Эхний хэсгийн https://ergelt.mn/news/22/single/49068 дарж уншаарай.
Хоёр дахь хэсгийг https://ergelt.mn/news/22/single/49089 дарж уншаарай.
Монголын баялгийг зогсоо зайгүй ухаж, улсын хилээр ямар ч хяналтгүйгээр гаргаж байхад Монголын төр юу хийж байна вэ. Улстөрчид болон уул уурхайн томчуудын хулгай лабораторийн аргаар явагдаж, эрдэс баялгийн агуулгыг зориудаар дардаг, дагалдах элементүүдийг шинжлүүлэхгүй хилээр гаргаж, хэдэн зуун их наядын ашиг олдог улс дамнасан бүлэглэл бий болж, Монголын хэдхэн хүн хууль бусаар баяжиж байгаа маш ноцтой гэмт хэргийн сэжүүрийг бид өмнөх хоёр дугаартаа хүргэсэн. Харин одоо төрийн хяналт хаана алдагдсаныг энэ удаад хөндөхийг хичээлээ.
Монгол Улс их хэмжээний байгалийн баялагтай алтны орон учир хөлөө олчихсон уул уурхайн компаниудын эзэд хамаарал бүхий гаднын хөрөнгө оруулагчидтайгаа нийлж, байж болох баялаг бүхнийг тэр чигт нь цөлмөдөг болсон. Өөрөөр хэлбэл, тэд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, лиценз олгох боломжгүй уул, усны захад хүртэл газар авчихсан өдөр, шөнөгүй ухаж байдаг. Харин уул, ус сэтэлж, гол мөрөнг улаанаар нь эргэлдүүлэн байж олсон байгалийн үнэт баялгаа ямар ч татваргүйгээр хил гаргаж, хилийн цаана зах зээлийн хамгийн өндөр үнээр үнэ цохиж өгдөг улс дамнасан гэмт хэргийн сүлжээ бий болоод удаж байна. Олон жил алт ухаад шуналын халуун болчихсон уул уурхайн бизнесменүүд болон улстөрчид өөрсдийг нь эсэргүүцсэн болгоны амыг мөнгөөр хав дараад сурчихсан учир тэдний хойноос хэн ч юу ч хэлж чаддаггүй гэх. Учир нь, тэдний хулгайн нууц нь уул уурхайн бүтээгдэхүүнийхээ дээжний шинжилгээг багаар бичүүлэх буюу тоогоор хэн хэнийгээ хуурах аргатай болчихоод байгаа юм. Тухайлбал, уул уурхайн томчууд болон улстөрчид хувийн лабораториудтай хуйвалдаж, “Маш бага агуулгатай алт, зэс байна” гэх хуурамч шинжилгээний бичиг гаргуулж, ямар ч татвар төлөхгүйгээр улсын хилээр гаргадаг гэмт хэргийн маш том бүлэглэл бий болжээ. Мөн манай улсаас их хэмжээний агуулгатай уул уурхайн бүтээгдэхүүн ирэхийг мэддэг хятадууд бага сорьцтой алт, зэс авч байгаа дүр эсгэж, тогтмол үйл ажиллагаа явуулдаггүй цаасан дээрх нэр төдий компаниараа худалдах, худалдан авах гэрээ хийж, Монголын сор болсон уул уурхайн бүтээгдэхүүнийг хил дээрээс тосож авдаг байна. Харин хил гарсных нь дараа хятад, монгол хамтрагчид ашгаа хувааж хүртдэг байна. Хуурамч шинжилгээний бичгээр хамаг баялгийг хил давуулан хулгайлж байгааг яаж зүгээр харж сууж чадаж байна вэ, төрийн өндөрлөгүүд ээ. Байгалийн баялгийг үнэгүй шахуу гаргачихаад хилийн цаана өндөр үнээр зарж, аль дансандаа хэчнээн төгрөг хурааснаа марттал нь өөгшүүлж болно гэж үү.

Уул уурхайн салбарт нүүрлээд байгаа хамгийн сүүлчийн бодит жишээ гэхэд Салхитын мөнгөний ордын хулгай байдаг. Салхитын мөнгөний ордыг төрийн өмчид авч “Эрдэнэс силверс ресурс” ХХК-д эзэмшүүлэхээс өмнө тус ордод БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Жи Пи Эф” ХХК олборлолт явуулж байв. Тэгвэл 2016 онд “Жи Пи Эф” ХХК-ийн удирдлагууд нь Геологийн төв лабораторийн удирдлагуудтай хуйвалдаж, Салхитын ордоос олборлосон баяжмалын мөнгөний агууламжийг зориудаар дарж, хуурамч шинжилгээний бичгээр хил гаргаж байсан нь ил болж багагүй дуулиан дэгдээж байв. Тодруулбал, Салхитын ордын нэг тонн баяжмал нь 2015 онд дунджаар 1400 грамм мөнгөний агууламж байдаг байсан. Гэтэл “Жи Пи Эф” ХХК-ийн удирдлагууд 2016 оноос Геологийн төв лабораториос “Нэг тонн нь 425 грамм агууламжтай” гэсэн хуурамч шинжилгээний хариу гаргуулан хил давуулж байсныг хууль хяналтынхан тогтоосон байдаг. Шалтгаан нь, “Жи Пи Эф” ХХК-ийнхан 425 грамм мөнгөний агууламжтай баяжмал хил гаргах нь 1400 грамм агууламжтай баяжмал гаргахаас гурав дахин бага татвар төлөх учраас дээрх луйврыг хийсэн байдаг. Энэ бол олон түмэнд ил болсон хулгайн зөвхөн нэг жишээ. Үүний ард ил болоогүй, ил болгохгүй хэчнээн төгрөгийн хулгай агуулга дардаг арга замаар явагдаж байгааг бид таашгүй. Монголчуудыг өнөө маргаашийн аар саархан асуудал болоод утаа, түгжрэл, татвар, тэтгэврийн мөнгө хасаж, нэмэх хэрүүл хийж байх хооронд байгалийн баялаг өдөр, шөнөгүй гадагшаа урсаж дууслаа, УИХ-ын гишүүд ээ. Энэ их баялгийг урсгаж байгаа луйврын ард, улстөрч, бизнесмэнийнхэнтэй хуйвалддаг ашигт малтмалын дээж шинжилдэг хувийн лабораториудын ард хэн хэн байгааг Хөгжлийн банкны хэрэг, нүүрсний хулгайн хэрэг шиг албан ёсоор зарлаж, ил болгож өгөөч, Ерөнхий сайд аа.

Бараг Монголын уул болгоны аманд техникжсэн нинжа нар үй олноороо бүгж байна. Тэдний ард мөнгөтэй, нөлөөтэй улстөрчид байдаг гэх. Тэд хэчнээн нинжаг техникжүүлж чадна төдий чинээ баялаг хүртэж, уулын бүхэлд нь шахуу түрж ухдаг гэсэн үг. Харин тэд нисдэг тэргээр алтаа авч, мөн ашигт малтмалын дээш шинжилдэг лабораториудаар хуурамч шинжилгээний бичиг бүрдүүлж, хэнд ч хэрэггүй шороо улсын хилээр гаргаж байгаа мэт улсад татвар төлөхөөс зугтдаг байна. Жишээлбэл, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын зэсийн сорьцыг багаар бичиж, зөрүүг нь улстөрийнхөн хувааж авдаг. Тиймээс байгалийн баялагийг төрөл төрлөөр нь ангилж гаргах зэсийн үйлдвэр барьдаггүй” гэх яриа олны дунд байдаг. Мөн “Оюутолгой” ХХК-ийнхан зэс нэрийн дор 21 дагалдах элементийг шинжлүүлдэггүй гэх яриа өнгөрсөн жилүүдэд гарч байсан нь нууц биш. Энэ бүхнийг эцэслэж, үнэн, зөвийг нь тогтоож, Монголын баялгийг хэн хэн идэж дуусч байгааг тогтоож чадах төр засаг юуны тулд өдийг хүртэл чимээгүй байна вэ.
Мөн чулуун ордын алтыг мөнгөн ус ашиглаж салгахын тулд хууль бусаар мөнгөн ус оруулж ирж, улсад онц их хэмжээний хохирол учруулж байж болзошгүй гэмт хэргийг төрийн томчуудын оролцоотой зохион байгуулдаг гэх. Тэгэхээр Ерөнхийлөгч өө, Ерөнхий сайд аа, УИХ-ын дарга аа, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд аа, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга аа та бүхэн яаралтай хамтарсан Ажлын хэсэг гаргаж, улсын хилээр гарч буй бүхий л уул уурхайн бүтээгдэхүүнд хяналт тавьж, хэдий хэмжээний сорьцтой ямар бүтээгдэхүүн улсын хилээр гарч байгааг хянах хяналтаа сайжруулах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол уул уурхайн салбарыг эзэгнэсэн томчууд жилийн дөрвөн улирал уул ухаж, Монголын баялгийг хуйгаар нь гадагш нь зарж, эх орныг минь сүйдэлж дууслаа.

| ХУУРАМЧ ШИНЖИЛГЭЭНИЙ БИЧГЭЭР ХАМАГ БАЯЛГИЙГ ХИЛ ДАВУУЛАН ХУЛГАЙЛЖ БАЙГААГ ХЭДИЙ ХҮРТЭЛ ХАРЖ СУУХ ВЭ, ТӨРИЙН ӨНДӨРЛӨГҮҮД ЭЭ |
|
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА: МАНАЙ СУМЫН ХҮҮХДҮҮД АВТОМАШИНТАЙ ЗОРЧИЖ ЯВААД ОСОЛДОЖ, НЭГ НЬ АМИА АЛДСАН ХАРАМСАЛТАЙ ХЭРЭГ ГАРСАН
2026-05-12 17:28:22
Х.БАТТУЛГА: Бид байгалийн баялгаа 10-15 жил хүртэж чадахгүй хугацаа руу орж байна
2026-05-12 16:40:01
ДЭЛХИЙН ТОМООХОН АВИА КОМПАНИУД ДАМПУУРЛАА ЗАРЛАЛАА
2026-05-12 14:48:32
Ч.ЛОДОЙСАМБУУ: Хүнийг гүтгэх эрх, эрх чөлөө гэж хаана ч байхгүй
2026-05-12 13:47:42
Манай улсын хүн амын давсны хоногийн дундаж хэмжээ ДЭМБ-аас зөвлөсөн хэмжээнээс хоёр дахин их байна
2026-05-12 12:54:56
“Хүннү Эйр”, Манжуур чиглэлийн нислэгийг дахин сэргээхээр боллоо
2026-05-12 11:56:10
ХОЛД...
2026-05-12 11:05:47
Талбай дүүрэн номтой “Номын баяр”
2026-05-12 10:59:52
Монгол, Узбекистаны өсвөрийн боксчдын хамтарсан бэлтгэл үр дүн гарлаа
2026-05-12 09:40:26
СЭТГЭЛ ДУЛААЦУУЛЖ, ГЭГЭЭ ТАТТАЛ ТИЙМ Л ОЙР ОРШИЖ БАЙЛАА, Ш.ГҮРБАЗАР
2026-05-12 09:08:37
Бурхан багшийн дүйчин өдөрт зориулан хэлэлцүүлэг болов
2026-05-12 08:06:39
2026-05-12 07:42:51
“Жүдо академи”-ийн хүүхдүүд “NARMANDAKH CUP-2026” 4 алт, 5 мөнгө, 7 хүрэл медаль хүртжээ
2026-05-12 07:10:00
МАН-ЫНХНЫ “ҮНСЭЛЦЭХ” ӨДӨР ОЙРТОЖ БАЙНА
2026-05-12 07:00:40
АЖЛАА CHATGPT-ЭЭС АСУУЖ, АЛБАН БИЧИГ, ЭМГЭНЭЛЭЭ CLAUDE-ЭЭР БИЧҮҮЛДЭГ СОЁЛЫН ЯАМНЫХАН
2026-05-12 07:00:00
ҮЛ ҮЗЭГДЭГЧ ХҮН
2026-05-12 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-05-12 07:00:00
УЕП асан М.Энх-Амгалан “Сахал” Д.Эрдэнэбилэгийн хэргүүдийг прокуророос буцааж, “шагнал”-д нь “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-аас төмрийн хүдэр авч, урд хөрш рүү зөөж байсан НОЦТОЙ БАРИМТ
2026-05-12 07:00:00
Г.ОТГОНТУЯА: Давж заалдах шатны шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байна
2026-05-11 19:40:02
Хуур Music Festival-ийн тасалбараа 10 хуваан төлөх боломжтой
2026-05-11 18:13:17
Манай улс энэ оны эхний дөрвөн сард 139 улстай худалдаа хийжээ
2026-05-11 14:38:05
ОБЕГ: Өнгөрөгч долоо хоногт найман удаагийн ой хээрийн түймрийг унтраалаа
2026-05-11 12:01:14
Азийн аваргын мөнгөн медалийн төлөө манай гурван охин тулалдана
2026-05-11 11:24:28
Булган аймгийн Тэшиг суманд хоёр ч удаа гал түймэр гарчээ
2026-05-11 10:47:39
БТСУХ-ны албан хаагчид болон шигшээ багийн тамирчид мод тарив
2026-05-11 10:42:35
НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Фолькер Түркийн айлчлал эхэллээ
2026-05-11 08:52:46
"ТОД МАГНАЙ"-ГААС "ЗАДЛААГҮЙ ЗАХИА" ХҮРТЭЛХ М.ДОРЖДАГВЫН БҮТЭЭСЭН ДҮРҮҮД
2026-05-11 08:48:17
ТУ-154 ОНГОЦНЫ ОСОЛ БУЮУ ГУРВАН МОНГОЛ ХҮН АМЬД ҮЛДСЭН НЬ
2026-05-11 08:00:52
Ц.Төмөрцоож Баянзүрх хайрхны хишиг барилдаанд түрүүлэв
2026-05-11 07:10:00
МАН-ЫН ХАГАРАЛ, АН-ЫН УЛСТӨРЖИЛТ МЕГА ТӨСЛҮҮДЭЭ ГАЦААЖ, МОНГОЛЧУУДЫГ ГАЛ АЛДУУЛАХ НЬ
2026-05-11 07:00:00
ЖҮДОЧИД АСТАНАД АМЖИЛТАА БАТАТГАЖ ЧАДЛАА
2026-05-11 07:00:00
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН НАЙЗДАА 59.8 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗАМЫН ТЕНДЕР ӨГСӨН ҮҮ
2026-05-11 07:00:00
ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН СУРГАЛТЫН ТӨЛБӨР 4-6 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА
2026-05-11 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |