Сонгууль ойртох үед МАН-ын Засгийн газар ард түмэндээ хайр зарлаж, өглөгч, өгөөмөр төр засаг болон мөнгө тарааж, цалин, тэтгэвэр нэмээд эхэлдэг зуршил маягийн “Улс төрийн заль” хэвшил болон тогтох гээд байна. Сонгууль дууссаны дараагаас бүх төрлийн татварыг нэмэж, түлш, шатахуун, цахилгаан, ус дулаан, өргөн хэрэглээний барааны үнийг нэмэгдүүлж, ард түмний халаасыг сэгсэрдэг боллоо. Ард түмнийг бүсээ чангал гэж хэлчихээд улстөрчид нь болохоор тэрбум, их наядаар төрийн мөнгийг хумсалж, халааслан, луйварддаг хулгайчид болж хувирав. МАН-ын улстөрчид муу аргандаа ч ёстой нэг гаршчихаад байна. Ирэх 2027 онд Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль, 2028 онд УИХ-ын сонгууль болно. Сонгууль угтсан улстөрчдийн цалин, тэтгэвэр нэмэх уран гоё амлалтуудад иргэд ёстой нэг “пологдох” цаг үе эхэллээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газраас томилогдсон ажлын хэсэг, "Рио Тинто" групптэй хийсэн хэлэлцээрийн үр дүнд 2027 онд “Оюутолгой” компаниас анх удаа ногдол ашиг авах шийдвэрт хүрсэн гэлээ. Оюутолгой төслөөс ирээдүйд авах ногдол ашгаас 3 их наяд төгрөгийг урьдчилан авахаар болсон гэдгийг зарлаж иргэдийг багагүй “Хошгоруулж” байна. Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар гурван төрөлжсөн сан байгуулсан. Хуулийн дагуу бол Оюу толгойгоос орж ирэх 3 их наяд төгрөг Хуримтлалын санд төвлөрсөн тохиолдолд иргэн бүрийн нэрийн дансанд бичигдэх гэнэ. Хэрэв ингэвэл нэг иргэний дансанд 830 мянга орчим төгрөг орж, түүнийг боловсрол, эрүүл мэнд, орон сууцны зардалд зарцуулах боломж бүрдэх билээ.
Яг үнэндээ Оюутолгойгоос хэдий хэмжээний ногдол ашгийг хэзээ авах нь тодорхойгүй байхад Засгийн газар аль хэдийнэ зарцуулалтаа тодорхойлчихоод байна. Засгийн газар ирэх 2027 онд Оюутолгой төслөөс 3 их наяд төгрөгийн ногдол ашиг авна гэж тооцоолжээ. Үүнээс 52 төсөл санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна. Ногдол ашгийг 3 их наяд төгрөгийг 2027 оны Улсын төсөвт төвлөрүүлж, 2 их наядыг нь эрчим хүчний салбарын хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийн хөрөнгө оруулалт, нэг их наядыг нь Баялгийн санд төвлөрүүлэхээр төлөвлөөд байгаа гэлээ. Ингэж Засгийн газар иргэдийг молиго үмхүүлж, чихэр долоолгов. Угтаа бол иргэдийн ногдол ашгийг Засгийн газар, Ерөнхий сайд дур мэдэн захиран зарцуулах ямарч хуулийн заалт байхгүй билээ. Яагаад улсын төсвийн алдагдлыг ард түмний ногдол ашгийн мөнгөөр нөхөж, санхүүжүүлэхээр болов. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг Эрчим хүчний сайд байх үедээ арван аймагт дулааны станц бариулах гэж Өмнөд Солонгосын компанид төслийн мөнгөө луйвардуулсан. Тэр луйвардуулсан мөнгийг иргэдийн ногдол ашгийн мөнгөөр нөхөх гэнэ.
.jpg)
Засгийн газар энэ хууралтаа үнэмшилтэй болгохын тулд Ерөнхий сайд Н.Учралын санаачилгаар “Энэхүү ногдол ашгийг хөрөнгө оруулалтад зарцуулах уу. Байгалийн баялгийн өгөөжийг хэрхэн зарцуулах вэ” гэсэн агуулгаар “И-засаг.мн” болон “И-Монголиа” цахим платформоор дамжуулан иргэдийн саналыг авах “Хуурамч жүжиг” дэглэн тавиад байна. Энэ нь төрийн шийдвэрт иргэд оролцож байгаа мэт харагдуулах гэсэн хууран мэхлэлт, дүр эсгэсэн санал асуулга бололтой.
Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу толгойн ногдол ашиг, “Эрдэнэс тавантолгойн” 1072 хувьцаа хоёр хоорондоо эрс ялгаатай. 1072 хувьцааг иргэд эзэмшдэг. Ногдол ашиг нь хувьцаа эзэмшигчдийн дансанд шууд ордог. Харин “Оюутолгой” төслийн хувьд Засгийн газар 34 хувийг эзэмшиж, ногдол ашиг хүртэх хууль ёсны бүрэн эрхтэй байгаа. Одоогийн хуулийн зориулалтгүйгээр бэлэн мөнгө тараах зохицуулалт байхгүй. Баялгийн сангийн тухай хуулиараа орж ирэх ногдол ашиг 2030 он хүртэл Хуримтлалын санд төвлөрөх зохицуулалттай. Иргэд зөвхөн 2030 оноос хойш боловсрол, эрүүл мэнд, ипотектээ зарцуулна. Өөр ямар нэгэн зүйлд иргэд “Оюу толгой” төслийн ногдол ашгийг захиран зарцуулах ирэх байхгүй. Иргэдийн Баялгийн сангийн тухай хуулийн мэдлэг сул байгаа болохоор бэлэн авна гэж буруу ойлгоод байна. Иргэд байгалийн баялгийн орлогыг ирээдүй хойч үедээ зориулан хуримтлуулах ёстой” гэдгийг анхааруулж хэллээ. Мөн Шадар сайд Т.Доржханд "Иргэд маань андуураад байх шиг байна. Оюутолгойн 34 хувийг иргэд эзэмшдэггүй, зөвхөн төр эзэмшдэг юм шүү" гэдгийг хэллээ.
Тэгэхээр иргэд Оюутолгойн ногдол ашгийг шууд бэлнээр нэрийн дансандаа авахын тулд Үндэсний баялгийн сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай болж таарлаа. Гэтэл Оюутолгой компани ногдол ашгийг Монгол Улсын Засгийн газарт урьдчилж олгоно гэсэн албан ёсны ямар ч мэдэгдэл хийгээгүй байна. Засгийн газар “Алаагүй баавгай арьсыг арав хуваана” гэгчээр огт байхгүй 3 их наяд төгрөгийг хуваана гэж мөрөөдөж суугаа бололтой. Бүр Засгийн газар ирээдүйн орлогоор өнөөдрийн төсвийн алдагдлыг нөхөх гэж сууна.
Засгийн газар огт байхгүй Оюутолгойн ногдол ашгийг авна гэж төсөөлөн төлөвлөж, бүр зарцуулалтыг нь хүртэл гарчихаад сууж байх юм. Харин ядуу, мөнгөгүй иргэд “Бухын доодхыг харсан үнэг турж үхэв” гэгчийн үлгэр лугаа боллоо. УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар төрийн өмчит компанийн ногдол ашгийг зөвхөн иргэдийн нэрийн хуримтлалын дансанд байршуулах ёстой. Тэгвэл нэг иргэнд 835 мянга орчим төгрөг ногдоно гэсэн байр суурийг илэрхийлээд байна.
| “ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ |
|
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |