• Өнөөдөр 2026-11-13

COP17 хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ сарын 12-нд Турк Улсын Анталья хотод эхэлсэн уур амьсгалын өөрчлөлтийн COP31 бага хурлын үеэр Улаанбаатарт болсон цөлжилттэй тэмцэх COP17 хурлын үр дүнг танилцууллаа. Тус хурал нь дэлхийн удирдагчдын дээд хэмжээний уулзалт гэдгээрээ онцлог юм. Тэрбээр газрын доройтол, биологийн олон янз байдлын алдагдал, уур амьсгалын өөрчлөлтийг хамтад нь шийдвэрлэх хэрэгтэй гэсэн Монгол Улсын байр суурийг илэрхийлсэн юм. "Эх байгалиа сэргээе, Итгэл найдвараа бадраая" уриатай COP17 бага хурлаар Улаанбаатарын тунхаглал болон 34 шийдвэр баталжээ. Тухайлбал, 

  • 1.2 тэрбум ам.доллар: Бэлчээрийн тэргүүлэх санаачилгын хүрээнд 45 төсөлд төвлөрүүлсэн санхүүжилт.

  • 1.3 тэрбум ам.доллар орчим: 23 улсад газар нөхөн сэргээх, ган, зудыг тэсвэрлэх чадварыг бэхжүүлэх санхүүжилт.

  • 400 сая ам.доллар хүртэл: Ганд тэсвэрлэх чадварыг дэмжих хөрөнгө оруулалтын шинэ механизм. Үүнийг конвенцын Нарийн бичгийн дарга нарын газар Люксембургтай хамтран боловсруулсан.

Монгол Улс зохион байгуулагчийн хувьд бэлчээр, ус, газрыг тогтвортой ашиглахад чиглэсэн "Тал нутгийн үйл ажиллагааны хөтөлбөр"-ийг (Steppe Action Agenda) эхлүүлсэн бөгөөд цаашид хурлын үр дүнг үндэсний бодлого, төсөвт тусгаж, газар дээр нь хэмжихүйц өөрчлөлт болгох нь дараагийн зорилт гэдгийг энэ үеэрээ онцоллоо. 

 


COP17 хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188