"Ноёд" группийн Ерөнхийлөгч Г.Буяндорж болон түүний гэргий МУГЖ Т.Ариунаа нар өнөөдөр УПЕГ-ын гадна прокуроруудын авлигын сүлжээг илчилж, хугацаагүй суулт зарлалаа.
Энэ үеэр “Ноёд” группийн ерөнхийлөгч Г.Буяндорж “Өнгөрөгч гуравдугаар сард манай гэр бүл Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд шударга бус прокуроруудын үйл ажиллагааны талаар, Монгол Улсад нүүрлээд байгаа шударга бус хонгилын талаар баримт дэлгэж, суулт зарлаж байсан. Суултын үеэр цагдаагийн байгууллагаас ковидтой тэмцэх хууль зөрчсөн гэдэг шаардлага ирсэн тул суултаа зогсоосон.
Прокурорын байгууллагад энэ оны гуравдугаар сарын 3-ны өдөр өгсөн миний гомдлын хариу өнөөдрийг хүртэл ирээгүй байна. Иргэний гаргасан өргөдөл, гомдлыг шийдэх үүргээ прокурорын байгууллага шийдэхгүй, ёс зүйн хороогоо хуралдуулахгүй байна. Миний гаргасан гомдолтой холбоотой Ц.Батболдыг дүүргийн прокуророос УЕПГ-ын хэлтсийн дарга болгон дэвшүүлсэн. Үүнээс харахад прокурорын байгууллага дотооддоо ёс зүйн хариуцлага тооцож чадахгүй байна.
Тиймээс Ц.Батболд прокурорт ёс зүйн хариуцлага тооцож, албан тушаалаас нь түдгэлзүүл, мөн намайг залилсан этгээдүүдтэй холбоотой 25 тэрбум төгрөгийн залилангийн хэргийг шүүх рүү шилжүүлэхийг шаардаж, хугацаагүй суулт зарлаж байна. Намайг 10 дахь жилдээ шалгаж байгаа. Би 16 удаа шүүх хуралд орж, нэг жил хоёр сар цагдан хоригдсон. Намайг таван зүйл ангиар шалгасан боловч бүгд цагаадсан” гэв.
| “Ноёд” группийн Ерөнхийлөгч Г.БУЯНДОРЖ: 25 тэрбум төгрөгийн залилангийн хэргийг шүүхэд шилжүүлэхийг шаардаж, хугацаагүй суулт зарлаж байна |
|
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-нд хуралдуулна
2026-09-06 14:54:36
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |