• Өнөөдөр 2026-08-04

Хөл бөмбөгийн “A”, “B” зэрэглэлийн лицензтэй дасгалжуулагчдын сургалт боллоо

     Монголын хөл бөмбөгийн холбооны Техникийн хэлтсээс зохион байгуулсан Азийн хөл бөмбөгийн холбооны “A”, “B” зэрэглэлийн лицензтэй дасгалжуулагчдад зориулсан мэдлэг сэргээх сургалт боллоо. Тус сургалтад “PRO”, “A”, “B” зэрэглэлийн нийт 25 дасгалжуулагч хамрагдлаа.

    Сургалтыг Монголын хөл бөмбөгийн холбооны Техникийн хэлтсийн захирлын үүрэг гүйцэтгэгч, “UEFA PRO” зэрэглэлийн дасгалжуулагч Марко Ражини удирдан явуулсан юм. Хоёр өдрийн турш үргэлжилсэн сургалтын үеэр оролцогчид онол, практик хосолсон хөтөлбөрт хамрагдан мэдлэг, ур чадвараа ахиуллаа.


 

 


Хөл бөмбөгийн “A”, “B” зэрэглэлийн лицензтэй дасгалжуулагчдын сургалт боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188