Соёлын сайд Ч.Номинтой ана мана, ач тач үзэлцэж, 18 тэрбум төгрөгийн соёлын ваучерыг эсэргүүцснээр Жудагийн Баярмаа гэх гишүүн УИХ-д орж ирснээ зарлаж, олны анхааралд орж байлаа. Гэвч үнэн хэрэг дээрээ Ж.Баярмаа эсэргүүцэж байсан 18 тэрбумын төсвөө батлагдахад “Кноп ажиллаагүй” гэх шалтгаанаар дэмжсэн санал өгсөн. Ийн нэг төсөл дээр “хоёр нүүр” гаргасан Ж.Баярмаагийн үнэн төрх чухам аль нь юм бэ гэдгийг олон нийт тааж ядаад хоцорсон. Ж.Баярмаа Увс аймгийн харьяат. Улаанбаатар хотод төрж өссөн ч аав, ээж нь Сэлэнгэ аймагт суурьшсанаар Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 10 жилийн сургуулийг дүүргэсэн байдаг. 1995 онд тухайн үеийн Гадаад харилцааны дээд сургуулийг орчуулагчаар төгссөн. Сүүлд МУИС-д эрх зүйчээр суралцаж, Японд мэргэжил дээшлүүлсэн. Мөн намтартаа МУИС-д эдийн засагчаар суралцсан гэж бичсэн байдаг.
Ж.Баярмаа МҮАН-ын дэргэдэх “Шинэ-Үе” залуучуудын байгууллагад орж улс төрийн гараагаа эхлүүлсэн ч АН-ын залуучуудын байгуулж байсан “Од” фракцынхны нэг нь тэр. УИХ-ын гишүүн асан З.Нарантуяагийн туслахаар ажиллаж байсан түүнийг сүүлд Сангийн сайд асан С.Баярцогтын фракцад “урвасан” гэдэг. Тиймдээ ч АН-ын жагсаалтын зургадугаарт эрэмбэлэгдэж, Засгийн газрын эсрэг хүчтэй дуугарахад нь ар тал нь болдог гэх яриа Саарал ордныхон дунд бий. Ж.Баярмаа хөрөнгө орлогын хувьд өөрөө жилийн 10 сая төгрөгийн орлоготой, гэр бүлийн орлого нь 420 сая, 3.2 тэрбум төгрөгийн орон сууцтай, 600 сая төгрөгийн үнэлгээ бүхий газартай, 150 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлсэн байдаг.

Ж.Баярмаагийн улс төрийн гол “менежер” нь түүний нөхөр Ядамсүрэнгийн Гансүх. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, улс төр судлаач мэргэжилтэй нэгэн. Я.Гансүхийн хувьд Ерөнхий сайд асан С.Наранцацралт агсны зөвлөхөөс эхлээд Эрчим хүчний сайд асан М.Сономпил тэргүүтэй АН-ын улстөрчдийн сонгуулийн менежер, зөвлөхөөр ажиллаж ирсэн арвин туршлагатай. Мөн АН-ын “Од” клубыг үүсгэн байгуулагчдын нэг аж.
Бизнесийн тухайд Ж.Баярмаа 2019 онд “Хатан ээжийн өргөө” ХХК, “Ганга-Илд” ХХК, “ДЦС Капитал” ХХК, “Шинэ зууны энерги” ХХК, “ММС трэйд” ХХК-д хувь эзэмшдэг гэж хөрөнгө орлоготоо мэдүүлж байж. Гэхдээ 2023 онд нэг ч компанид бүртгэлгүй гэж хөрөнгө орлогоо мэдүүлсэн байдаг. Харин түүний хувь эзэмшдэг байсан гэх “Ганга-Илд” ХХК-ийг өдгөө түүний нөхөр Я.Гансүх Ц.Үлэмжбаяр гэгчтэй хамтран эзэмшдэг болжээ. Улмаар УИХ-ын гишүүн Ж.Баярмаагийн нөхөр Я.Гансүх “Ганга-Илд” ХХК-аараа дамжуулж 2015 онд Хан-Уул дүүргийн IV хороо, Богдхан уулын Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын бааз байгуулна хэмээн байгаль орчны үнэлгээ хийлгэж байжээ. Угтаа бол Дархан цаазат Богдхан уулын орчимд аялал жуулчлалын бааз байгуулах нэрээр газар эзэмшиж, хаус хотхон цэцэглүүлдэг жишгээр Ж.Баярмаагийн нөхөр Я.Гансүх газар эзэмшсэн гэсэн үг. Түүнчлэн Ядамсүрэнгийн Гансүх нь “Шинэ Зуун Энержи” компанийн эзэмшигч. Тус компани нь Завхан аймгийн Түдэвтэй сумын эрчим хүчийг хангадаг станцтай. Ингээд үзвэл, гишүүн Ж.Баярмаагийн 2025 оны төсвийг батлах үеэр эрчим хүчний асуудлыг хамгийн их ярьж, шүүмжилж байсан нь чин үнэн эсвэл санамсаргүй тохиолдол биш байсан гэсэн үг.


Ж.Баярмаа өөрийгөө “Би жирийн нэг багш айлын хүүхэд. Миний аав, ээж хоёул багш. Аав минь “Шударга Жудаг” хэмээн олонд танигдсан. Аав минь боловсролын системийг шүүмжилдэг байсан учраас хөдөө, орон нутаг руу томилчихдог байлаа” хэмээн хэд хэдэн ярилцлагадаа онцолсон байдаг. Өөрийнхөө хичээл зүтгэлээр өдийг хүрсэн гэх имиж бүрдүүлж, улс төрийн “пиар”-аа хийж ирсэн Ж.Баярмаа “Глоб Кредит”-ийн гэж алдаршсан Жудагийн Мэндбаярын төрсөн дүү. Угтаа бол Ж.Мэндбаяр нь 2006 онд Хадгаламж зээлийн хоршоогоор олон иргэнийг залилсан хэрэгт холбогдож, “аавын хаалга” татсан алдартай нэгэн. Тухайн үед Ж.Мэндбаяр “Глоб Кредит” хадгаламж зээлийн хоршоог ах дүү нартайгаа хамтран байгуулж, дампуурахад нь 11.7 тэрбум төгрөгийн хэрэгт холбогдож, 10 жилийн ял сонсож байлаа.
Хэдийгээр хадгаламж зээлийн хоршоо нь дампуурч, Ж.Баярмаагийн ах Ж.Мэндбаяр хуулийн хариуцлага хүлээсэн ч “Глоб кредит” компанийн охин компаниудынх нь бизнес цэцэглэж, өдгөө Ж.Баярмаагийн ах нар Монголын барилгын салбарын тодорхой хувийг “базаж” байгаа билээ. Тухайбал, Ж.Баярмаагийн төрсөн ах Жудагийн Энхбаяр “Глоб-Интернэшнл” ХХК, “Говь-Яшилт” гэх компанитай. Мөн түүний эхнэр Нармандахын Энх-Амгалан нь “Арвин-Үржих”, “Өндөр хурд алт” ХХК-ийн эзэмшигч. Мөн Н.Энх-Амгалан нь Бадрахын Энхболд, Цэвээний Баттулга нартай “Юу Би Эм Кэй сервис” компанийг хамтран эзэмшдэг. Тус компани нь “Виннер” төслийн хүрээнд 2019 онд Модны хоёрт 30 айлын орон сууц, 2021 онд Нисэхэд 120 айлын орон сууц, 2022 онд Зайсанд 120 айлын орон сууц барьж, ашиглалтад оруулсан байдаг. Тэгвэл одоо Бадрахын Энхболдын нэр дээр бүртгэлтэй “Виннер констракшн” ХХК нь Хан-Уул дүүргийн XXI хороо, Буянт-Ухаа спорт цогцолборын баруун урд “Winner castle” гэх 770 айлын орон сууцны хотхоныг барьж байгаа аж. Хэдийгээр “Winner castle” хотхоныг барьж байгаа “Виннер констракшн” ХХК нь Б.Энхболдын нэр дээр бүртгэлтэй ч Ж.Баярмаагийн бэр эгч Н.Энх-Амгалан гол эзэн нь. Тиймдээ ч Н.Энх-Амгалан барилгын борлуулалтын ажлыг нь төрсөн дүү Н.Энх-Отгондоо нь хариуцуулсан байна.
Харин том ах Ж.Мэндбаяр нь “Туул менежмент” ХХК-ийг 2017 онд үүсгэн байгуулсан. Тус компанийн хувь эзэмшигчээр “Өнөр хаус” ХХК бүртгэлтэй. “Өнөр хаус” ХХК-ийг Ж.Мэндбаярын хүү М.Өнөрбаяр үүсгэн байгуулсан. Тус компани нь үл хөдлөх, хөрөнгө зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаад сүүлд телевизийн контент боловсруулах, борлуулах мөн бизнесийн төсөл боловсруулах, хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах болсон байна.
Ийн шударга үнэнч, эгэл боргилын дүрээр олонд танигдахыг хичээж буй Ж.Баярмаа нь үнэндээ улс төрд “том” артай, бизнесийн салбарт хөлөө олчихсон нэгэн гэдгийг дээрх баримтууд хангалттай хэлнэ. Дашрамд сонирхуулахад, Ж.Баярмаагийн төрсөн ах Ж.Мэндбаяр “Хадгаламж зээлийн хоршоо дампуурсан нь төрийн оролцоотой. Мөн бидний хөрөнгийг үнэгүйдүүлж, завшсан” хэмээн хэвлэлд олон удаа ярьж байсан. Тэгэхээр дүү Ж.Баярмаа нь улс төрд ахан дүүсийнхээ санхүүгийн шархыг нөхөх, ар гэрийнхээ бизнесийг томруулахаар зүтгэж байхыг ч үгүйсгэх аргагүй юм.



| ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА |
|
Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан бага насны хүүхдийн гар зургийн уралдаанд урьж байна
2026-09-23 16:52:53
Зүүнхараагаас Мариинскийн театр хүрсэн хүү
2026-09-23 15:19:20
Дэлхийн банктай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
2026-09-23 14:48:03
Манай дугуйн баг бөөн гараатай уралдаанд IV байрт орлоо
2026-09-23 13:48:17
Дуучин Н.Ундрал "Сайхан ч юм даа" тоглолтоо хийнэ
2026-09-23 13:47:48
Доналд Трамп: Иран хэлэлцээр байгуулахгүй гэвэл бид устгаж чадна
2026-09-23 13:26:40
Өвөр Монголын соёлын өдрүүд Улаанбаатарт эхэллээ
2026-09-23 12:58:25
“Автомашингүй өдөр-2026” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийн үеэрх нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт, зохион байгуулалт
2026-09-23 12:11:26
“Дүнжингаравын газны дэлбэрэлт”-ийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 25-нд болно
2026-09-23 09:55:12
Хепатит дельта вирусийн халдварыг хянах судалгааны төсөлд хамтран ажиллана
2026-09-23 09:43:03
ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Ц.ДОРЖСҮРЭН: ЦАСТ УУЛЫН ХЯРААС ХОЁР МЯНГАН САРЛАГАА ДҮҮГҮҮРИЙН ЧУЛУУ ИСГЭРҮҮЛЭН БУУЛГАХ ЯМАР САЙХАН БАЙДАГ ГЭЖ САНАНА
2026-09-23 09:00:00
Хүүхдийн спортын ХII наадмаас охид, хөвгүүдийн баг хүрэл медаль хүртэв
2026-09-23 08:14:48
“Хятадын кино долоо хоног” эхэллээ
2026-09-23 08:10:35
2026-09-23 07:44:46
2026-09-23 07:25:12
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81-р чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
2026-09-23 07:10:34
"АЙЧИ НАГОЯА-2026" сагсчид шигшээ наймд шалгарлаа
2026-09-23 07:03:39
Х.ЧИЛААЖАВ: "Хурд"-ын "Аавдаа би хайртай" дуу амьд байдгийн шалтгаан нь би аавыгаа бодож шүлгийг нь бичсэнд байдаг болов уу
2026-09-23 07:00:00
Б.Шинэчимэг алтан медаль хүртэж, Ази тивийн аварга боллоо
2026-09-23 06:52:11
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан байна
2026-09-23 06:00:00
ӨРНИЙ ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-23 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-23 06:00:00
