• Өнөөдөр 2026-10-21

ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна

2026-10-21,   141

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. 
 
Айлчлалын хүрээнд тэрбээр Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дэргэдэх Хүний эрхийн дэд хорооны гишүүд, Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Гэр бүл, нийгмийн хамгааллын яам, Улсын дээд шүүхийн удирдлага, Өмнөговь аймгийн Засаг дарга болон холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно. 
 
Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагаас Монгол Улсад  “Хүүхэд, өсвөр насны хүний эрхийг цахим орчинд хамгаалах” болон “Монгол Улсад жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх” зэрэг төсөл, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ удаагийн айлчлалын хүрээнд Улаанбаатар хотод Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх байгуулж, нээлтийн ёслолыг хийхээр төлөвлөсөн байна.   
 
Мөн Өмнөговь аймагт ажиллаж, тус байгууллагаас хэрэгжүүлж буй төслийн үйл ажиллагаатай танилцан, алслагдсан аймгуудад амьдарч буй эмэгтэйчүүд, хүүхдүүдэд хууль, эрх зүйн туслалцаа үзүүлэхэд ОУЭЗХБ-ын зүгээс дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна.  
Монгол Улс ОУЭЗХБ-д 2015 онд гишүүнээр элсэж 2023 оноос Гишүүн орнуудын Ассамблейн Дэд Ерөнхийлөгч, Байнгын хорооны даргаар тус тус ажиллаж байна.

ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188