• Өнөөдөр 2026-10-21

Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ

2026-10-21,   299

        УИХ-ын ээлжит сонгууль болтол Н.Учралын Засгийн газар халаа сэлгээ хийгээд ч болов тогтож үлдэхээс өөр аргагүй болсон. Өөрөөр хэлбэл, Засгийн газар унавал хуулийн дагуу дахин сонгууль явуулна. Эрх баригч МАН-ынханд нэг жил, нэг сар байсан ч үнэ цэнтэй байх цаг эхэлчихсэн гэсэн үг.


       Гэхдээ улс төрийн уур амьсгал тун эвгүй, эгзэгтэй цаг үед ирчихсэн байна. Удахгүй, утаа түгжрэлээс эхлээд эрчим хүч, шатахууны асуудлууд  ар араасаа дуулиан дагуулна. Эрх баригч намынхан өнөөдрийг хүртэл дотроо “зодоон”-той, нэмээд сөрөг хүчнийхэн  сав л хийвэл Засгийн газар  руу чиглэсэн улстөржилтийг ойр ойорхон чиглүүлэх болсон. Тиймээс Н.Учралын Засгийн газар танхимдаа халаа сэлгээ хийж, чих халууцуулсан сайд нараасаа “шүд сугалснаар” Засгийн газрынхаа бүрэн эрхийг хамгаалж үлдэх нь бололтой.

Сүүлийн үед Н.Учралын Засгийн газрын сайд нар чуулганы хуралдаандаа суудаггүй гээд мөн ч их Ерөнхий сайдынхаа чихийг халуулцуулж байгаа. Тэгвэл Засгийн газрын сайд нараас хамгийн их хэл ам дагуулж буй нэр бүхий сайд нарын халаа сэлгээ яригдаад эхэлсэн байна. УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийн төслийг хэлэлцүүлж дууссан даруйд Засагт сэлгээ хийж, зарим сайдыг чөлөөлөх асуудал ч сөхөгдөөд эхэлжээ.

Тэгвэл Н.Учралын Засгийн газраас хөөгдөж мэдэх сайд нарыг сануулъя.

ХӨХӨӨ ӨВЛИЙН ХҮЙТНЭЭС ӨМНӨ ШАТАХУУНЫ ХОМСТЛОО САЙЖРУУЛЖ ЧАДАХГҮЙ БОЛ АҮЭБ-ИЙН САЙД Г.ДАМДИННЯМ ХАЛААГАА ӨГӨХ ҮҮ

          Халуун зунаар хомстсон шатахууны асуудал энэ өвлийн Засгийн газрын шүдний өвчин болох нь тодорхой боллоо. Дүн өвлийн хүйтнээс өмнө шатахууны нийлүүлэлтээ сайжруулахгүй бол салбарын сайд төдийгүй Засгийн газар бүхэлдээ унаж мэдэх хүртлээ томорч байна. Өөрөөр хэлбэл, шатахууны гол нийлүүлэгч болох ОХУ-д газрын тосны хэд хэдэн үйлвэр дэлбэрлэлтэд өртсөнтэй холбоотой манай улсын шатахууны нийлүүлэлт эрс багассан.

          Салбарын сайд Г.Дамдинням гуравдагч хөршүүдэд болон ОХУ-тай хэд хэдэн удаагийн албан уулзалт хийсэн ч өвлийг давах нөөц өнөөдрийг хүртэл хангалттай бүрдүүлж чадаагүй явна. Цаашлаад АҮЭБ-ийн сайд Г.Дамдиннямыг огцруулдах машинтай жагсаал хүртэл саяхан болж өрнөсөн. Харин салбарын сайдын хувьд “Би огцроод шатахууны асуудал шийдэгдчихдэг бол суудлаа өгөхөд бэлэн” гэх агуулгатай мэдэгдлүүд хийж, хамгийн сүүлд “Загинаад байвал битгий шатахуун өг” гэгчлэн даналзаж суугаа. Өнгөрсөн зунаас хойш шатахууны үнэ хоёр ч удаа нэмэгдсэн. Шатахууны үнэ, нөөцийн хомстлоос шалтгааж, өргөн хэрэглээний барааны үнэ тэнгэрт хадсан гээд эдийн засагт хүндрэлтэй олон асуудал бий. Тиймээс цаашид нөхцөл байадл энэ хэвээр  үргэлжилбэл Ерөнхий сайд салбарын сайдыг нь чөлөөлж, гал намжааж мэднэ.

7000 ТОНН УЛААНБУУДАЙ ЦАСАНД ДАРУУЛЖ, ГОДРОН ӨВЧНӨӨР МАЛАА УСТГУУЛСАН ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТАД ХАРИУЦЛАГА ТООЦОХ УУ

        Монгол Улсын эдийн засгийг бүрдүүлэгч хоёрдогч салбар гэгдэх хөдөө аж ахуйн салбар тун хүндхэн байна. Н.Учралын Засгийн газарт томилогдсон даруйда л хамгийн их хэл ам дагуулсан нь ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат. Иргэдийн өргөн хэрэглээний гол бараа болон махны үнэ тэнгэрч хадаж, зунтай залгатлаа Ерөнхий сайдынхаа чихнээс хонх уясан. Гэвч сайдаар томилогдсоноосоо хойш ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат хөдөө аж ахуйн салбарыг өөд татаж чадалгүй халуун намраар гал алдаж мэдэхээр нөхцөл байдалд хүргээд байна. Өөрөөр хэлбэл, махны үнэ хавраас хойш доривтой бууж чадахгүй байсаар хөхөө өвлийн хүйтэнтэй залгалаа. Цаашлаад хөдөө аж ахуйн салбар өвөлжилтийн бэлтгэл ажлаа базааж чадалгүй, хүйтэнтэй залгаж байна.

     Тухайлбал, саяны орсон цаснаар Сэлэнгэ аймагт 7000 гаруй улаанбуудай цасанд дарагдсан гэх харамсалтай мэдээлэл цахим орчинд түгсэн. Цаашлаад хэд хэдэн аймагт аравдугаар сарын дунд үе дөнгөж эхэлж байхад их хэмжээний цас орж, малчид, тариаланчид хүндхэн байна. Хамгийн ноцтой нь, хилээр “хяналтгүй” оруулж ирсэн мал амьтнаас годрон өвчин халдаж, малчин хоттой малаа тэр чигт нь устгалаа. “Ямаатай чемодан”-ы асуудал аюулын харанга дэлдэж байна. Тодруулбал, өнгөрсөн хугацаанд Төв болон Говь-Алтай аймгийн 6296 ямааг годрон өвчний улмаас устгалд оруулсан бөгөөд цаашид 11 мянга орчим тоо толгой ямааг устгалд оруулахаар төлөвлөөд байгаа юм байна. Түүнчлэн годрон өвчний тандалтын хугацаа хоёр сарын турш үргэлжлэх бөгөөд өвчин 10 аймгийн хэмжээнд тархсан гэх мэдээлэл бий. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжилгээгээр Говь-Алтай аймгийн Цогт, Дэлгэр сум, Төв аймгийн Алтанбулаг суманд ямааны годрон өвчин батлагдаж, 16 өрхийн 6296 ямааг устгалд оруулсан гэдгээ мэдэгдээд байна.