Улаанбаатар, Хвасон хотын дарга нархамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийн талаар санал солилцжээ
2026-09-22 18:30:40
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
2026-09-22 17:59:25
Таван аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд лабораторийн урвалж, оношлуур хүлээлгэн өгчээ
2026-09-22 16:06:00
АШУҮИС-д уламжлалт анагаах ухааны сургалттай дунд анги нээгджээ
2026-09-22 15:52:22
“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ
2026-09-22 14:34:02
Дэлхийн тогтвортой тээврийн форум Бээжинд эхэллээ
2026-09-22 14:22:38
Канадын Бритиш Колумб муж дунд сургуульд гарсан буутай халдлагын хэргээр OpenAI-г шүүхэд өгчээ
2026-09-22 13:57:44
Үндэсний үйлдвэрлэгчид нэгдэн “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” үзэсгэлэн худалдаанд оролцож байна
2026-09-22 13:43:24
Онцой байдлын алба хаагчид автомашины чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-22 13:06:49
“Үндэсний их баяр наадмын цогцолбор”-ыг дөрвөн улирал ашиглахаар төлөвлөжээ
2026-09-22 12:09:43
2026-09-22 10:52:34
Усанд сэлэлтийн тамирчид Монгол Улсын дээд амжилт шинэчлэн тогтоов
2026-09-22 10:44:58
СУДАЛГАА: Ил задгай хог, хогийн сав баавгай суурьшлын бүс рүү нэвтрэх шалтгаан болж байна
2026-09-22 10:30:22
Гурван тэс сумын замын асфальт бетон хучилтын ажил эхэллээ
2026-09-22 10:04:32
АЙЧИ НАГОЯА-2026” урт бууны тамирчид холимог багийн төрөлд өрсөлдөв
2026-09-22 09:58:58
No Brand энэ сарын онцлох таван бүтээгдэхүүн
2026-09-22 09:51:54
Чех Улсад олон улсын хамтын ажиллагаанд суурилсан жүдогийн хөтөлбөр эхэллээ
2026-09-22 09:45:52
“INTERNATIONAL PEACE FESTIVAL 2026” олон улсын энх тайвны наадамд оролцов
2026-09-22 09:20:31
Хими, биологи, цацраг, цөмийн аюулын үеийн хариу арга хэмжээний чадавхыг бэхжүүлнэ
2026-09-22 09:17:59
МОНГОЛ, КАНАДЫН БИЗНЕС ФОРУМ ТОРОНТО ХОТНОО БОЛОВ
2026-09-22 08:57:03
2026-09-22 08:38:42
ҮҮР ШӨНИЙН ЗААГААР ТЭНГЭР, ГАЗАР РУУ САЛСАН ЭГЧ, ДҮҮГИЙН ЭМГЭНЭЛТЭЙ ТҮҮХ
2026-09-22 07:28:00
2026-09-22 07:20:00
2026-09-22 07:15:00
Усанд сэлэлтийн 4х200 м-ийн зайн Монгол Улсын дээд амжилтыг тогтоов
2026-09-22 07:10:00
“Нөөцөөс нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл” рүү сэдэвт “ФЕАЛАК”-ын дагалдах арга хэмжээг зохион байгуулав
2026-09-22 07:00:00
2026-09-22 07:00:00
Э.СҮМБЭ: "ТҮҮНИЙ БУРУУ" ЖҮЖГИЙН ДҮРҮҮДИЙН ОЙЛГОМЖГҮЙ, АДАРМААТАЙ АМЬДРАЛ, ХАРИЛЦААНЫ ЗӨРЧЛИЙГ ХӨГЖМӨӨР ИЛЭРХИЙЛЭХИЙГ ХИЧЭЭЛЭЭ
2026-09-22 07:00:00
Л.ОЮУН: УЛС ТӨР ТОГТВОРГҮЙ БОЛ НЭГ Ч ТӨСӨЛ УРАГШЛАХГҮЙ
2026-09-22 07:00:00
Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.ЛХАГВАСҮРЭН найрагчийн гэргий С.БААСАН: Хань минь намайг насаараа эрхлүүлсэн
2026-09-22 07:00:00
ДОЛДУГААР САРЫН 1-НД ХҮҮГЭЭ АЛДСАН Ц.ЭНХБАЯР: ХҮҮ МИНЬ БАЙСАН БОЛ...
2026-09-22 06:54:31
Европын монгол хүүхдүүдийн сагсан бөмбөгийн тэмцээн болов
2026-09-22 06:53:46
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-22 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрхтэн хурц болно
2026-09-22 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-09-22 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |