МҮОХ-ны хамтын ажиллагааны хүрээнд Азийн олимпын зөвлөл (OCA), Олон улсын тэшүүрийн холбоо (ISU)-ноос хамтран зохион байгуулж буй өсвөрийн тамирчдын олон улсын бэлтгэл цугларалтад хамрагдахаар Монгол Улсаа төлөөлөн шорт-трекийн тамирчин Б.Пүрэвбаатар (Хөвсгөл аймаг), Н.Баасанжаргал (Хөвсгөл аймаг) нар дасгалжуулагч А. Биндэръяагийн хамт өнөөдөр БНХАУ-ын Харбин хотыг зорилоо.
Азийн олимпын зөвлөлийн гишүүн ҮОХ-дын дунд өвлийн спорт, тэр дундаа тэшүүрийн төрлүүдийн хөгжлийг дэмжих зорилготой энэхүү тивийн хэмжээний хөтөлбөр 2026 оны долоодугаар сарын 19–27-ны өдрүүдэд Харбин хотноо үргэлжилнэ. Уран гулгалтын төрөл үргэлжлүүлэн 7 сарын 27-ноос 8 сарын 4-ны өдрүүдэд болох бөгөөд тамирчин М.Цэлмэг, дасгалжуулагч Д. Мөнхцэцэг нар оролцоно. Тэд мөсөн дээрх техникийн ур чадвар, уралдааны тактик, стратегийн төлөвлөлт, бие бялдар болон сэтгэлзүйн бэлтгэлийг цогцоор нь сайжруулах сургалтад хамрагдах юм.
Мөн дасгалжуулагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, улс орнуудын туршлага солилцоог өргөжүүлэх, ирээдүйн өндөр амжилтын спортын хөгжлийн суурийг бэхжүүлэхэд энэхүү хөтөлбөр чиглэж байна. Бэлтгэл сургуулилтыг БНСУ, БНХАУ, АНУ, Унгар, Канад зэрэг улсын үндэсний шигшээ баг, олимпын багт ажиллаж байсан туршлагатай БНСУ-ын ахлах дасгалжуулагч Жэ Су Чүн, БНХАУ-ын шорт трэйкийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Лина Жан нар удирдан явуулах бөгөөд тэд олон улсын түвшний арга зүй, өндөр гүйцэтгэлийн бэлтгэлийн туршлагаасаа залуу тамирчид, дасгалжуулагчидтай хуваалцана.
Монголын багийн энэхүү оролцоо нь өсвөрийн тамирчдын ур чадварыг олон улсын түвшинд хөгжүүлэх, өвлийн спортын хүний нөөцийг бэхжүүлэх, мөн түүнчлэн "Dolomiti Valtellina 2028" залуучуудын өвлийн олимпын наадам болон тив, дэлхийн тэмцээний бэлтгэлийг хангахад чухал ач холбогдолтой юм.
| Өвлийн спортын тамирчид олон улсын цугларалтад хамрагдана |
|
Олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тасгийн шинэчлэлийн ажил бүрэн дуусаж, ашиглалтад орлоо
2026-07-20 16:55:44
Өвөлжилтийн бэлтгэлийг есдүгээр сарын 15-наас өмнө хангах үүрэг өглөө
2026-07-20 16:42:29
Тосонцэнгэл, Их-Уул чиглэлийн 35 кВт-ын 45 км агаарын шугамын нээлт боллоо
2026-07-20 16:39:31
Монголд НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын Ясмин Фуад ирлээ
2026-07-20 16:27:14
2026-07-20 16:05:50
Бадминтоны тамирчдын бэлтгэл БНХАУ-ын Чэндү хотноо эхэллээ
2026-07-20 15:56:22
Даян аварга Б.Орхонбаярын цолны наадам ирэх сард болно
2026-07-20 15:47:44
“Монгол бахархал-Адууны соёл” гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ
2026-07-20 15:35:52
Хойд Солонгосын үзүүлэх тоглолтын баг Монголд ирлээ
2026-07-20 15:31:50
МОНГОЛ УЛСЫН “ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨХХК АГААРЫН НАВИГАЦИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧДИЙН 2027 ОНЫ АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ХУРЛЫГ МОНГОЛ УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАХ ЭРХИЙГ АЛБАН ЁСООР ХҮЛЭЭН АВЛАА
2026-07-20 14:00:00
ХХААХҮЯ: Дөрвөн аймгийн зургаан суманд царцааны хэт олшролт илэрлээ
2026-07-20 13:20:00
Баяр наадмын өдрүүдэд 11 том хүн, хоёр хүүхэд усанд осолдож амиа алджээ
2026-07-20 12:27:44
Туул, Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давжээ
2026-07-20 12:14:57
Сэлэнгэ аймагт 6 настай хүүхэд автомашин хөдөлгөж, 10 сартай дүүгийнхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарчээ
2026-07-20 11:20:06
Аймаг, сумдын тэгш ойн наадам энэ сарын 24-өөс эхэлнэ
2026-07-20 11:03:13
Улаанбаатар–Мандалговь чиглэлийн авто замын их засвар үргэлжилж байна
2026-07-20 10:57:42
Д.Батлут Өмнөд Солонгосын ахмад дайчдыг хүлээн авч уулзав
2026-07-20 10:45:49
Асахифүжи Б.Очирсайхан 4:0-ээр уналгүй качикоши хийлээ
2026-07-20 10:36:35
"Алдарт эх" одонгийн шаардлагыг хөнгөрүүллээ
2026-07-20 10:14:32
З.Сүхчулуун, Г.Нямцогт нар өсвөр, залуучуудын Азийн аваргын шүүгчээр ажиллаж байна
2026-07-20 10:07:52
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
2026-07-20 09:30:04
ДАШТ-2026: Испани Аргентиныг буулган авч дэлхийн хошой аварга боллоо
2026-07-20 09:11:37
“Дэрэн” клубийн хөвгүүд Европын аялан тоглолтоо үргэлжүүлж байна
2026-07-20 08:41:07
Монголын өсвөрийн хөл бөмбөгчид АНУ-ын цомын аварга боллоо
2026-07-20 08:33:06
Өвлийн спортын тамирчид олон улсын цугларалтад хамрагдана
2026-07-20 08:09:14
Монгол гэрийн өвөрмөц хийцэд нийцсэн нарны хавтан үйлдвэрлэж эхэллээ
2026-07-20 07:59:39
“Ulaanbaatar Amazons” баг “FIBA 3x3 Jinan 2026 World women Series”-д түрүүллээ
2026-07-20 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө аадар бороотой, 25 хэм дулаан байна
2026-07-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |