• Өнөөдөр 2026-11-13

Хувийн хөрөнгө оруулалттай Саньаогийн атомын станц баригдаж эхэллээ

      Хятадын хувийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй анхны цөмийн эрчим хүчний төсөл болох Саньаогийн АЦС-ын хоёрдугаар үеийн барилгын ажил бүрэн эхэллээ. Хятадын Жэжян мужид байрлах станцын дөрөвдүгээр блокийн цөмийн аралд мягмар гарагт анхны бетон цутгаснаар барилгын ажил ийнхүү эхэлсэн байна. Тус станцыг “Хуалун-1” загварын зургаан цөмийн эрчим хүчний блокоор гурван үе шаттай барихаар төлөвлөжээ. Бүрэн ашиглалтад орсноор жилд 54 тэрбум кВт.ц-аас дээш цахилгаан үйлдвэрлэж, нүүрсхүчлийн хийн ялгарлыг жил бүр 50 орчим сая тонноор бууруулах тооцоотой.

Эх сурвалж “Анд” студи.


 

 


Хувийн хөрөнгө оруулалттай Саньаогийн атомын станц баригдаж эхэллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188