• Өнөөдөр 2026-11-12

Н.Учрал: 2030 он хүртэл 100 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал ирэх жил 16–25 мянган айлын орон сууцыг ашиглалтад оруулж, 2030 он хүртэл нийт 100 мянган айлыг орон сууцанд хамруулна гэж мэдэгдлээ. Засгийн газар "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа юм.

Монголбанкинд орон сууцны зээлд хамрагдахаар 55 мянган иргэн дараалалд байгаа. Ерөнхий сайдын хэлснээр тэднийг оны өмнө нээлттэй сонгон шалгаруулна. "Хэн нэгний ах дүү, амраг садныг оруулахгүй" гэж Н.Учрал онцоллоо. Ипотекийн зээлийн хуваарилалт ч өөрчлөгдсөн. Өмнө нь санхүүжилтийн 70 хувийг хотод, 30 хувийг хөдөөд олгодог байсан бол Засгийн газрын саяхны хуралдаанаар үүнийг 50:50 болгожээ.Орон сууцны тоог нэмэгдүүлэх гол санхүүжилтийг аймгууд руу чиглүүлж байгааг Ерөнхий сайд дурдсан. Тухайлбал, Өмнөговь аймагт барилга барьсан хувийн компаниудын эх үүсвэрийг банкаар дамжуулан нэмэгдүүлж өгнө гэв. Иргэдийг дөрвөн төрлөөр орон сууцжуулна. Өмнө нь танилцуулснаар эдгээр нь түрээс, түрээслээд өмчлөх, хамтын өмчлөл, газраа орон сууцаар солих гэсэн сонголтууд юм. Засгийн газар өмнө нь 2027 онд 16 мянган айлыг зургаан хувийн ипотекийн зээлээр орон сууцанд оруулна гэж мэдэгдэж байсан.


Н.Учрал: 2030 он хүртэл 100 мянган айлыг орон сууцжуулна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188