• Өнөөдөр 2026-11-12

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ

Батлан хамгаалах салбар 2026 оныг “Хүн төвтэй хөгжил- Шинэчлэлийн жил” болгон зарлаж, цэргийн алба хаагчдын ажиллах орчин, нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулах, Зэвсэгт хүчний үйл ажиллагааны чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн бодлого, арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж байгаа аж.
Энэ хүрээнд Зэвсэгт хүчний автотехникийн парк шинэчлэлийг үргэлжлүүлж, Батлан хамгаалахын сайд Д.Батлут тэргүүтэй БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд Зэвсэгт хүчний төрлийн цэргийн командлал, нэгтгэл, ангиудад “Юутонг” загварын 20 нэгж автобус, Цэргийн төв эмнэлэгт иж бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн автомашин хүлээлгэн өгчээ.
Ингэснээр цэргийн алба хаагчдын албан үүргээ гүйцэтгэх нөхцөлийг сайжруулах, бие бүрэлдэхүүний тээвэрлэлтийн хэрэгцээг хангах, нэгтгэл, анги, салбаруудын өдөр тутмын үйл ажиллагааны тасралтгүй, шуурхай байдлыг хангахад чиглэсэн бодитой хөрөнгө оруулалт болж байна.

 


ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188