• Өнөөдөр 2026-11-13

“Манас” их сургуульд “Монгол Улсыг сурталчлах” арга хэмжээг зохион байгуулав

     Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суугаа Элчин сайдын яам тус улсад суралцаж буй монгол оюутнуудтай хамтран 2026 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр Киргиз-Туркийн хамтарсан “Манас” их сургуульд “Улс орноо сурталчлах” арга хэмжээг зохион байгуулав. Монгол Улсын түүх, соёл, үндэсний өв уламжлалыг сурталчлан таниулах, хоёр улсын иргэд хоорондын харилцан ойлголцол, найрамдалт харилцааг бэхжүүлэх зорилготой уг арга хэмжээний үеэр монгол оюутнууд үндэсний хувцас, уламжлалт тоглоом наадгай, монгол бичиг, үндэсний урлаг, хоол хүнс зэрэг монголын соёлын өвөрмөц онцлогийг илэрхийлсэн үзмэр, танилцуулгыг дэлгэн үзүүлж, эх орныхоо түүх, соёл, ёс заншлыг сурталчлан таниулав.

    Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсыг гадаад улсад сурталчлах, үндэсний соёл, уламжлалаар дамжуулан эерэг дүр төрхийг төлөвшүүлэх, Монгол, Киргизийн найрсаг харилцаа, ард иргэд хоорондын соёлын солилцоо, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхэд хувь нэмэр оруулсан бөгөөд хоёр улсын хүмүүнлэгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болов.

   “Манас” их сургуульд Монгол Улсаас 60 орчим оюутан суралцаж буй бөгөөд олон улсын харилцаа, эдийн засаг, мал эмнэлэгийн анагаах ухаан, харилцаа, мэдээллийн чиглэлээр үнэ төлбөргүй суралцаж, мэргэжил эзэмших боломжтой бөгөөд суралцах хүсэлтэй иргэд элсэлт болон сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭСЯ-ны фэйсбүүк хуудсаар дамжуулан авах боломжтой.


 

 


“Манас” их сургуульд “Монгол Улсыг сурталчлах” арга хэмжээг зохион байгуулав
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188