• Өнөөдөр 2026-07-21

“Ulaanbaatar Amazons” баг “FIBA 3x3 Jinan 2026 World women Series”-д түрүүллээ

2026-07-20,   143

      Хятадын Жинан хотод сагсан бөмбөгийн “FIBA 3x3 Jinan 2026 World women Series” тэмцээн болж өчигдөр өндөрлөв. Манай “Ulaanbaatar Amazons” баг тэмцээний хэсгийн тоглолтыг тааруу эхлүүлсэн охидууд маань Францын хүчтэй багийг 20:19-р гайхалтай хожиж “Jinan Women series”-т түрүүллээ. Ингэснээр сүүлийн дөрвөн “women series”-д дараалан финалдаж хоёр аварга, хоёр дэд байрт орлоо. МУГТ Онолбаатарын Хулан тус тэмцээний “MVP” шилдэг тоглогчийн шагналын эзэн боллоо.

    “Ulaanbaatar Amazons” баг, хэсэгтээ Францын багийг 13:11-ээр хожиж, Тайландын багт 19:20-оор хожигдсон. Харин Францын баг, Тайландын багийг хожсон учир манай баг хэсгээсээ хоёроор гарсан. Улмаар хасагдах шатны наймны нэгийн тоглолтод Хятадын багийг 21:18-аар буулган авч, шигшээ дөрөвт Японыг багийг 18:17-оор хожсон. Финалд Францын багийг 20:19-өөр хожсон юм.

 


“Ulaanbaatar Amazons” баг “FIBA 3x3 Jinan 2026 World women Series”-д түрүүллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188