Боловсролын үнэлгээний төвийн Элсэлтийн шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Энхжаргалаас зарим зүйлийг тодрууллаа.
-Энэ жил элсэлтийн ерөнхий шалгалтыг хэчнээн хүүхэд өгсөн бэ?
-Энэ жилийн элсэлтийн шалгалтад 36,000 гаруй шалгуулагч хамрагдсан. Үүнээс математикийн хичээлээр 26,003 хүүхэд шалгалт өгсөн.
-Хүүхдүүдийн математикийн даалгаврыг гүйцэтгэх чадвар муу байна гэх мэдээлэл гарсан, энэ үнэн үү?
-Улсын хэмжээнд математикийн хичээлийн дундаж анхны оноо 24.37 байсан, энэ оноог хэмжээсжүүлж үзвэл 500 оноо гэсэн үг. Энэ жил шалгалт өгсөн нийт шалгуулагчдын математикийн даалгаврыг гүйцэтгэх чадвар сул байсан.
-Элсэлтийн шалгалтын анхны болон хэмжээст оноог хэрхэн боловсруулдаг вэ?
-Боловсролын үнэлгээний төв блюпринтээр даалгавраа боловсруулдаг. Шалгалтад ямар агуулгын, ямар даалгавар орох вэ гэдгийг блюпринтийн дагуу мэргэжлийн багш нар зохиож гаргасан. Шалгалт өгсөн хүүхдүүдийн гүйцэтгэл, дундаж нь ямар байхаас шалтгаалаад анхны оноо гардаг. Хэмжээст оноо гэдэг нь тухайн хичээлийн нийт гүйцэтгэлийг шалгалтад орсон бүх шалгуулагчийн гүйцэтгэлтэй харьцуулан хэмжээсжүүлж үзүүлсэн оноо. Тиймээс хичээл бүрийн анхны оноог шилжүүлсэн хэмжээст оноо өөр өөр гардаг. Хэмжээст оноо 200-800 онооны хооронд байдаг.
-Хэмжээст оноо хэр удаж гарсан бэ, зарим хүүхдийнх удаж байна гэх мэдээлэл гарсан?
-Скантрон машинаар хариултын хуудсыг уншуулахад шууд тухайн хариултын хуудас дээр машин өөрөө анхны оноог нь тэмдэглэж, бичилт хийдэг. Шалгалт өгсөн анги танхимаасаа 100-гаас хэдэн оноо авснаа мэдээд гарах боломжтой. 24 цагийн дотор Боловсролын үнэлгээний төвийн сайтад хүүхдүүдийн оноог хэмжээст оноонд шилжүүлж, улсын хэмжээнд хэдэд байна вэ гэдгийг нь гаргасан. Зарим шалгалтын төв дээр хүүхдийн тооноос хамаараад удсан байж болзошгүй.
-Шалгалтын үеэр ямар зөрчил гарсан бэ, хэрхэн шийдвэрлэсэн бэ?
-Өөрийнхөө оронд өөр хүүхэд оруулах, гар утастайгаа ороод хуулж байсан тохиолдол гарсан. Энэ тохиолдолд тухайн хүүхдийн өмнөх хичээлүүд дээр авсан дүн, оноог хүчингүй болгосон.
-Монгол хэл, бичгийн шалгалтад тэнцээгүй хэдэн хүүхэд байгаа вэ. Дахин шалгалтын хуваарь гарсан уу?
-Энэ оны дөрөвдүгээр сард авсан шалгалтын үеэр 5300 гаруй шалгуулагч босго онооны болзлыг хангаж чадаагүй. Монгол хэл, бичгийн энэ оны хоёр дахь удаагийн шалгалтыг наймдугаар сарын 17-нд зохион байгуулах тов зарлагдсан. Үүнд тухайн шалгалтад босго онооны болзлыг хангаж чадаагүй, өмнөх шалгалтад хамрагдаж амжаагүй хүүхдүүд орж болно. Эдгээр шалгуулагчийг долдугаар сарын 29-нөөс буюу өнөөдрөөс бүртгэж эхлэх бөгөөд шалгалтын бүртгэл наймдугаар сарын 10-ны 18:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Бэлтгэсэн Б.Сувданцэцэг
| Д.ЭНХЖАРГАЛ: Төгсөгчдөөс монгол хэл, бичгийн шалгалтыг наймдугаар сарын 17-нд авна |
|
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК энэ жил улсын төсөвт 144.8 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байна
2025-12-19 16:11:33
Энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчил илэрчээ
2025-12-19 15:26:28
Бенгалын гал цацраад дууссан ч төмөрт нь 5-6 секундын турш цогшил байдаг
2025-12-19 15:02:48
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулав
2025-12-19 14:41:54
ЦАСАН ДООРХ ДУЛААХАН ХҮСЛҮҮД
2025-12-19 14:27:05
Цаг агаарын ирэх 10 хоногийн төлөвтэй танилц
2025-12-19 14:12:35
Ахлах ангийн сурагч ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ
2025-12-19 14:09:25
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Козловыг Шадар сайд Х.Ганхуяг хүлээн авч уулзлаа
2025-12-19 11:46:36
Б.Мөнхтамир: COP17 хурлын бэлтгэл ажлыг нарийвчилсан төлөвлөгөөгөөр эрчимжүүлнэ
2025-12-19 11:31:16
Ж.Алдаржавхлан: Туулын эрэгт 46 аж ахуйн нэгж хайрга олборлосон байна
2025-12-19 11:28:26
Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжина
2025-12-19 11:21:55
2025-12-19 08:57:38
Хөх хотын хөнгөн атлетикийн холбоотой хамтарч ажиллана
2025-12-19 08:39:34
Г.ГАНТУЯА: Аавыгаа дагаж сур харваагаар хичээллээд, оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсандаа баяртай байна
2025-12-19 07:45:56
Сонирхогчдын хөл бөмбөгийн орчны судалгааны тайлан сургалтыг хийв
2025-12-19 07:10:00
ЭРЭЭНИЙ БААРАНД ХОЁР МОНГОЛ ОХИН МУУДАЛЦАЖ, НЭГНИЙХЭЭ ХООЛОЙГ ХЭРЧИЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2025-12-19 07:00:58
42 КНОПТОЙ АН 22 КНОП "ОЛЖ" ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ ЧАДАХ УУ
2025-12-19 07:00:00
ЗАСАГТ ЗАЛАГДСАН 16 ДЭД САЙДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-19 07:00:00
2025 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ 10 ТАМИРЧИН
2025-12-19 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-12-19 07:00:00
"Имарт Тэнгэр" салбар нээлтээ хийлээ
2025-12-18 19:10:53
БИЕ БИЕДЭЭ ҮРГЭЛЖ УРАМ ХАЙРЛА, ХҮМҮҮС ЭЭ
2025-12-18 16:11:43
Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил 60 гаруй хувьтай байна
2025-12-18 16:08:09
Г.ДАМДИННЯМ: Бид боломжоороо шатахуун олгож байгаа
2025-12-18 16:02:29
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлаж буй газрууд
2025-12-18 15:54:23
Г.ШИЙРАВ: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
2025-12-18 11:12:49
"Physical Asia" шоуны оролцогчид Монголоор аялсан нэвтрүүлэг Netflix-ээр гарна
2025-12-18 10:55:28
Хэнтий аймагт төөрсөн 53 настай эрэгтэй эсэн мэнд олжээ
2025-12-18 10:44:06
ОХИНОО ХҮНИЙ НУТАГТ АЛДЧИХААД 20 ЖИЛ ТЭМЦЭЖ БАЙГАА С.ШААРИЙБУУ ГУАЙГ МОНГОЛЧУУД ИНГЭЖ ТООСОН БИЛҮҮ ДЭЭ...
2025-12-18 08:29:06
БАГАДАА БИ БАГТ НААДМААР ХУЛГАНА БОЛЖ БАЙЛАА
2025-12-18 07:49:53
МБСХ-ны цомын тэмцээний 10 м-ийн зайд Г.Хэрлэнцэцэг түрүүлэв
2025-12-18 07:15:00
МБСХ-ны цомын тэмцээний 10 м-ийн зайн аваргууд тодорлоо
2025-12-18 07:10:00
ЗАСГИЙН ГАЗАР ҮНЭНД ГҮЙЦЭГДЛЭЭ
2025-12-18 07:06:14
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-18 07:00:00
О.НАРАНЗУЛ: ОЙ ТОГТООЛТЫН СПОРТООР ХИЧЭЭЛЛЭЭД МОНГОЛ ХҮНИЙ ОЮУНЫ ЧАДАМЖИД ХЯЗГААР БАЙХГҮЙГ ОЙЛГОСОН. ҮРГЭЛЖ ӨӨРИЙНХӨӨ ХЯЗГААРЫГ ДАВАХЫГ ХИЧЭЭДЭГ
2025-12-18 07:00:00
СПОРТЫН ТӨРЛҮҮДИЙН НЭРИЙГ ЗӨВ БИЧИХГҮЙ БАЙХАД БОЛОХ УУ
2025-12-18 07:00:00
ҮНСЭЛТ
2025-12-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |