Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Их эзэн Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой, өндөр чансаатай хүчит 128 бөхийн барилдаан энэ сарын 10-нд Монгол бөхийн өргөөнд болсон билээ. Энэ үеэр наадмын шөвгийн дөрвөн бөхөд болон үзүүр түрүүний бөхчүүдэд шагнал гардуулахын өмнө бөхчүүдийн гарыг нь цэвэрлүүлсэн нь цахим орчинд шуугиан тарьж байна. Иргэдийн зүгээс төрийн өндөрлөгүүдтэй гар барихад бөхчүүдийн гарын хөлсийг арчуулахыг Төрийн тусгай албаныхнаас сануулж, гарыг нь угааж, цэвэрлүүлсэн үйлдэлд бөх сонирхогчид дургуйцлээ илэрхийлж “Дарга нар бөхчүүдтэй гар барихаа болих хэрэгтэй” хэмээн шүүмжлээд буй билээ.
үндэсний уламжлалаа бохир заваан мэт харагдуулах нь зөв үү
Монголчууд бөхөө үнэн сэтгэлээсээ хайрлаж, шимтэн үздэг ард түмэн. Давсан бөхийн цацсан боорцгийг нэгнээсээ өрсөж, уралдан авдаг билээ. Түүнээс биш “Хөлстэй гараар атгаж, цацсан боорцгоос идэхгүй” гэж нэг үзэгч гомдол гаргаж байгаагүй билээ. Мөн хөлстэй гараас боорцог идээд өвчин туссан хүн үгүй. Мэдээж хэрэг болгоомжилж, сэрэмжилж болно. Гэвч өв соёл, үндэсний уламжлалаа бохир заваан мэт харагдуулах нь зөв үү. Аль эсвэл төрийн гурван өндөрлөг бөхчүүдийн хөлстэй гараас сэжиглэсэн юм биз дээ. Төрийн тусгайнхан савтай усанд алчуур дүрж, бөхчүүдийн гарыг арчуулсан нь ард түмний дургүйцлийг хүргээд байна. Мөн бөх сонирхогчид “Төрийн өндөрлөгүүд сэжиглэсэн учраас л тусгайнхан гарыг нь арчууллаа” хэмээн дургүйцлээ илэрхийлж байна. Энэ талаар Монгол Улсын аварга О.Хангай “Төрийн өндөрлөгүүдтэй заавал гар барих албагүй” гэсэн байр суурь илэрхийлсэн юм. Харин Монгол бөхийн холбооноос “Монгол үндэсний бөх бол олон зууны турш бидэнд уламжлагдан ирсэн үнэт өв соёлын нэг бөгөөд нийгмийн хөгжил, цаг үетэйгээ нийцэн хөгжих ёстой. Үндэсний бөхийн барилдаан 6-8 цаг завсарлагагүй үргэлжилж бөхчүүд хүчийг шавхан, давхар золгох, тэгш барилдаанд шуудагны барьцтай барилдаж байгаа энэ үед ариун цэвэрт зайлшгүй анхаарах шаардлагатай. МҮБХ энэ жилийн Улсын баяр наадмаас эхлэн амжилттай барилдсан бөхчүүдийг үзэгч олон нийт болон барилдаан хамтран зохион байгуулагчидтай барилдааны дараа гар барин талархал илэрхийлэхэд ариутгалын бодисоор гарыг нь арчуулж байгаа болно. Энэ нь тухайн бөхийг болон бусдыг ч таагүй байдалд оруулахгүй зайлшгүй шаардлагатай ахуйн соёлын нэг. МҮБХолбоо нь Монгол бөхийн өргөө болон бусад заал танхимын болон орон нутагт зохиогдох барилдаанд гар арчих дадлыг хэвшүүлэх ажлыг хэрэгжүүлж ажиллана” хэмээн мэдэгдээд буй.
"Монгол бахархлын өдөр" хэмээх үндэсний өв соёл, түүхэн уламжлалаа дээдлэх учиртай баярын индэр дээр түрүү бөхийн гарыг арчуулж байгаа нь бахархал гэхээсээ илүү сэжиглэсэн, үл хүндэтгэсэн мэт таагүй сэтгэгдлийг олон нийтэд төрүүллээ
Монголчууд эртнээс бөх хүний хөлсийг хийморь, сүлд гэж дээдэлж, хүрч адис авахыг бэлгэшээдэг уламжлалтай. Төрийн өндөрлөгүүд гар барихын өмнө “бөхчүүдийн гарыг ариутгалын бодисоор арчуулж байгаа нь үндэсний өв соёл, тамирчдын хөдөлмөрийг үл хүндэтгэсэн хэрэг” хэмээн бөх сонирхогчид дуу нэгтэй шүүмжилж байна. Зүлэг ногоон дэвжээн дээр хүч, бяр, ухаанаа сорьсон тамирчны хөлс гэдэг зүгээр нэг биеийн шингэн бус, тэр хүний хөдөлмөр, тэсвэр хатуужил, ялалтын үнэ цэн юм. Гэтэл "Монгол бахархлын өдөр" хэмээх үндэсний өв соёл, түүхэн уламжлалаа дээдлэх учиртай баярын индэр дээр түрүү бөхийн гарыг арчуулж байгаа нь бахархал гэхээсээ илүү сэжиглэсэн, үл хүндэтгэсэн мэт таагүй сэтгэгдлийг олон нийтэд төрүүллээ. Уламжлал, шинэчлэл хоёрын зааг дээр үндэсний үнэт зүйл, хүний хөдөлмөрийг хүндэтгэх монгол ухаан гээгдэх учиргүй. Төрийн ёслол хүндэтгэл гэдэг хэлбэрийн төдий цэвэр цэмцгэр байдлаас илүүтэй, ард түмнийхээ өв соёл, тамирчдынхаа хөлс хүчийг чин сэтгэлээсээ хүндэтгэхээс эхлэх ёстой билээ.
Өндөр хөгжилтэй орнуудын төрийн тэргүүнүүд ч тамирчдаа ялалт байгуулахад хөлс, шороотой нь тэвэрч, гар барьж баяр хүргэдэг
МҮБХ-ноос үүнийг “ариун цэврийн стандарт” хэмээн хаацайлж, өмгөөлөх гэж оролдов. Хэрэв үнэхээр эрүүл ахуйд санаа зовоод байгаа юм бол шагнал гардуулсны дараа өндөрлөгүүд өөрсдөө гараа угааж, ариутгаж болно шүү дээ. Гэтэл барилдаад амьсгаагаа ч дарж амжаагүй яваа бөхчүүдийн гарыг камерын өмнө арчиж байгаа нь тамирчдыг дорд үзсэн, олон нийтийг үл хүндэтгэсэн бүдүүлэг үйлдэл болж харагдлаа. Өндөр хөгжилтэй орнуудын төрийн тэргүүнүүд ч тамирчдаа ялалт байгуулахад хөлс, шороотой нь тэвэрч, гар барьж баяр хүргэдэг. Учир нь тэд тамирчны хөдөлмөр, ард түмнийхээ бахархлыг хувийн "цэвэрч" зангаасаа дээгүүр тавьж чаддаг. Харин манайд эсрэгээрээ байдаг бололтой.
| ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ТҮРҮҮ БӨХИЙН ХӨЛСТЭЙ ГАРЫГ АТГАХААС СЭЖИГЛЭСЭН ЮМ БИШ БИЗ ДЭЭ |
|
Ш.Хутула хутга шидэлтийн өсвөр үеийн дэлхийн аварга болов
2026-11-13 07:10:00
АННА, АББИ, ОПАЛЫГ БҮТЭЭСЭН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН О.ЭНХТУУЛ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУД БОХИРОО ЗАМ ДЭЭР АСГАЖ, АЖИЛЛАСАН ТОС МАСЛОО ХӨРСӨНД БУЛСААР БАЙХ УУ
2026-11-13 07:00:00
ХҮН, МАЛАА УНДААЛСАН ИХ ГОВИЙН БАЯНБҮРД
2026-11-13 07:00:00
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ТҮРҮҮ БӨХИЙН ХӨЛСТЭЙ ГАРЫГ АТГАХААС СЭЖИГЛЭСЭН ЮМ БИШ БИЗ ДЭЭ
2026-11-13 07:00:00
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |