• Өнөөдөр 2026-10-21

Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо

2026-10-21,   154

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих зорилгоор Япон Улсын Засгийн газрын санхүүжилтаар Өмнөговь аймгийн Сэврэй суманд “Монгол Улсын өмнөд бүсийн заган ойг нөхөн сэргээх төсөл-1 ”-ийг 2024 оноос амжилттай хэрэгжүүлж байна. Тус төслийн үргэлжлэл болох Заган ойг сэргээх хоёр дахь төслийн нээлт боллоо.

    Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх, Япон Улсаас , Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд ноён Игавахара Масару, Байгаль орчны газрын дарга Х.Отгонмөнх, аймгийн ЗДТГ-ын Бүс, орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга М.Мөнхмаа нар оролцлоо.

   Дээрх төслийг Байгаль орчны газар, Баруун бүсийн Сум дундын ойн анги, “Оиска Монгол” ТББ хамтран хэрэгжүүлж нийтдээ 18.000 гаруй загийн суулгац суулгасан байна. Энэхүү ажил нь заган ойг нөхөн сэргээх, ой мод, биологийн олон янз байдлыг хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх зорилготой үндэсний хэмжээний томоохон ажил юм.


 

 


Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-10-21 08:43:26
    туяа: японууд монголд гал тавьж террор хийж байна . бид япон улсыг хараана
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188