гээд найзаасаа асуугаад, харсан чинь наана нь автобус зогссон болохоор харагддаггүй. Тэгээд автобус өнгөрөхөөр нь харсан чинь, нэг хүн үүрч явсан ууттай саваа асгачихсан, түүгээд зогсож байсан. Замын хажууд байгаа тэр хүнд хэн ч туслахгүй байсан. Би замын цаана зогсож байсан болохоор, машин харж байгаад гүйж очоод тусалж байсан чинь найз маань араас гүйж ирээд савыг нь түүж, уутанд нь хийж өгсөн.
-Б.АРИУНЧИМЭГ: Тэгээд найзтайгаа бид хоёр савыг нь уутанд хийж өгөөд, хуушуур авч идээрэй гээд 5000 төгрөг өгсөн. Тухайн үед бичлэг хийж байгаа гэж огт мэдээгүй. Бичлэг үзсэн хүмүүс “Газарт хог унасан хогийг авч өгсөнд баярлалаа” гээд бичсэн байсан. Тэр бол би хэрэгтэй юмаа газарт унагаасныг найз маань “Би авлаа” гээд цаашаа гүйж байсан нь бичлэгт орсон байна лээ.
-Тэр хүн та хоёрт юм хэлсэн үү. Урам өгч, амжилт хүсээд нуруун дээр нь цохиж байгаа харагдсан?
-Д.АМИН-ЭРДЭНЭ: Юу ч яриагүй, уйлаад байсан. Бид жаахан яарч явсан болохоор тухтай юм ярьж амжаагүй. Гэхдээ юу ч ярихгүй, уйлаад байхаар нь юм ярьж чаддаггүй юм болов уу гээд дохио өгөөд нуруун дээр нь цохиод амжилт хүссэн.
-Б.АРИУНЧИМЭГ: Анх бид эрэгтэй хүн байна гэж бодож байсан чинь 40 орчим насны эмэгтэй хүн байсан.
-Хүмүүс уг нь бие биедээ тусалж байх ёстой. Гэтэл зарим хүмүүс тусламж хэрэгтэй нэгний хажуугаар зүгээр өнгөрдөг, үл тоодог хандлага ажиглагдаг. Энэ байдлыг та хоёр юу гэж боддог бэ?
-Д.АМИН-ЭРДЭНЭ: Жаахан муухай санагддаг. Замын хажууд хүн ууттай хогоо унагаачихаад байхад том хүмүүс туслахгүй машин дотроосоо хараад, самар цөмөөд л байж байгаа нь муухай байсан. Зарим нь бүр хараад зогсоод байсан.
-Б.АРИУНЧИМЭГ: Ядаж автобусны жолооч ах бууж ирээд “Уучлаарай” гэж хэлээд явчихгүй, харчихаад л яваа өгсөн. Тэр автобус зогссоноос үүдэн тэр эмэгтэй ууттай хогоо замын хажууд унагааж, эвгүй байдалд орсон шүү дээ.
-Өмнө нь та хоёр хүнд тусалж байсан уу. Ер нь хүнд тусалхад ямар мэдрэмж төрдөг вэ?
-Б.АРИУНЧИМЭГ: Зөндөө тусалж байсан. Хүмүүс бид нэг нэгэндээ тусалж байх ёстой гэж боддог. Бидний аав, ээжтэй л адилхан хүн шүү дээ. Хүнд юу ч тохиолдож, яаж ч явж болно. Хамгийн гол нь тэднийг аав, ээж, ах, дүү шигээ хайрлаж, тусалж байх л хэрэгтэй. Зарим хүмүүс туслахаар чин сэтгэлээсээ баярлахаас гадна чихэр өгнө.
-Сошиал орчинд та хоёрт баярлаж талархсан эерэг сэтгэгдлүүд их байсан. Сэтгэгдлүүдийг уншсан байгаа юу. Бичлэгээ хэзээ олж ирж үзсэн бэ?
-Д.АМИН-ЭРДЭНЭ: Хичээл дээрээ байхдаа бичлэгээ үзсэн. Тэгээд бүх сэтгэгдлийг “гүйлгэж” уншсан. Тэгээд хөл газар хүрэхгүй баярлаад, хичээлээ тараад гэр рүү гээ гүйгээд эгчдээ харуулсан чинь “Чи чинь бүр “од” болсон байна лээ. Фэйсбүүкээр дүүрэн та хоёрын бичлэг явж байна лээ” гэсэн.
-Б.АРИУНЧИМЭГ: Би бүр огт мэдээгүй сууж байсан чинь манай ангийн хүүхэд “Чи фэйсбүүкээр “од” болоод байна” гэж хэлсэн. Тэгээд ороод харсан чинь бид хоёрын хүнд тусалсан бичлэг цацагдсан байсан. Тухайн үед баярлахаас гадна сандраад яахаа мэддэггүй юм билээ.
