Арваннэгдүгээр сарын 7-нд Арабын нэгдсэн Эмират Улс Эрүүгийн хуулийн зарим зүйл заалтыг өөрчлөн шинэчилж, согтууруулах ундаа хэрэглэх, гэрлэлтээ батлуулалгүйгээр хамтран амьдрах, амиа хорлохыг завдсан зэрэг тохиолдолд ногдуулах шийтгэлийг цуцалж, гэмт хэрэгт тооцохоо больж байна.
Тус улсад өнөөг хүртэл 21-ээс дээш насны жуулчид, гадаад иргэд, лалын шашнаас бусад шүтлэгтэй хүмүүст л олон нийтийн газар согтууруулах ундаа хэрэглэхийг зөвшөөрдөг байсан юм. Мөн амиа хорлохыг завдсан, гэрлэлтээ батлуулаагүй хос хамтран амьдрахыг эрүүгийн хэрэгт тооцож, шийтгэдэг байв.
| Согтууруулах ундаа хэрэглэх, хамтран амьдрахыг зөвшөөрлөө |
|