• Өнөөдөр 2026-11-13

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна

 

  Улаанбаатар хотод 15:00 цагийн байдлаар их хэмжээний цас орох төлөвтэй байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. Мөн өнөөдөр зарим томоохон худалдааны төвд “Black Friday” хямдралын арга хэмжээ зохион байгуулж буйтай холбоотойгоор замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна.

Цас орж, замын зорчих хэсэг халтиргаа гулгаа үүсэх, үзэгдэх орчин хязгаарлагдах зэрэг цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хурд саарч, зорчих хугацаа уртасдаг. Тухайлбал, цаг агаарын хүндрэлтэй нөхцөлд замын хөдөлгөөний өдрийн дундаж хурд хэвийн үеийнхээс 20–40 хувиар буурдаг байна. Иймд иргэд, жолооч та бүхэн зорчих цагаа урьдчилан төлөвлөж, хөдөлгөөний ачааллыг харгалзан маршрутаа зөв сонгож, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, замын хөдөлгөөнд анхаарал, болгоомжтой оролцоно уу.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188