• Өнөөдөр 2026-09-23

Канад Улсын Элчин сайд Дауст, З.Ойдов гуайд хүндэтгэл үзүүлэв

2026-07-31,   388

    Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Дауст, Монгол Улсын гавьяат тамирчин Хөдөлмөрийн баатар, чөлөөт бөхийн дэлхийн хошой аварга, ХХ зууны манлай бөх Зэвэгийн Ойдов гуайг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлэв. Хөдөлмөрийн баатар З.Ойдовын 1976 оны долдугаар сарын 31-ний өдөр ”Монреал-1976” зуны XXI олимпын их наадмын чөлөөт бөхийн 62 кг-ын жинд мөнгөн медаль хүртэж байлаа.

    Ийнхүү түүний Монгол түмнээ дэлхийд алдаршуулсны 50 жилийн ой тохиож байна. Канад Улсын Элчин сайд Дауст, З.Ойдов гуайн спортын салбарт гаргасан түүхэн амжилт, Монгол Улсад төдийгүй олон улсын тавцанд оруулсан үнэтэй хувь нэмэрт баяр хүргэж, хүндэтгэл илэрхийлэв. Элчин сайд гавяат тамирчинтай хамт энэхүү онцгой түүхэн өдрийг дурсаж, үе үеийн тамирчид, спорт сонирхогчдод урам зориг өгсөөр буй түүний спортын бахархам өвийг алдаршуулах боломж олдсондоо баяртай байгаагаа илэрхийллээ.

 


 

 


Канад Улсын Элчин сайд Дауст, З.Ойдов гуайд хүндэтгэл үзүүлэв
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-08-01 08:00:22
    Зочин : Халх Монголын бахархал болсон дэлхийн хүн та эрүүл энх байж урт наслаж удаан жаргаарай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-08-01 07:07:01
    Ddavaa: Odoo Manaid "oidov meh"-Iim hiij chaddag aaviin huu hed baigaa bol doo Martagdchihaagui l baigaasai Baatartaa sain saihniig husie
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-07-31 19:27:17
    Энхбаяр: Ойдов гуайдаа эрүүл энх, эрч хүч, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе өө!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-07-31 19:27:16
    Энхбаяр: Ойдов гуайдаа эрүүл энх, эрч хүч, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе өө!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-07-31 17:23:34
    Би: З.Ойдов гуай тэр нэг Солонгосыг Канадын Олимпийн дэвжээ дээр нухчихсан байсансан бол гээд л бодоод байдгийн. Гайхамшигийг бүтээсэн алдарт бөх бол З.Ойдов гуай мөнөөсөө мөн.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188