• Өнөөдөр 2024-04-17

Зарим суманд гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийжээ

2022-01-21,   275

   “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-аас Америк Улсын санхүүжилтээр Говь-Алтай аймгийн Дэлгэр, Чандмань, Бугат, Тайшир, Увс аймгийн Түргэн, Өмнөговь, Сагил, Тариалан сумдад “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй малчдын амьжиргааг дэмжих” төслийг 2021-2023 онуудад хэрэгжүүлж байна. Тэгвэл энэ сарын 17-20-ны өдрүүдэд тус төсөл хэрэгжиж байгаа зорилтот сумдад  олон нийтийн оролцоонд суурилсан гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг хийлээ.
 
  Эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр тухайн орон нутгийн эрсдэл, эмзэг байдалд суурилан орон нутгийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг сайжруулах, эрсдэлийг бууруулах арга замуудыг тодорхойлсон юм гэж Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Зарим суманд гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188