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЛБАРТ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН “ЭРХ”-ИЙГ ЭДЛЭЖ БАЙГАА Д.БАТЛУТ

         Батлан хамгаалахын сайд Д.Батлут зэсвэгт хүчний дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж явна. Цэргийн алба хаагчдыг жагсааж, сүржин угталт хийх хүртлээ даналзаж яваа сайд намынхаа ах нараас ч хатуухан зэмлэл хүртээд байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Ж.Өсөхбаяр, УИХ-ын гишүүн Л.Соронзонболд тэргүүтэй Ажлын хэсэг Сүхбаатар, Дорнод аймаг дахь Зэвсэгт хүчний анги салбаруудад очих үеэрээ Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн дайтай төрийн ёслолын хүндэтгэл хүлээн алхаж яваа бичлэг цахим орчинд түгсэн. Энэ талаар Ерөнхий сайд асан С.Баяр “Энэ бол буруу. Хувийн эгог төрийн хэрэгслээр хангаж буй ихэрхэл. Төрийн тэргүүн, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчаа ийн угтан мэндлэхийг ойлгож болно. Тийм ёслолын ард утга бас байна. Гэтэл бусад албан тушаалтанд, тэр тусмаа Засгийн газрын нэг гишүүнд бол ийм ёслол хүндэднэ. Аль ч утгаараа” хэмээн хатуухан байр сууриа илэрхийлсэн. Ёстой л барилдахаасаа илүү таахалзах нь гэгчээр Батлан хамгаалахын салбарын хүндхэн асуудлууд өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байхад салбарын сайд нь сүр дуулиантай ёслол хийж яваа нь олны дургүйцлийг төрүүллээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн долоо хоногт болсон цэрэг татлагын үеэр олон цэргийг удаан хугацаагаар хоол ундгүй байлгасан гэх асуудал хүртэл олныг цочроосон. Цаашлаад Д.Батлутыг салбарын сайдаар очсоноос хойш батлан хамгаалахын салбарт цэрэг амиа алдах, дарамт шахалтын асуудал ч өнөөдрийг хүртэл байсаар байна.

       Цаашлдаад Байгаль орчны сайд Ц.Сандаг-Очир баавгайны учраа одоог хүртэл олоогүй. Соёлын салбарыг өөд нь татаж чадахгүй өдийг хүрсэн Соёл, спорт аялал жуулчлалын сайд Ж.Алдаржавхлан гэгчлэн  Н.Учралын Засгийн газарт учраа олохгүй чихнээс нь хонх уяаж байгаа олон сайд байна. Хэрэв зээ ирэх сонгуулийг хүртэл тэсэж үлдье гэвэл энэ мэт дуулиантай сайд нараа танхимаасаа чөлөөлж, халаа сэлгээ хийхгүй бол унаж танхимаараа огцорлдог “ах” нарынхаа араас орж мэдэх нь, үнэндээ.

 


Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 12
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-10-21 10:44:53
    80955877DYYDLGN : SAWI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-10-21 10:44:52
    80955877DYYDLGN : SAWI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-10-21 10:44:51
    80955877DYYDLGN : SAWI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-10-21 10:44:51
    80955877DYYDLGN : SAWI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-10-21 10:44:50
    80955877DYYDLGN : SAWI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-10-21 10:44:50
    80955877DYYDLGN : SAWI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-10-21 10:44:49
    80955877DYYDLGN : SAWI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-10-21 10:44:49
    80955877DYYDLGN : SAWI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-10-21 10:44:47
    80955877DYYDLGN : SAWI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-10-21 10:42:48
    Dd: Budrehed hoot huliig tashuurddagiin Luger baij bolohgui ZG tustai zuvsheerliig tsutsalsan yum bol buteegdehuun gargaasai ehelsen Erdenetii Neft nereh uildveriig yaaraltai govimoor heleltsej ashiglaltad oruulj ami yaria zalguumaar baih yum daa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-10-21 10:38:16
    Dd: Hariutslaga tootsolgui yaah ve? Gehdee urd huliig budrehee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-10-21 09:16:45
    80955877DYYDLGN : SEXSDEED XALYYN SADAR VANXANDAX UILCHLGE BOOB XXN BOOW DOLOPJ ALNI SEKSEER ANUSDI XUCHINDEX AXN ANUSN NUX GOEOOR DOLOOMOOR80954877TSAG SHAATSI
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188