• Өнөөдөр 2024-05-06

О.БАТБАЯР: Томуу болон коронавирусийн эсрэг хавсарсан вакцины туршилтыг дэлхийн томоохон үйлдвэрлэгчид хийж байгаа

2022-10-20,   306

           ЭМЯ-наас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

    Эрүүл мэндийн сайдын зөвлөл О.Батбаяр "Ковидын үлдэц дэлхийн нийтийн тулгамдсан асуудал болж байна. Тодруулбал, энэхүү үлдэц нь оюуны чадамж буурах, ядарч цуцах, хөлрөх зэрэг шинж тэмдэгээр илэрнэ. Ингэхдээ ихэвчлэн коронавирусийн халдвараар өвдсөн, тэр дундаа вакцин хийлгээгүй эсвэл нэг, хоёр дахь тунг хийлгэсэн хүмүүст илүү өндөр хувьтай илэрч байна. Мөн элэг, бөөр, уушгины эрхтэн системд үлдэц үлдээж байна.
 
Эрдэмтэд SARS Cov2 вирусийг улирлын коронавирустэй адилаар хүндрэл багатай, эрсдэл багатай болох болов уу гэж найдаж байсан ч харамсалтай нь ийм нөхцөл байдал харагдахгүй, дараа дараагийн шинэ хувилбарууд гарч ирэх, тэр нь томуутай адил биш илүү хүнд байх эрсдэл нь байсаар байгаа.
 
Тиймээс яваандаа хавсарсан буюу томуугийн цэнт вирус дээр коронавирусийн тухайн улиралд давамгайлсан вирусийн эсрэг вакцины туршилтыг дэлхийн томоохон вакцин үйлдвэрлэгчид хийж байгаа" гэв.

О.БАТБАЯР: Томуу болон коронавирусийн эсрэг хавсарсан вакцины туршилтыг дэлхийн томоохон үйлдвэрлэгчид хийж байгаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188