• Өнөөдөр 2026-10-21

Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ

2026-10-21,   150

     Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд давхацсан тоогоор 192 сая зорчигч нэвтэрчээ. Аравдугаар сарын 20-ын өдөр Хятадын Цагаачлалын үндэсний газар хэвлэлийн бага хурал хийж, 2026 оны гуравдугаар улирлын цагаачлалын удирдлагын үндсэн үзүүлэлтүүдийг танилцууллаа. Гуравдугаар улиралд Хятадын хилээр орж, гарсан зорчигчдын давхардсан тоо 192 саяд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 7.9 хувиар өсжээ. Үүнээс Хятадын эх газрын оршин суугчид 95 сая 960 мянга, Хонконг, Макао, Тайваний оршин суугчид 73 сая 140 мянга, гадаадын иргэд 23 сая 272 мянга байсан нь өмнөх оны мөн үеэс тус тус 7.4, 6.4, 15.6 хувиар нэмэгдсэн байна.

    Тус хугацаанд Хятадад визгүй нэвтэрсэн гадаадын иргэдийн тоо 8 сая 992 мянгад хүрч, нийт хилээр нэвтэрсэн гадаадын иргэдийн 77.5 хувийг эзэлсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 24.1 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Хятадад зорчсон гадаадын иргэдийн тоогоор Орос, Америк, Монгол, Өмнөд Солонгос, Вьетнам, Малайз, Япон, Сингапур, Тайланд, Австрали эхний арван байрт жагссан байна. Эдгээр улсын иргэд Хятадад нэвтэрсэн гадаадын зорчигчдын 63.9 хувийг эзэлжээ.

Эх сурвалж: "Анд" студи.


 

 


Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188