Хүний эрхийн дэд хорооноос “Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангахтай холбоотой хууль, тогтоомжийн хэрэгжилт” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.
УИХ-аас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд 2024, 2025 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэхүү өөрчлөлтөөр хүний халдашгүй байх эрхийг хангаж, тухайлбал, сэжигтнийг хойшлуулшгүйгээр болон шүүхийн зөвшөөрлөөр баривчлах үндэслэлийг нарийвчлан тусгаж өгсөн. Мөн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид цагдан хорих үндэслэл, нотлох баримттай танилцах боломжийг олгосон. Гэсэн хэдий ч хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг хэлэлцүүлгийн үеэр хөндлөө. УЕПГ-ын мэдээллээр, энэ оны эхний гуравдугаар улирлын байдлаар 1231 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Хойшлуулшгүйгээр баривчилсан хүний тоо 388, шүүхийн зөвшөөрлөөр баривчилсан хүний тоо 66 байна. Түүнчлэн дурдсан хугацаанд 450 сэжигтнийг хойшлуулшгүй баривчилсан мөрдөгчийн шийдвэрийг хянаад 108-ыг нь батлахаас татгалзаж суллах тогтоол гаргасан бол 148 сэжигтнийг шүүхийн зөвшөөрлөөр баривчилсан мөрдөгчийн саналыг хянаж 20-ыг нь баривчлах санал үндэслэлгүй гэж хүлээн авахаас татгалзжээ. Мөн 33 яллагдагчид цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн саналыг үндэслэлгүй гэж хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс энэ оны гуравдугаар улирлын байдлаар нийт 14099 эрүүгийн гэмт хэргийг шийдвэрлэсэн талаар мэдээлэл өгсөн. Таслан сэргийлэх арга хэмжээний тухайд мөн хугацаанд 4539 хүнд тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, хязгаарлалт тогтоох, цагдан хорих гэсэн гурван төрлийн таслан сэргийлэх арга хэмжээг авсан байна. ХЭҮК-ийн гишүүн Б.Энхболдын мэдээлснээр, тус Комисст ирж байгаа гомдлын 27-30 хувь нь цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээтэй байна. Тодруулбал, ХЭҮК-т 2026 он гарснаас хойш ирсэн 23 гомдлын 21 нь хууль бусаар цагдан хорьсон, хоёр нь хууль бусаар баривчилсан гэжээ. Харин өмгөөлөгчдийн зүгээс олон асуудлыг хөндсөн. Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт цагдан хорих үндэслэл арилаагүй гэж үзвэл хугацааг тухай бүр 30 хүртэл хоногоор сунгахаар заасан. Гэтэл үүнийг 30 хүртэл биш нэг сарыг үндсэн хугацаа мэт тогтож хэвшсэн, мөн цагдан хорих үндэслэл арилаагүй гэдэг зохицуулалт ойлгомжгүй, хүний эрх зөрчих шалтгаан болж байгааг шүүмжлэв.

Түүнчлэн мэтгэлцэх зарчим хэлбэр төдий хэрэгждэг, цаашид цахим болон танхимын хэлэлцүүлгийн үед прокурорын санал, түүний үндэслэл нотлох баримтыг өмгөөлөгчид урьдчилн танилцуулж, тайлбар гаргах боломж бүрдүүлэх шаардлагатай. Иргэнийг өглөө дуудаж орой хүртэл байлгасны дараа баривчлах, баасан гарагт баривчилгаа явуулдаг, мөрдөгч, прокурор хоригдож буй хүнтэй өмгөөлөгчгүйгээр уулздаг, гэм буруу нь тогтоогдоогүй байхад хорьдог зэрэг асуудлыг яаралтай шийдвэрлэх талаар Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбооны мэдээлэлд дурдагдсан.
Тиймээс хүний эрхийн баталгааг хангах чиглэлээр, иргэний эрх чөлөөг хязгаарласан мөчөөс хоригдсон хугацааг тооцох, хоригдсон хүнтэй өмгөөлөгчийн оролцоо, зөвшөөрөлтэй уулзах, цагдан хорих боломжгүй өвчний жагсаалтыг гаргах, эмнэлгийн тусламжийг нарийвчлан зохицуулах талаар хууль тогтоомжид тусгах нь зүйтэй гэсэн асуудал хөндөгдсөн. Орон нутагт өмгөөлөгчийн хүрэлцээгүй, прокурорын зүгээс “нууц мөрдөн шалгах ажиллагааны магадлал” гэдэг халхавчаар тухайн иргэнд таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлийг нууцалдгийг анхаарах, дараагийн хэлэлцүүлэгт шүүгчдийн төлөөллийг оролцуулах хэрэгтэй гэсэн санал ч гарч байв. Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал, хэлэлцүүлгийн төгсгөлд, Хүний эрхийн дэд хорооны тогтоолоор Хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулсныг дуулгаад, төрийн байгууллагууд хууль тогтоомжийн хэрэгжилт болон цаашид ямар арга хэмжээ авах шаардлагатай талаар санал ирүүлэх чиглэл өглөө.
Мөн ХЭҮК-т Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв.
| Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгчээ |
|
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгчээ
2026-11-13 15:30:03
УИХ-ын гишүүдийн 82.7 хувийн саналаар ирэх оны Улсын төсвийг эцэслэн баталлаа
2026-11-13 13:42:37
“Хан-Уул Женко” клубийн тамирчид 10 алт, 6 мөнгө, 7 хүрэл медаль авлаа
2026-11-13 13:30:46
COP17 хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
2026-11-13 13:24:55
МХБХ-ны ерөнхийлөгч, тусгай олимпын баг, тамирчдыг хүлээн авч уулзав
2026-11-13 13:15:46
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
2026-11-13 13:08:36
"Дахин гэрлэсэн хатан хаан" кино Уолт Диснейн түүхэнд рекорд тогтоолоо
2026-11-13 13:05:33
М.Тулга-Эрдэнэ “World jiujitsu championship-2026”-гийн мөнгөн медальтан боллоо
2026-11-13 13:02:54
Гэр хорооллын цахилгаанаар халдаг зарим айлын шөнийн хөнгөлөлт буурлаа
2026-11-13 12:48:12
Э.Цэндбаатар жиндээ амжилттай орлоо
2026-11-13 12:26:40
"Хийн дулааны станц"-ын төсөлд 75 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах асуудлаар НИТХ-д дүгнэлт танилцуулна
2026-11-13 12:20:05
МХҮХ-ны төлөөлөгчид Сон Зихао, атташе Чан Вэньжэ нартай нөхөрсөг уулзалт хийлээ
2026-11-13 12:07:55
“Улсын нөөцийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүллээ
2026-11-13 11:24:47
“Манас” их сургуульд “Монгол Улсыг сурталчлах” арга хэмжээг зохион байгуулав
2026-11-13 11:20:42
Э.Одмаа шатар сонирхогчдын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-13 11:05:52
Б.Алтанцэцэг дэлхийн аваргаас мөнгө, Г.Бямбасүрэн хүрэл медаль хүртжээ
2026-11-13 10:04:29
“Гүрү Дорж” клубийн бага насны баг олон хотын тэмцээнд тэргүүлэв
2026-11-13 09:43:42
Хувийн хөрөнгө оруулалттай Саньаогийн атомын станц баригдаж эхэллээ
2026-11-13 09:16:02
2026-11-13 08:59:51
Э.Даариймаа даамын рапидын дэлхийн авраргын хүрэл медаль хүртэв
2026-11-13 08:28:45
Дэлхийн аваргаас Х.Цолмонгоо хүрэл, С.Мөнхбат мөнгөн медаль хүртжээ
2026-11-13 07:50:00
Консул А.Дэлгэрмаа Осака хотын Ёкояма Хидэюкитэй албан ёсны уулзалт хийв
2026-11-13 07:40:05
ТӨР ТЭНГЭРТ ХАДСАН ӨНДӨР ҮНЭЭР БАЙР ШАХАЖ, ЗАЛУУ ГЭР БҮЛҮҮДИЙГ СӨХРҮҮЛЖ БАЙНА
2026-11-13 07:30:00
2026-11-13 07:30:00
Цаг уурын “MAZU-Urban” системийн сайжруулах талаар санал солилцлоо
2026-11-13 07:20:00
Ш.Хутула хутга шидэлтийн өсвөр үеийн дэлхийн аварга болов
2026-11-13 07:10:00
АННА, АББИ, ОПАЛЫГ БҮТЭЭСЭН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН О.ЭНХТУУЛ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУД БОХИРОО ЗАМ ДЭЭР АСГАЖ, АЖИЛЛАСАН ТОС МАСЛОО ХӨРСӨНД БУЛСААР БАЙХ УУ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН ЗОРГООРОО ААШИЛЖ, ГҮНИЙ УСЫГ ЗАМБАРААГҮЙ ХЭРЭГЛЭДГИЙГ ТАСЛАН ЗОГСООЁ
2026-11-13 07:00:00
ХҮН, МАЛАА УНДААЛСАН ИХ ГОВИЙН БАЯНБҮРД
2026-11-13 07:00:00
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ТҮРҮҮ БӨХИЙН ХӨЛСТЭЙ ГАРЫГ АТГАХААС СЭЖИГЛЭСЭН ЮМ БИШ БИЗ ДЭЭ
2026-11-13 07:00:00
2026-11-13 07:00:00
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |