• Өнөөдөр 2026-10-21

А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН

2026-10-21,   105

     НИТХ-ын төлөөлөгч А.Баяр цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Нийслэлийн МАН-ын дарга Х.Нямбаатар эзгүй байсан ч дүрмээрээ түүнийг чөлөөлж болно. Нийслэлийн тэргүүлэгчдээс хоёр Засаг даргыг чөлөөлөх шийдвэр гаргасан. Нийслэлийн намын хороод болон дүүргийн намын хороод энэ асуудлыг шийдэх ёстой. Юунаас болж ийм шийдвэр гаргасныг нь би мэдэхгүй байна. Нийслэлийн МАН-ын дараагийн дарга хэн байхаас гадна Монголын эрх ашиг бол ард түмний эрх ашиг, Монголын тусгаар тогтнол, улаанбаатарчуудын төлөө хэн ажиллах нэн шаардлагатай байна, хэнийг ард түмэн сонгоосой гэж хүсэж байна тэр хүнийг бид дэмжих ёстой.  Миний хувьд Улаанбаатар хотын аюулгүй байдлын талаар богино, дунд, урт хугацааны бодлогод тулгуурлаж ажиллаж байна. Тиймээс дуусгаагүй ажлаа дуусгасан гэсэн үг. Өнөөдөр Засгийн газраас ипотекийн үндэсний хөтөлбөрийг зарлах тухай шийдвэр гарлаа. Би Нийслэлийн МАН-ын даргад нэр дэвшихгүй. Би намын Удирдах зөвлөлөөс орж ирсэн бодлого шийдвэрийг дагаж мөрдөж, ард иргэдийн эрх ашгийн төлөө ажиллана.


А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188