Саяхан л Х.Нямбаатарын баруун, зүүн гар болж, Улаанбаатар хотын томоохон төслүүдийг “базаж” явсан ах дүү хоёрыг шүүхийн танхимд шүүгдээд зогсож байгааг ард түмэн харлаа. Х.Нямбаатарыг цээжээрээ хамгаалж явсан Т.Даваадалайн амьдрал, хувь заяа ийм гунигтай өрнөнө гэж хэн санах билээ. Улс төрийн томчууд Мэргэжлийн засгийн газар байгуулна гэх нэрийдлээр өндөр боловсролтой залуучуудыг дэргэдээ авч ажиллуулаад улс төрийн хайчиндаа оруулдаг. Энэ арга хамгийн анх Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үеэс хэрэглэгдэж эхэлсэн. Тухайн үед МАН олонхи болж байгуулагдсан болоод сүүлд М.Энхболд, Ц.Элбэгдорж, Г.Занданшатар гээд үе үеийн эрх баригчид залуу улс төрчдийн боловсрол, хийж бүтээх гэсэн хүслийг нь буруугаар ашиглаж, амьдралыг нь “үрдэг” жишээ олон байна. Т.Даваадалайн хувьд гадаадад өндөр боловсрол эзэмшсэн хэдий ч шуналдаа дийлдэж, эхнэрийнхээ компаниар мөнгө “идсэн” хэргээр шалгагдаад байгаа. Улс төрийнхөн шаардлагатай үед нэгнээ хамгаалж, эсвэл өндөр албан тушаалд хүргэж, заримдаа золиослох хэрэг гардаг. Т.Даваадалай эхнэрээ АНУ руу оргуулчихаад төрсөн дүүтэйгээ хамт шүүхийн танхимд шүүгдээд сууж байна. “Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ” гэдгийг Түмэндалайн хоёр хүү өчигдөр ард түмэнд харууллаа.
Т.Даваадалай эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний мөнгө завшсан байж болзошгүй хэргээр хуулийн байгууллагад шалгагдаж байгаа. Гэвч энэ хэргийн цаана томоохон бүтээн байгуулалтын санхүүжилт, албан тушаалтнуудын хамаарал бүхий компаниудын оролцоо, төрийн шийдвэр гаргах үйл явц ямар будилиантай байдгийг Т.Даваадалай өөрийнхөө жишээгээр ард түмэнд харуулж байна. Өнгөрсөн Даваа гаригт АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Х.Буянтүмэн "Шинэ тойрог авто замын ТЭЗҮ, зураг төсөв нэртэй 16.9 тэрбум төгрөгийн өртөг бүхий тендер зарласан. Тендерийн сонгон шалгаруулалтыг орлогч асан Т.Даваадалай хийж, хамаарал бүхий гурван этгээдтэй нийлж, хууль бусаар шалгаруулсан. Энэ үндэслэлээр Т.Даваадалай болон гурван албан тушаалтныг их хэмжээний ашиг олж, мөнгө угаасан гэмт хэргээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.2 дахь хэсэгт 18.6.2 хэсэгт зааснаар яллагдагчаар татан, хэргийг мөрдөн шалгаж дууссан. Хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурор хүргүүлж, БЗД, ЧД, СБД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хүргүүлээд байна. Хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн тов зарлагдаагүй байна. Энэ хэрэгт холбогдуулан Т.Даваадалай болон бусад этгээдийн 6.2 тэрбум төгрөгийн үл хөдлөх болон мөнгөн хөрөнгийг битүүмжилж, хамгаалсан" гэсэн юм.
Харин Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Даваадалай болон түүний дүү Т.Мөнхдалай нарт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болсон. Түүнтэй хамт түүний дүү Т.Мөнхдалай болон А.Ербол, Н.Билгүүн нарыг хамт шүүж буй. Шүүгдэгч Т.Даваадалай шүүх хуралдааны үеэр "Надтай холбогдох хоёр хэргийг нэгтгэн шийдвэрлэж, эрх зүйн байдлыг минь дордуулахгүй байхыг хүсэж байна. Мөн өнөөдрийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч оролцоогүй тул Үндсэн хуулиар баталгаажсан өмгөөлүүлэх эрхээ эдлэх боломж олгохыг хүсэж байна. Бусдын ам дамжсан яриагаар намайг цагдан хорьсон" гэв. Тэрбээр мөн хэрэгт хавсаргасан 37 хуудас материалд УИХ, Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын өмнө нь гаргасан тогтоол, шийдвэрүүд багтсан бөгөөд эдгээр нь анх хавтаст хэрэгт тусгагдаагүй байсан тул нэмэлтээр гаргаж өгсөн гэж тайлбарлав.
Мөн шүүгдэгч Т.Мөнхдалай "Хэргээр миний нэр дээр бүртгэлтэй зарим хөрөнгийг мөнгө угаах гэмт хэрэгтэй холбон шалгаж байгаа ч миний орлого, зарлагын эх үүсвэрийг бүрэн шинжлэн тогтоогоогүй. Тухайлбал, Япон улсад ажиллаж байх үеийн цалин, орлогын талаарх мэдээллийг хүртэл хэрэгт өгсөн" хэмээн мэдүүллээ.
Т.Даваадалай, Т.Мөнхдалай нарын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн үеэр прокурор "Т.Даваадалайн эхнэр Б.Анхтуяаг Интерполын хөх булантаар зарлуулж, эрэн сурвалжлуулсан. Түүнийг "АНУ-д цагаачлал хүссэн" гэх хариу ирсэн" гэж мэдэгдсэн юм. Мөрдөн шалгалтаар Б.Анхтуяа болон хамаарал бүхий этгээдүүдийн үүсгэн байгуулсан компаниудын дансаар дамжин нийт 6.6 тэрбум төгрөг орсон гэж үздэг. Үүнээс үеэл дүүгийнх нь компаниар 5.6 тэрбум, найзынх нь компаниар 709 сая, өөрийнх нь эзэмшлийн компаниар 47.9 сая орсон байж болзошгүй. Тэрбээр 2021 онд байгуулсан "Авангард уран дизайн" компаниа 2024 онд уг хэрэгт холбогдож яллагдагчаар татагдсан Н.Билгүүн гэгчид шилжүүлсэн байдаг. Т.Даваадалай нь хэргийн гол зохион байгуулагчаар тооцогдож байгаа тул Б.Анхтуяаг эзгүйд нь буюу Монголд байхгүй ч хэргийг нь тусад нь шийдвэрлэх боломжтой гэж прокурорын байгууллагаас мэдэгдсэн байна.
Аливаа хэрэгт ах дүү, эхнэр, нөхөртэйгөө шалгагдаж байсан улстөрч олон байдаг. Тухайлбал, Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтохтой холбоотой хэрэгт хадам дүү нь хамжигчаар, хүргэн нь мөнгө угаах асуудлаар холбогдож байв. хэдхэн хоногийн өмнө түүнийг үндэслэлгүй хөрөнгөжиж, мөнгө угаах гэмт бууруутайд тооцож таван жилийн хорих ял оноосон. Мөн нүүрсний хулгайн хэрэгт холбогдосон улстөрчдийн хэрэгт төрсөн дүү, эхнэрийнх нь төрсөн дүү, дүүгийнх нь эхнэрийн төрсөн дүү, хамаарал бүхий компаниудын урдирдлагууд оролцсон байдаг. Мөн УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан төрсөн ахтайгаа буюу Зам тээврийн хөгжлийн дэд сайд асан Ж.Бат-Эрдэнэ нар 2022 оны зургадугаар сард хуулийн байгууллагад зэрэг шалгагдаж, цагдан хоригдож байсан билээ. Тухайн үед Ж.Батзандан туслахаараа дамжуулан "Капитал банк"-наас 12 гаруй тэрбум төгрөгийн найдваргүй зээл авч, тус банкны дампууралд нөлөөлсөн гэх хэрэгт буруутгагдан цагдан хоригдсон. Улмаар 2022 оны арванхоёрдугаар сард суллагдаж байв. Харин Ж.Бат-Эрдэнэ Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байхдаа тус банканд их хэмжээний хохирол учруулсан, мөн Дарханы замын тендер болон албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр түүнийг АТГ-аас саатуулан шалгаж байв.
НИТХ-ын төлөөлөгч, Хотын даргын нэгдүгээр орлогч Түмэндалайн Даваадалай төмөр замчин гэр бүлээс гаралтай. Тэрбээр ОХУ-д Зүтгүүрийн аж ахуйн инженерээр сурч, төгсөж ирээд УБТЗ нийгэмлэгт Туслах машинч, машинч, засварын хүлээн авагч, засварын инженерээр ажиллаж эхэлсэн байдаг. Сүүлийн гурван жилийн хугацаанд Т.Даваадалай “Голомт”-ын Д.Баясгалангийн “Бодь интернэшнл” ХХК-ийн “Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв”-ийн захирал, “Бодь интернэшнл” ХХК-ийн Судалгаа хөгжүүлэлтийн төвийн захирлаар ажиллаж байгаад НИТХ-ын төлөөлөгч болсон. Т.Даваадалайгийн төрсөн дүү Т.Мөнхдалай Х.Нямбаатарын хэрэгжүүлж эхлээд буй “Улаанбаатар метро”-ны төслийг удирдаж байсан. Өөрөөр хэлбэл, ах Т.Даваадалай Х.Нямбаатарын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч, дүү Т.Мөнхдалай нь Х.Нямбаатарын “Улаанбаатар метро”-ны төслийн менежер болсон гэсэн үг. Дүү Т.Мөнхдалайгийн хувьд “Шинэ монгол” сургуулийн төгсөгч, МАН-ын Ж.Галбадрах, ХҮН-ын П.Наранбаяр нарын шавь гэгддэг байв.
| Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА |
|
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
О.ЦОГТГЭРЭЛ: Ардчилсан нам анхнаасаа өөрийгөө хэт давжаа болгосон
2026-11-11 15:48:41
Г.ТЭМҮҮЛЭН: Шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төсөл өргөн барьна
2026-11-11 15:09:23
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: НОГДОЛ АШГИЙН ТАЛААРХ ИРГЭДИЙН САНАЛ НЭГТ БАЙНА
2026-11-11 14:50:04
З.Мэндсайхан: “Рио Тинто” ирэх онд ногдол ашиг олгохоо захидлаар мэдэгдсэн
2026-11-11 14:28:03
Г.Дамдинням: Шатахууны үнийг тогтворжуулах арга хэмжээ авна
2026-11-11 14:21:25
"Түүний буруу" сэтгэлзүйн драмыг дахин тоглоно
2026-11-11 14:14:48
“Хэлхээгүй сувд” яруу найргийн уншлага болно
2026-11-11 13:26:42
ХХААХҮЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Ц.БОЛОРЧУЛУУНЫГ ТОМИЛЛОО
2026-11-11 11:51:17
Гэрэл зургийн "Гамма" агентлаг 30 нас хүрлээ
2026-11-11 11:41:47
Соёлын бүтээлч сар улс орон даяар үргэлжилж байна
2026-11-11 11:20:45
Э.Цэндбаатар Мухаммадхужа Якубовтой тулалдана
2026-11-11 10:44:25
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ
2026-11-11 10:28:52
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна
2026-11-11 10:15:00
АМАРХАН АРГААР УТГАГҮЙ КИНО ХИЙЖ, ҮЗЭГЧДЭЭС МӨНГӨ АВАХАА БОЛЬЁ ОО, УРАН БҮТЭЭЛЧДЭЭ
2026-11-11 08:49:23
ЗАСГИЙН ГАЗАРТ АН-ЫНХАН ХАМТРАХ УУ, АРДЫН НАМЫНХАН ХҮЧ СЭЛГЭХ ҮҮ
2026-11-11 07:00:00
ҮЕЭ ЭЛЭЭСЭН ДЦС-УУДАД ГАНЦХАН АСУУДАЛ ГАРАХАД Л УЛААНБААТАР ТЭР ЧИГТЭЭ ХӨЛДӨНӨ
2026-11-11 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИД ХҮРСЭН ТАГНУУЛЫН НУУЦ МЭДЭЭЛЭЛД НЭР ДУРДАГДСАН “ШТС”-ЫН ЭЗЭД ХЭН БЭ
2026-11-11 07:00:00
Д.ЭНХГЭРЭЛ: “Норсон зүрх” мюзиклын Уянгын дүр дуугаар сэтгэл зүрхээ илэрхийлдгээрээ надтай адил
2026-11-11 07:00:00
МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНООС ДЭЛХИЙН ӨВ ХҮРТЭЛХ ШУА-ИЙН ТҮҮХ
2026-11-11 07:00:00
О.НОМУКИ: ХҮН БҮР ХАЙРТАЙ ЗҮЙЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ТЭМЦДЭГ БАЙГААСАЙ
2026-11-11 07:00:00
Б.ОЮУН-ҮЖИН: Дэлхийн даамын аваргаас алт, мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна
2026-11-11 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |