• Өнөөдөр 2026-11-13

МХБХ-ны ерөнхийлөгч, тусгай олимпын баг, тамирчдыг хүлээн авч уулзав

    Жил бүр зохион байгуулагддаг Тусгай олимпын Зүүн Азийн бүсийн тэмцээний хамтарсан хөл бөмбөгийн төрөлд Монгол Улсаа төлөөлөн оролцсон Монголын Тусгай олимпын эмэгтэй баг амжилттай өрсөлдөж, “Шилдгийн шилдэг” багаар шалгаран алтан медаль хүртэж, цомын эзэд болсон билээ. Энэхүү бахдам амжилтыг тохиолдуулан МХБХ-ны ерөнхийлөгч Ц.Анандбазар, ерөнхий нарийн бичгийн дарга С.Оюунчимэг нар багийн тамирчид, дасгалжуулагчид болон төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Тэд олон улсын тэмцээнд эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн багийн хамт олонд халуун баяр хүргэлээ.

    Монголын Тусгай олимпын эмэгтэй багийг тус тэмцээнд бэлтгэх болон оролцоход Монголын хөл бөмбөгийн холбооноос бэлтгэл сургуулилалтын талбай, спортын хувцас, хэрэгслээр дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан юм. Уулзалтын үеэр МХБХ-ны ерөнхийлөгч Ц.Анандбазар цаашид Тусгай олимпын хөл бөмбөгийн спортыг хөгжүүлэх, тамирчдын тэмцээн уралдаанд оролцох боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр бодлогын түвшинд дэмжиж, санхүүжилт, бэлтгэл сургуулилалтын талбай болон спортын хувцас, хэрэгслээр тогтмол дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаа илэрхийллээ.

 


МХБХ-ны ерөнхийлөгч, тусгай олимпын баг, тамирчдыг хүлээн авч уулзав
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188