• Өнөөдөр 2026-11-11

МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНООС ДЭЛХИЙН ӨВ ХҮРТЭЛХ ШУА-ИЙН ТҮҮХ

          Шинжлэх Ухааны Академи төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртлээ. Одоогийн Шинжлэх Ухааны Академи 1921 онд Судар бичгийн хүрээлэн, 1931 онд Шинжлэх Ухааны хүрээлэн, 1957 онд Шинжлэх ухаан, дээд боловсролын хүрээлэн нэртэйгээр өргөжин үйл ажиллагаа явуулж байлаа. Харин 1961 онд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Шинжлэх Ухааны гавьяат зүтгэлтэн, Төрийн соёрхолт, академич Базарын Ширэндэв  БНМАУ-ын ШУА-ийг үүсгэн байгуулж, анхны ерөнхийлөгчөөр нь томилогдсон юм.  Харин 1992 оноос Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи нэртэй болсон түүхтэй.

                                    ШУА-ИЙН ҮЕ ҮЕИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИД

        Б.Ширэндэв Шинжлэх Ухааны Академийг хүрээлэнгээс академи болтол хөгжүүлж, гадаад харилцааг эхлүүлж, Монгол хүнийг анх сансарт нисгэсэн түүхтэй.  Түүний дараа 1982 онд академич Ч.Цэрэн, 1987 онд академич Н.Содном, 1991 онд Д.Баатар, 1996 онд академич Б.Чадраа ерөнхийлөгчөөр тус тус сонгогдож, 2001 онд Б.Чадрааг улируулан сонгосон. Мөн Б.Энхтүвшин, Д.Рэгдэл нар ШУА-ийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байлаа.

                                  

ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ОЛОЛТ АМЖИЛТ

            Шинжлэх Ухааны Академи түүх, хэл бичиг, утга зохиол, эдийн засаг байгалийн ухааны судалгаа өргөжин хөгжиж, хөдөө аж ахуй, анагаах ухааны судалгааны чадавх бэхжиж, байгаль болон техникийн ухааны хүрээлэн байгуулагдаж, суурь болон хэрэглээний судалгааг хөгжүүлж улмаар үндэсний судлаачдыг бэлтгэх, эрдэм шинжилгээний хамтлагийг төлөвшүүлэх, олон улсын хамтарсан судалгаа явуулах дараа үеийн ололт амжилтын үндэс суурь болсон юм. Мөн Шинжлэх Ухааны Академи нь олон улсын Монголч эрдэмтдийн их хурлыг Улаанбаатар хотноо тогтмол зохион байгуулж, өрнө дорнын судлаачидтай хамтран ажилласнаар Монгол Улс, Монгол судлалын олон улсын хамтын ажиллагааны тулгуур төв болгон үндэсний ой санамжийг хадгалах, дэлхий дахинд таниулах чухал ажлыг хийсээр ирсэн. Түүнчлэн Монгол нутагт 800 мянган жилийн өмнө эртний хүн амьдарч байсныг тодорхойлон, нүүдэлчдийн загварт урлаг монголоос үүдэлтэйг баримтаар нотолсон түүхэн гавьяатай. Мөн эх орныхоо түүхэн дурсгалт 100 гаруй газрын мэдээллийг нэгдсэн санг бүрдүүлж, Юнеско-гийн “Дэлхийн соёлын өв”-д бүртгүүлсэн билээ. 1981 онд Монгол Улсаас сансарт хүн ниссэн зэрэг нь манай улсын бахдам амжилт, Шинжлэх Ухааны Академийн түүхэн гавьяа билээ. Эдүгээ Шинжлэх Ухааны Академи 35 улсын 150 гаруй шинжлэх ухааны академи, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллаж хамтын судалгаа, эрдэмтэн солилцоо зэрэг хөтөлбөрүүдээр туршлага судлан үндэсний судлаачдыг чадавхыг бэхжүүлж, Монголын шинжлэх ухааны нэр хүндийг өндөрт өргөхөд бодит хувь нэмэр оруулсан гэх мэт олон чухал ажлыг амжилттай биелүүлээд буй юм. Мөн Монгол орны биологийн олон янз байдал, амьтан ургамлыг судлан амьтны аймгийн ангилал зүй, экологи, биологи, генетикийн судалгааны мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлсэн бөгөөд 200 гаруй  байгалийн шинэ нэгдэл 70 орчим зүйл ургамлын анх олж нээн дэлхийн мэдлэгийн санд бүртгүүлсэн юм.

МОНГОЛ УЛС ПАЛЕОНТЛОГИЙН ОЛДВОРООР ДЭЛХИЙД ЭХНИЙ ГУРАВТ БАГТДАГ

            1920 оноос ЗХУ-ын Шинжлэх ухаан академийнхан Өмнөговь аймгийн Нэмэгтийн олдворыг анх нээсэн. Энэ чиглэлээр суралцдаг оюутнууд заавал Нэмэгтэд хээрийн судалгаа явуулдаг. Ази тивээс Хятад, Монгол хоёр хамгийн их нөөц баялагтай. Хадгалагдсан байдал болон тоо төрлөөрөө тэргүүлдэг. Монголын үлэг гүрвэлийг судлахгүйгээр дэлхийг судлах боломжгүй.

            Монгол Улс 80 гаруй үлэг гүрвэлийн төрөл зүйлийн олдвортой. Денохерус буюу Аймшигт гарт гэдэг үлэг гүрвэлийн бүтэн ясыг олж тогтоогоод, 50 жил шахам дэлхийд хүлээгдэж байсан “Nature”сэтгүүлд 2014 онд хэвлэгдэж байсан нь дэлхий дахиныг гайхшруулж байсан. Монголын олдворуудын хадгалалт сайтай байдгаараа онцлогтой.

ТУЛАЛДАЖ БУЙ ДИНОЗАВРУУД

            Академийн хамгийн алдартай нэгэн түүх Говь нутагт бичигдсэн. 1963-1971 онд Польш, Монголын Шинжлэх ухааны академиуд хамтран нийт найман экспедици зохион байгуулсан. Сүүлийнх нь 1971 онд Тоогрэгээс хоорондоо бараг сүлжилдсэн хоёр динозаврын араг яс олсон нь палеонтологийн түүхэн дэх хамгийн сонирхолтой нээлтүүдийн нэг болсон. “Тулалдаж буй динозаврууд” гэгдэх энэ олдворт Протоцератопс, Велоцираптор хоёр байдаг. Өнөөдөр тэдгээр Улаанбаатарын музейд хадгалагдаж байна.

 

САНСРЫН НИСЛЭГ БА АХНЫ НЭЭЛТ

     1981 оны гуравдугаар сарын 22-нд Ж.Гүррагчаа "Союз-39" хөлгөөр ЗХУ-ын баатар Б.Жанибековын хамт сансарт ниссэн түүхтэй. Мөн Шинжлэх Ухааны Академийн Физик техникийн хүрээлэнгийн сансар судлалын нислэгийн эрдэм шинжилгээний хөтөлбөрийг боловсруулан ажилласан юм. Энэ нь манай улсын бахдам амжилт, Шинжлэх Ухааны Академийн түүхэн амжилт билээ.

         Мөн 1985 онд академич Б.Лувсанданзан тэргүүтэй эрдэмтэд "Ховор металлт боржин дотор ховор элементүүд ба хөнгөн цагааны ялгарах, хуримтлах геохимийн үзэгдэл"-ийг нээж, Монгол Улсын шинжлэх ухааны анхны нээлтээр бүртгүүлсэн. Монгол орны биологийн олон янз байдал, амьтан ургамлыг судлан амьтны аймгийн ангилал зүй, экологи, биологи, генетикийн судалгааны мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлсэн бөгөөд 200 гаруй байгалийн шинэ нэгдэл, 70 орчим зүйл ургамлыг анх олж нээн дэлхийн мэдлэгийн санд бүртгүүлсэн юм.

 

        ХЭЛМЭГДҮҮЛЭЛТИЙГ ДАВСАН ШИНЖЛЭХ УХААН

       Академийн түүх зөвхөн ололтоор дүүрэн байсангүй. 1937 онд өрнөсөн улс төрийн их хэлмэгдүүлэлтэд Шинжлэх Ухааны Хүрээлэнд ажиллаж байсан Ерөнхий сайд А.Амар, Ж.Цэвээн, хүрээлэнгийн дарга Л.Дэндэв, орлогч дарга Б.Наваан зэрэг олон хүн өртөж, тэдний зохиол бүтээлийг хориглож байлаа.  Академийг үүсгэн байгуулж, 1961-1982 онд ерөнхийлөгчөөр нь ажилласан академич Б.Ширэндэв 1982 онд хэлмэгдэж, академиа бүтэн үлдээхийн тулд ажлаа өгч байсан түүхтэй. 

МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНООС ДЭЛХИЙН ӨВ ХҮРТЭЛ

            Нэрт эрдэмтэн Ц.Дамдинсүрэн “Монголын нууц товчоо”-г 1947 онд орчин цагийн монгол хэлнээ хөрвүүлсэн ажил Монголын түүх, хэл бичгийн судалгаанд өнөөг хүртэл чухал суурь хэвээр байна. Өнгөрсөн долдугаар сард Академийн Археологийн хүрээлэнгийн олон жилийн ажил шинэ шатанд гарлаа. ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулган “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор”-ыг жагсаалтад бүртгэсэн. Үүнд Ноён уул, Гол мод зэрэг зургаан дурсгалт газар багтсан.

МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ 35 УЛСЫН 150 ГАРУЙ БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТАРЧ СУДАЛГАА ХИЙЖ БАЙНА

        16 хүрээлэнд 50 гаруй шинжлэх ухааны доктор, 280 гаруй докторын зэрэгтэй эрдэмтэн ажилладаг. Тэд олон улсын сэтгүүлд 3,800 гаруй өгүүлэл нийтлүүлж, 90 мянга гаруй эшлэл авсан. Академи 35 улсын 150 гаруй байгууллагатай хамтран ажилладаг. Тэд олон улсын сэтгүүлд 3800 гаруй өгүүлэл нийтлүүлж, 90 мянга гаруй эшлэл авсан билээ. Шинжлэх Ухааны Академи 35 улсын 150 гаруй шинжлэх ухааны академи, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллаж, хамтын судалгаа, эрдэмтэн солилцоо зэрэг хөтөлбөрүүдээр туршлага судлан үндэсний судлаачдын чадавхыг бэхжүүлж, Монголын шинжлэх ухааны нэр хүндийг өндөрт өргөхөд бодит хувь нэмэр оруулсаар байна.


МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНООС ДЭЛХИЙН ӨВ ХҮРТЭЛХ ШУА-ИЙН ТҮҮХ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188