Өмнөд Солонгосын Ганвон мужийн “Алпенсиа” цанын баазад дугуйт цанын Азийн цомын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Монголын цанын холбооны гүйлтийн цанын үндэсний шигшээ баг дугуйт цанын Азийн цомын аварга шалгаруулах тэмцээний бөөн гараатай эмэгтэйчүүдийн 15 км-ийн зайд уралдсан байна. Тус уралдаанд таван улсын 22 тамирчин өрсөлдөж, ҮШБ-ийн тамирчин Э.Ариунтунгалаг алт медаль хүртэж, Азийн цомыын аварга болжээ.
Харин ҮШБ-ийн тамирчин Н.Нандинцэцэг 5-р байр, бөөн гараатай эрэгтэйчүүдийн 20 км-ийн зайн уралдаанд зургаан улсын 46 тамирчнаас ҮШБ-ийн тамирчин О.Золбаяр мөнгө медаль, ҮШБ-ийн тамирчин Б.Ачбадрах 15 км-ийн зайд алт, 20 км-ийн зайн уралдаанд хүрэл медаль хүртсэн байна.
Азийн цомын цувралаас;
Б.Ачбадрах алт, мөнгө, хүрэл медаль.
Э.Ариунтунгалаг алт, мөнгөн медаль. 4-р байр
О.Золбаяр мөнгө, хүрэл медаль.
Н.Нандинцэцэг тав, зургадугаар байрт тус тус шалгарчээ.

.jpg)
.jpg)
.jpg)
| Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо |
|
ОБЕГ, НҮБ-тай хамтран “Олон улсын хүмүүнлэгийн ажиллагааны зохицуулалт” сургагч багш бэлтгэжээ
2026-09-13 13:02:32
Г.ХАШБААТАРЫН "БОХИР ГОО ЗҮЙ" ЁГТЛОЛ & ЕГӨӨДЛИЙН ШҮЛГҮҮД НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-09-13 12:52:25
ШИНЭ НОМ: Зохиолч Г.Хашбаатар "ДАСАЛ ШУНАЛ" өгүүллэгүүд
2026-09-13 12:18:29
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |