• Өнөөдөр 2026-07-21

Бадминтоны тамирчдын бэлтгэл БНХАУ-ын Чэндү хотноо эхэллээ

     Зүүн Азийн олимпын хороодын холбоо (EAOC)-ны санаачилгаар Сычуань мужийн спортын хороо, БНХАУ-ын бадминтоны холбоотой хамтран зохион байгуулж буй өсвөрийн тамирчдын олон улсын бэлтгэл цугларалт БНХАУ-ын Чэндү хотноо эхэллээ. Энэ сарын 19–25-ны өдрүүдэд үргэлжлэх энэхүү цугларалтад Монгол Улсаа төлөөлөн өсвөр үеийн тамирчид оролцож байна.

    Өсвөрийн улсын дөрвөн удаагийн аварга, хүүхдийн спортын наадмын гурван удаагийн аварга Ү. Өсөх-Ирээдүй, 2026 оны насанд хүрэгчдийн улсын аварга, 2025 оны Хүүхдийн спортын наадмын аварга Ц. Энхлэн болон дасгалжуулагч, спортын мастер Б. Хувьтөгөлдөр нар оролцож байгаа юм.

    Бэлтгэл сургуулилалтыг БНХАУ-ын өсвөрийн эрэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч асан Ван Юэпин удирдан явуулж байна.  Туслах ахлах дасгалжуулагчаар өндөр зэрэглэлийн дасгалжуулагч Жан Шаочэнь, дасгалжуулагчаар БНХАУ-ын Сычуань мужийн бадминтоны шигшээ багийн дасгалжуулагч Хэ Пан нар ажиллаж байгаа аж.

   Энэхүү хөтөлбөр нь Зүүн Азийн бүс нутгийн спортын хөгжлийг дэмжих, залуу тамирчид, дасгалжуулагчдын ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох, ирээдүйн тив, дэлхийн болон олимпын түвшний тамирчдыг бэлтгэх зорилготой юм. “EAOC” энэхүү олон улсын бэлтгэл цугларалтыг өмнөх жилүүдэд ширээний теннисний төрлөөр амжилттай зохион байгуулж ирсэн бөгөөд анх удаа бадминтоны төрлийг хамруулан өргөжүүлж байгаа нь тус хөтөлбөрийн онцлог болж байна.


 

 


Бадминтоны тамирчдын бэлтгэл БНХАУ-ын Чэндү хотноо эхэллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188