Хүн болгон бороонд дуртай биш байж болох ч өнгө өнгийн будгаар хорвоог хардаг. Хүүхэд насандаа солонгод дуртай байсан юм. Тэр л “Солонгын үзүүрийг бариад авчих юмсан. Тэнд юу байдаг бол” гэсэн бодолдоо автана. Оргүй хоосноос эхлээд бүхий л зүйлийг төсөөлөн мөрөөдөж, түүндээ тун чиг их хөөрөн догдолдог сон.
Солонгыг ямар амттай бол, ямар үнэртэй бол, нисдэг болов уу. Солонгод хүслээ шивнэвэл биелэх болов уу. Аль эсвэл шидтэний гулсуур юм болов уу. Эсвэл ганц эвэрт морины нулимс юм болов уу хэмээн их л зүйлийг төсөөлөн бодож түүндээ автан солонгын зүг гүйдэг байсан үе минь дэндүү нандин байж дээ.
Би говь нутгийн хүүхэд болохоор ч тэр үү бороонд юу юунаас илүү дуртай. Бороо орох бүрийд гэрээсээ гараад, хашаан дотроо эргэлдэн, тэнгэр өөд хараад “Бороо бороо ороорой, Оросын маамуу ирээрэй” гээд хэн хүнээс илүү чанга орилон инээдэг байсан даа. Найман настай байхдаа бороон дунд найзуудтайгаа нуугдаж тоглож байснаа ердөөсөө ч мартдаггүй. Хоёр хашааны завсар орж суугаад, амьсгаа даран, биднийг хайж байгаа найзынхаа алхааг сонссон даруйдаа л амаа гараараа дарна. Чимээ л гаргахгүй гэж тэгж байгаа хэрэг л дээ. Баригдалгүй удсан хүүхдийг бусад нь “тагнуулч” хэмээн нэрийдэж, шагширан магтдаг байсан юм. Түгшүүртэй мөртлөө хөгжилтэй, тэрүүхэн тэндээ адал явдалтай тоглодог байж дээ.
Харин одоо бороо ороход чимээгүйхэн инээмсэглэдэг. Дусал дуслаар шаагин орж буй бороог алган дээрээ тосон авч, хэсэгхэн бөмбөрүүлж байгаад л хэдэн дуслаа доош нь сэгсэрч орхиод, цааш алхдаг болж дээ. Балчирхан би харсан бол “Уйтгартай юм” хэмээн санаа алдах байсан байх.Тэр жаахан охин бол шалбааг туучин тоглон харайж, үеийнхээ хүүхдүүдтэй наадан баясах байсан биз.
Яагаад ч юм бороо орохоор цаанаа л нэг сэтгэлд таатай байдаг сан. Өдий болтол хааяахан санаанд орж ирэх тэдгээр дурсамж бүхэн минь бороотой холбоотой учраас тэр байх. Удаж, удаж бороо орохоор удаан хатаж гандаад, хорчийж унахын даваан дээр услагдаж буй цэцэг мэт л баярладаг болохоор бороонд би тийм л их хайртай биз.
Бидний амьдрал бороо шиг. Яг л бүрхэг тэнгэрээс дуслан орох бороо мэт. Заримдаа бүр азарган бороо шиг ширүүсч, бусдын сэтгэл мэдрэмжийг үл тоон уцаар гаргана. Гэхдээ бид амьдралаас их юм шаардалгүй, бүх зүйлийг хүндээр хүлээж авахгүй байж чадвал нартай бороо шиг өнгөлөг амьдарна шүү дээ. Зүгээр л байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байвал болох нь тэр.
| Дурсамжид үлдсэн бороо |
|
Улс орон даяар "Соёлын бүтээлч сар" үргэлжилж байна
2026-11-11 11:20:45
Э.Цэндбаатар Мухаммадхужа Якубовтой тулалдана
2026-11-11 10:44:25
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ
2026-11-11 10:28:52
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна
2026-11-11 10:15:00
АМАРХАН АРГААР УТГАГҮЙ КИНО ХИЙЖ, ҮЗЭГЧДЭЭС МӨНГӨ АВАХАА БОЛЬЁ ОО, УРАН БҮТЭЭЛЧДЭЭ
2026-11-11 08:49:23
ЗАСГИЙН ГАЗАРТ АН-ЫНХАН ХАМТРАХ УУ, АРДЫН НАМЫНХАН ХҮЧ СЭЛГЭХ ҮҮ
2026-11-11 07:00:00
ҮЕЭ ЭЛЭЭСЭН ДЦС-УУДАД ГАНЦХАН АСУУДАЛ ГАРАХАД Л УЛААНБААТАР ТЭР ЧИГТЭЭ ХӨЛДӨНӨ
2026-11-11 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИД ХҮРСЭН ТАГНУУЛЫН НУУЦ МЭДЭЭЛЭЛД НЭР ДУРДАГДСАН “ШТС”-ЫН ЭЗЭД ХЭН БЭ
2026-11-11 07:00:00
Д.ЭНХГЭРЭЛ: “Норсон зүрх” мюзиклын Уянгын дүр дуугаар сэтгэл зүрхээ илэрхийлдгээрээ надтай адил
2026-11-11 07:00:00
МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНООС ДЭЛХИЙН ӨВ ХҮРТЭЛХ ШУА-ИЙН ТҮҮХ
2026-11-11 07:00:00
О.НОМУКИ: ХҮН БҮР ХАЙРТАЙ ЗҮЙЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ТЭМЦДЭГ БАЙГААСАЙ
2026-11-11 07:00:00
Б.ОЮУН-ҮЖИН: Дэлхийн даамын аваргаас алт, мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна
2026-11-11 07:00:00
ЭРГЭЛТ.МН МЭДЭЭЛЛИЙН САЙТ “НҮҮДЛИЙН ЗАМ УУ, НҮҮРСНИЙ ЗАМ УУ” СЭДЭВТ ПАНЕЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-11-10 17:39:55
П.Бат-Амгалан дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2026-11-10 15:06:02
У.ХҮРЭЛСҮХ: Монгол түмний минь билиг оюун мохошүй хурц, мөхөшгүй бат байг
2026-11-10 13:28:54
Элчин сайд Д.Сэргэлэн Кувейтийн морин спортын ёслолд оролцов
2026-11-10 12:21:45
Элсний нүүлтийг сааруулах 50 га талбайд нөхөн сэргээх ажил хэрэгжүүллээ
2026-11-10 12:11:05
С.ДЭМБЭРЭЛ: Эрдэмтэн судлаачдын бүтээл туурвил, хөдөлмөр, гавьяат үйлсийг үнэлсэнд талархаж байна
2026-11-10 12:08:19
2026-11-10 11:50:21
Н.УЧРАЛ: “Шинэ цагийн малчин” төслийг үндэсний хэмжээний хөтөлбөр болгоно
2026-11-10 11:44:14
Хятадын Элчин сайд сэргээн засах төхөөрөмж хандивлав
2026-11-10 11:38:11
Багануурын сургууль, цэцэрлэгүүдэд 300 сая гаруй төгрөгийн тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө
2026-11-10 11:10:54
Төв аймагт математик, байгалийн ухааны чиглэлээр төрөлжсөн ахлах сургууль нээгдлээ
2026-11-10 10:52:29
2026-11-10 10:17:46
Зуун буудалт даамын дэлхийн цомын тэмцээн эхэллээ
2026-11-10 09:45:17
2026-11-10 08:54:23
МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДРИЙН ЭРГЭН ТОЙРОНД
2026-11-10 08:03:54
Завханы Алдартны музейд олимпын өвийн дурсгалт зүйлс гардууллаа
2026-11-10 07:20:00
Нөмрөгийг нөхөн сэргээх сайн дурын түншлэл байгуулах санаачилгыг дэмжив
2026-11-10 07:10:00
ТУУЗ ХАЙЧЛАХЫГ САНААРХАГЧ, ТЕНДЕРЧИН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН ИРЭХ СОНГУУЛЬД СҮ.БАТБОЛДЫН ХҮҮ БАТТҮШИГТЭЙ ӨРСӨЛДӨНӨ
2026-11-10 07:00:29
ТАНИЛЦ: ТӨСВИЙН МӨНГӨӨР "ТАНСАГЛАСАН" ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН ХАМГИЙН БАЯН ДАРГА НАР
2026-11-10 07:00:00
“УЛААНБААТАРЫН ҮДЭШ” ШИГЭЭ НАМУУХАН ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Г.ПҮРЭВДОРЖ
2026-11-10 07:00:00
2026-11-10 07:00:00
МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР ЗОРИУЛСАН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-11-10 07:00:00
ХҮҮХДҮҮД ЭМЧЛҮҮЛЖ ГАРААД ГУРАВ ХОНОХГҮЙ ХАЛУУРЧ, ХАНИАЛГАСААР ДАХИАД ЭМНЭЛЭГТ ХЭВТЭЖ БАЙНА
2026-11-10 07:00:00
Е.АМАРБАЯСГАЛАН: Т.ТОГОО ЭГЧТЭЙ ХАМТ БҮЖИГЛЭЖ, ХҮМҮҮСИЙГ ХӨГЖӨӨГӨӨД "ХОЁР ТОНЖОО" ГЭДЭГ НЭР АВСАН ДАА
2026-11-10 01:11:22
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |