• Өнөөдөр 2026-08-21

Ж.Энхтөр өсвөрийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ

        Эквадор Улсад жүдо бөхийн өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. “Гүрү Дорж” дэвжээний тамирчин Жамъянгийн Энхтөр өсвөр үеийн хөвгүүдийн 60 кг-ын жинд ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ. Тэрбээр дөрөвний нэгийн хагас шигшээ барилдаанд Канадын Roman Semyrozum-д хожигдож, А.Даваабаатарыг ялж, хүрэл медалийн эзэн болсон байна.  Харин Амгаланбаатарын Даваабаатар торгуулийн тойрогт Украины тамирчинг ялж, хүрэл медалийн төлөөх барилдаанд Ж.Энхтөрийг хожиж яваад, харамсалтайгаар ялагдаж, шагналт 5-р байрт оржээ. ДАШТ-ий охидын 44 кг-ын жинд Цогбадрахын Амин-Эрдэнэ шагналт 5-р байрт шалгарлаа. Тэрбээр торгуулийн тойрогт Бельгийн тамирчинг ялж, хүрэл медалийн төлөөх барилдаанд Польшийн тамирчин JUlia Blaszczyk-т ялагдаж тавдугаар байрт орлоо.

 

 


 

 


Ж.Энхтөр өсвөрийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188