-Том болоод ямар мэргэжилтэй хүмүүс болно гэж боддог вэ?
-Д.АМИН-ЭРДЭНЭ: Би цагдаа болно гэж боддог. Дэнжийн мянгад амьдардаг болохоор архи уусан хүмүүс жаахан хүүхдээ авч яваад, эсвэл их ууртай хүмүүс хүүхдээ цохиж, зодож байгааг зөндөө харж байсан. Тийм зүйлийг байлгахгүй нь тулд багаасаа цагдаа болъё гэж бодож байсан. Хэрэв цагдаа болж чадахгүй бол өвдсөн олон хүнд тусалдаг сувилагч болно гэж боддог.
-Б.АРИУНЧИМЭГ: Жүжигчин болно гэж боддог. Тэгээд хажуугаар нь өнчин хүүхдүүдэд тусалдаг болно гэж боддог. Аав, ээж нь архи уусан өнчин хүүхдүүдийг харахаар өрөвдөөд байдаг.
-Хүмүүс нэг нэгэндээ тусалж байгаарай гээд томчууд болон үеийнхэндээ уриалж хэлэх үү?
-Б.АРИУНЧИМЭГ: Бид адилхан л хүмүүс шүү. Тиймээс ядарч яваа нэгэндээ тусалж байгаарай, урмын үг хэлээрэй.
-Д.АМИН-ЭРДЭНЭ: Хэрэв та эхэлж зөв үйлдлийг хийх юм бол хүүхдүүд ч гэсэн таныг дуурайж, дагаж хийх болно. Мөн томчууд зөв үлгэр дуурайлал үзүүлбэл хүүхдүүд ч мөн зөв үлгэр дуурайллыг үзүүлдэг. Хэрэв тухайн үед ууттай хогоо унагаасан эмэгтэйд туслаагүй байсан бол хүмүүс сайхан урмын үг хэлэхгүй байсан байх. Тиймээс томчууд бол бидний толь учир дэмжиж, тусалж, бие биеэ хайрлаж байгаарай.
| ТУСЧ ОХИД: Хүмүүс ядарсан нэгэндээ тусладаг байгаасай. Бидний аав, ээжтэй л адил хүн шүү дээ |
|
Зүүнхараагаас Мариинскийн театр хүрсэн хүү
2026-09-23 15:19:20
Дэлхийн банктай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
2026-09-23 14:48:03
Манай дугуйн баг бөөн гараатай уралдаанд IV байрт орлоо
2026-09-23 13:48:17
Дуучин Н.Ундрал "Сайхан ч юм даа" тоглолтоо хийнэ
2026-09-23 13:47:48
Доналд Трамп: Иран хэлэлцээр байгуулахгүй гэвэл бид устгаж чадна
2026-09-23 13:26:40
Өвөр Монголын соёлын өдрүүд Улаанбаатарт эхэллээ
2026-09-23 12:58:25
“Автомашингүй өдөр-2026” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийн үеэрх нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт, зохион байгуулалт
2026-09-23 12:11:26
“Дүнжингаравын газны дэлбэрэлт”-ийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 25-нд болно
2026-09-23 09:55:12
Хепатит дельта вирусийн халдварыг хянах судалгааны төсөлд хамтран ажиллана
2026-09-23 09:43:03
ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Ц.ДОРЖСҮРЭН: ЦАСТ УУЛЫН ХЯРААС ХОЁР МЯНГАН САРЛАГАА ДҮҮГҮҮРИЙН ЧУЛУУ ИСГЭРҮҮЛЭН БУУЛГАХ ЯМАР САЙХАН БАЙДАГ ГЭЖ САНАНА
2026-09-23 09:00:00
Хүүхдийн спортын ХII наадмаас охид, хөвгүүдийн баг хүрэл медаль хүртэв
2026-09-23 08:14:48
“Хятадын кино долоо хоног” эхэллээ
2026-09-23 08:10:35
2026-09-23 07:44:46
2026-09-23 07:25:12
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81-р чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
2026-09-23 07:10:34
"АЙЧИ НАГОЯА-2026" сагсчид шигшээ наймд шалгарлаа
2026-09-23 07:03:39
Х.ЧИЛААЖАВ: "Хурд"-ын "Аавдаа би хайртай" дуу амьд байдгийн шалтгаан нь би аавыгаа бодож шүлгийг нь бичсэнд байдаг болов уу
2026-09-23 07:00:00
Б.Шинэчимэг алтан медаль хүртэж, Ази тивийн аварга боллоо
2026-09-23 06:52:11
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан байна
2026-09-23 06:00:00
ӨРНИЙ ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-23 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-23 06:00:00
Улаанбаатар, Хвасон хотын дарга нархамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийн талаар санал солилцжээ
2026-09-22 18:30:40
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
2026-09-22 17:59:25
Таван аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд лабораторийн урвалж, оношлуур хүлээлгэн өгчээ
2026-09-22 16:06:00
АШУҮИС-д уламжлалт анагаах ухааны сургалттай дунд анги нээгджээ
2026-09-22 15:52:22
“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ
2026-09-22 14:34:02
Дэлхийн тогтвортой тээврийн форум Бээжинд эхэллээ
2026-09-22 14:22:38
Канадын Бритиш Колумб муж дунд сургуульд гарсан буутай халдлагын хэргээр OpenAI-г шүүхэд өгчээ
2026-09-22 13:57:44
Үндэсний үйлдвэрлэгчид нэгдэн “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” үзэсгэлэн худалдаанд оролцож байна
2026-09-22 13:43:24
Онцой байдлын алба хаагчид автомашины чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-22 13:06:49
“Үндэсний их баяр наадмын цогцолбор”-ыг дөрвөн улирал ашиглахаар төлөвлөжээ
2026-09-22 12:09:43
2026-09-22 10:52:34
Усанд сэлэлтийн тамирчид Монгол Улсын дээд амжилт шинэчлэн тогтоов
2026-09-22 10:44:58
СУДАЛГАА: Ил задгай хог, хогийн сав баавгай суурьшлын бүс рүү нэвтрэх шалтгаан болж байна
2026-09-22 10:30:22
Гурван тэс сумын замын асфальт бетон хучилтын ажил эхэллээ
2026-09-22 10:04:32
АЙЧИ НАГОЯА-2026” урт бууны тамирчид холимог багийн төрөлд өрсөлдөв
2026-09-22 09:58:58
No Brand энэ сарын онцлох таван бүтээгдэхүүн
2026-09-22 09:51:54
Чех Улсад олон улсын хамтын ажиллагаанд суурилсан жүдогийн хөтөлбөр эхэллээ
2026-09-22 09:45:52
“INTERNATIONAL PEACE FESTIVAL 2026” олон улсын энх тайвны наадамд оролцов
2026-09-22 09:20:31
Хими, биологи, цацраг, цөмийн аюулын үеийн хариу арга хэмжээний чадавхыг бэхжүүлнэ
2026-09-22 09:17:59
МОНГОЛ, КАНАДЫН БИЗНЕС ФОРУМ ТОРОНТО ХОТНОО БОЛОВ
2026-09-22 08:57:03
2026-09-22 08:38:42
ҮҮР ШӨНИЙН ЗААГААР ТЭНГЭР, ГАЗАР РУУ САЛСАН ЭГЧ, ДҮҮГИЙН ЭМГЭНЭЛТЭЙ ТҮҮХ
2026-09-22 07:28:00
2026-09-22 07:20:00
2026-09-22 07:15:00
Усанд сэлэлтийн 4х200 м-ийн зайн Монгол Улсын дээд амжилтыг тогтоов
2026-09-22 07:10:00
“Нөөцөөс нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл” рүү сэдэвт “ФЕАЛАК”-ын дагалдах арга хэмжээг зохион байгуулав
2026-09-22 07:00:00
2026-09-22 07:00:00
Э.СҮМБЭ: "ТҮҮНИЙ БУРУУ" ЖҮЖГИЙН ДҮРҮҮДИЙН ОЙЛГОМЖГҮЙ, АДАРМААТАЙ АМЬДРАЛ, ХАРИЛЦААНЫ ЗӨРЧЛИЙГ ХӨГЖМӨӨР ИЛЭРХИЙЛЭХИЙГ ХИЧЭЭЛЭЭ
2026-09-22 07:00:00
Л.ОЮУН: УЛС ТӨР ТОГТВОРГҮЙ БОЛ НЭГ Ч ТӨСӨЛ УРАГШЛАХГҮЙ
2026-09-22 07:00:00
Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.ЛХАГВАСҮРЭН найрагчийн гэргий С.БААСАН: Хань минь намайг насаараа эрхлүүлсэн
2026-09-22 07:00:00
ДОЛДУГААР САРЫН 1-НД ХҮҮГЭЭ АЛДСАН Ц.ЭНХБАЯР: ХҮҮ МИНЬ БАЙСАН БОЛ...
2026-09-22 06:54:31
Европын монгол хүүхдүүдийн сагсан бөмбөгийн тэмцээн болов
2026-09-22 06:53:46
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-22 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрхтэн хурц болно
2026-09-22 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-09-22 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |