Есөн аймгийн 56 сум ундны усгүй хоцорч, иргэд зэвтэй крантнаас ус ууж байхад гүний цэнгэг усыг уурхайнууд зогсолтгүй хэрэглэсээр байна. Гэтэл усыг хэн, хэдэн төгрөгөөр ямар зориулалтаар ашиглахыг тодорхойлох ёстой хуулиа шинэчлэх ажил 14 жил болсон ч шийдэгдэхгүй. Ус нэн тэргүүнд яригдах, шийдэх ёстой зүйлийн нэг ч гэлээ хэлэлцэх асуудал нь гацсан. Гишүүд нь талцаж маргасан хэвээр байна.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барьсан. Төслийг 2026 оны аравдугаар сарын 23-нд өргөн мэдүүлсэн бол арваннэгдүгээр сарын 5-нд АН-ын бүлэг төслийн асуудлаар ажлын таван хоногийн завсарлага авчээ. Харин хэлэлцүүлэг хойшилж байхад иргэд туульдаа хүрч хайгуул хийж өгөхийг хүссэн ч төрөөс төсөв гаргаж өгөхгүй хэвээр байна.
ХУУЛЬД ЯМАР ӨӨРЧЛӨЛТ ОРОХ ВЭ
Төслийн үзэл баримтлалд 2012 онд баталсан хуульд газрын доорх усны зохицуулалт тодорхойгүй. Энэ нь газрын доорх усыг зохисгүй, хэт төвлөрүүлэн хэрэглэхэд хүргэж буй талаар бий. Мөн Хангай, Хэнтийн нурууны усны эх, Хөвсгөл нуур орчмыг улсын нөөцөд авч, уул уурхайн үйл ажиллагаа явуулахыг хориглох заалт тусгасан байна. Өөрөөр хэлбэл гүний усыг хэт их хэрэглэх боломжийг хуулийн цоорхой өөрөө бий болгож байна гэсэн үг.
2019 оны мэдээллээр гадаргын усны 99.6 хувь, газрын доорх усны 99.2 хувийг үйлдвэрлэл, үйлчилгээнд зарцуулж, хүн амын унд, ахуйн хэрэглээнд ердөө 0.4, 0.8 хувь ногдож байжээ. Үүнийг цэгцэнд оруулах заалтуудыг нэмэх нь зүйн хэрэг.
УУРХАЙНУУД СЕКУНДАД 918 ЛИТР УС ХЭРЭГЛЭДЭГ
Уул уурхайн компаниуд литр усыг 1 төгрөг 20 мөнгөөр хэрэглэдэг бол иргэд 2 төгрөгөөр авч байна. Хуулиар уул уурхайн үйлдвэрлэлийн зориулалтаар ашигласан усыг шоо метрээр тооцож төлбөр ногдуулдаг. Хэрэглэж буй ус нь гүний цэнгэг ус, харин иргэд зэвтэй крантнаас ус уусаар байна. Уул уурхайн компаниуд зөвхөн 2025 оны байдлаар 887 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдэлсэн. Гэтэл есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна.
2020 онд Сэлэнгэ аймгийн Баянгол сум буюу Баруунхараагийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг алтны уурхайгаас болж Нарангийн гол ширгэсэн. Өмнөговь аймгийн Ханбогд суманд 2024 онд уурхайгаас үүдэн гүний худаг усгүй болж, мал ундаалах усгүй болсноор бэлчээр доройтсон. Мөн уурхайн ойр орчмын гадаргын ус, жижиг горхи, малчдын худаг ширгэсэн гэх. Гүний усаар нүүрс угаахыг олон оронд хориглосон ч манай улсад хэрэгжихгүй хэвээр байна. Хяналт ч сул гэдэг нь нууц биш.
Энэ сарын 11-нд Өмнөговь аймагт болсон "Ерөнхий сайдаас шууд асуу" уулзалтад Ерөнхий сайд Н.Учрал "Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина. Говийг усжуулах "Хэрлэн-Тооно" төслийн зураг төсвийн санхүүжилтийг шийдсэн" гэжээ. Усны шинэ эх үүсвэр барих нь чухал. Харин гүний усыг хэн, хэзээ, хэдээр ашиглахыг тогтоох хууль байхгүй бол шинэ эх үүсвэр ч хэр удаан хүрэлцэх бол. Уул уурхайн компаниудын зоргоороо аашилж, гүний усыг замбараагүй хэрэглэдэгийг таслан зогсоогүй бол бид усны хомсдолд орох нь цаг хугацааны асуудал болоод байна...
Өөрөө болон гэр бүлийнхэн нь уул уурхайн компани эзэмшдэг гишүүдийг дурдвал Б.Чойжилсүрэн, Н.Номтойбаяр, Ш.Адьшаа, Д.Өнөрболор тэргүүтэй гишүүд бий.
Тухайлбал, Шадар сайд Н.Номтойбаяр "Нарийн сухайт", "Цагаан суварга"-ын орд эзэмшдэг. "Цагаан суварга" нь Дорноговь аймгийн нутаг дахь Мандах сумын төвөөс урагш 75 километр зайд, Сайншанд хотын төмөр замын станцаас баруун урагш 220 километр газарт орших зэс молибдений орд юм. Н.Номтойбаярын гэр бүлд стратегийн чухал ач холбогдолтой орд нэгээр тогтохгүй. Стратегийн жагсаалтын хоёрдугаарт бичигддэг "Нарийн сухайт"-ын нүүрсний ордод "МАК" компани таван лиценз эзэмшдэг. Өмнөговь аймгийн Гурвантэс суманд байршилтай уг ордын хайгуулыг улсын төсвөөр 1990-1991 онд гүйцэтгэж, нөөцийг нь баталсан байдаг. "МАК" компани 2002 онд БНХАУ-ын "Чин Хуа" корпорацитай хамтран "Чинхуа-МАК-Нарийн сухайт" ХХК-ийг үүсгэн байгуулж, ордын тодорхой хувьд олборлолт, экспортын борлуулалт хийж эхэлжээ.
УИХ-ын гишүүн Ч.Ундрамын аав Ч.Чинбатын "Өсөх зоос" ХХК нь Гурвантэс суманд Хүрэн шанд хэмээх нүүрсний аварга уурхайтай. Уурхайд 500 техник тогтмол ажиллаж, жилд 2.5-3 сая тонн нүүрс олборлож, урагш нь гаргадаг. Ч.Чинбат "Ундрах говь" ХХК-ийг БНХАУ-ын иргэн Шэн Янь Жун Бао гэгчтэй хамтран эзэмшдэг. Тэрээр хувьдаа "Жунхаовэйеэ" ХХК-ийг эзэмшдэг бөгөөд тус компани Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутагт 816.6 га талбай бүхий MV-017007 дугаартай Хүрээ дэл нүүрсний ордыг эзэмшдэг.
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, түүний төрсөн дүү Б.Балдорж нар ашигт малтмалын хайгуул, олборлолтын 11 лицензтэй. Тухайлбал, Б.Чойжилсүрэнгийн "Сауд гоби блейк гоулд" ХХК Хэнтий аймагт 651.27 га Хүүш-XV-014105, Өмнөговь аймагт 1475.42 га бүхий Хараат уул-XV-012957, 4552.67 га бүхий Асарын шанд-XV-012956 гэх гурван хайгуулын лицензтэй гэх баримт өмнө нь манай сайтад нийтлэгдэж байсан билээ.
| УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН ЗОРГООРОО ААШИЛЖ, ГҮНИЙ УСЫГ ЗАМБАРААГҮЙ ХЭРЭГЛЭДГИЙГ ТАСЛАН ЗОГСООЁ |
|
Хувийн хөрөнгө оруулалттай Саньаогийн атомын станц баригдаж эхэллээ
2026-11-13 09:16:02
2026-11-13 08:59:51
Э.Даариймаа даамын рапидын дэлхийн авраргын хүрэл медаль хүртэв
2026-11-13 08:28:45
Дэлхийн аваргаас Х.Цолмонгоо хүрэл, С.Мөнхбат мөнгөн медаль хүртжээ
2026-11-13 07:50:00
Консул А.Дэлгэрмаа Осака хотын Ёкояма Хидэюкитэй албан ёсны уулзалт хийв
2026-11-13 07:40:05
ТӨР ТЭНГЭРТ ХАДСАН ӨНДӨР ҮНЭЭР БАЙР ШАХАЖ, ЗАЛУУ ГЭР БҮЛҮҮДИЙГ СӨХРҮҮЛЖ БАЙНА
2026-11-13 07:30:00
2026-11-13 07:30:00
Цаг уурын “MAZU-Urban” системийн сайжруулах талаар санал солилцлоо
2026-11-13 07:20:00
Ш.Хутула хутга шидэлтийн өсвөр үеийн дэлхийн аварга болов
2026-11-13 07:10:00
АННА, АББИ, ОПАЛЫГ БҮТЭЭСЭН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН О.ЭНХТУУЛ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУД БОХИРОО ЗАМ ДЭЭР АСГАЖ, АЖИЛЛАСАН ТОС МАСЛОО ХӨРСӨНД БУЛСААР БАЙХ УУ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН ЗОРГООРОО ААШИЛЖ, ГҮНИЙ УСЫГ ЗАМБАРААГҮЙ ХЭРЭГЛЭДГИЙГ ТАСЛАН ЗОГСООЁ
2026-11-13 07:00:00
ХҮН, МАЛАА УНДААЛСАН ИХ ГОВИЙН БАЯНБҮРД
2026-11-13 07:00:00
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ТҮРҮҮ БӨХИЙН ХӨЛСТЭЙ ГАРЫГ АТГАХААС СЭЖИГЛЭСЭН ЮМ БИШ БИЗ ДЭЭ
2026-11-13 07:00:00
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |