• Өнөөдөр 2026-11-13

Э.Даариймаа даамын рапидын дэлхийн авраргын хүрэл медаль хүртэв

      Хэдхэн хоногийн өмнө залуучуудын ДАШТ-ий сонгодог, рапид, блиц төрөлд аваргалж гурван алтан медалийн эзэн болсон Дэлхийн даамын холбооны мастер (ДДХМ) Эрдэнэсайханы Даариймаа "Алтан хүү" клубийн тамирчин, БНХАУ-ын Лишуй хотноо өндөрлөсөн түргэвчилсэн тоглолт буюу рапидын ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ. Ийнхүү тэрбээр өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд гурвууланд нь дэлхийгээс медаль зүүсэн манай анхны даамчин боллоо. Монголын даамчдаас 2019 онд ДДХМ Насанбаярын Мөнхтуяа рапидын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж, насанд хүрэгчдийн ДАШТ-ий анхны медалийг эх орондоо авчирч байв.

 


Э.Даариймаа даамын рапидын дэлхийн авраргын хүрэл медаль хүртэв
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188