Эргэлт.мн мэдээллийн сайт “Хавтаст хэрэг” булангаараа онц ноцтой хэргүүдийг тоймлон, сэрэмжлүүлдэг билээ. Энэ удаад бид согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хүний аминд хүрсэн хэргийн хавтаст хэргийг хүргэж байна.
Шүүгдэгч Ч.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Б сумын М багийн нутаг, ЭТТ ХК-ийн уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт орох хатуу хучилттай авто замын 47 дахь километрт 2021 оны хоёрдугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Д.Н-ыг Э.Ч-тэй хардаж маргалдан хэвлий хэсэгт нь хутгалж амь насыг нь хохироон хүнийг алах гэмт хэрэгт холбогдсон.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Баттогтох “Хэрэг гардагийн маргааш өглөө 8 цагийн үед манай хамаатан Т над руу залгаад Н ах хүнд хутгалуулчихсан байна гэж хэлсэн. Тэгээд би талийгаачийн утас руу 4-5 удаа залгахад утсаа авахгүй байсан. Тэгээд сүүлд эмнэлэг дээр очсон хойно нь 11 цагийн үед залгахад өөрөө утсаа авахаар нь яасан бэ юу болов гэхэд ах нь дараа яръя, гайгүй ээ гээд салгачихсан. ...Хагалгааны дараа орой 23 цаг өнгөрсөн байхад Түвшиндэлгэрээр залгуулж дүрс харж ярихад гайтай юм боллоо ахын дүү одоо гайгүй байх аа гэж байсан. Тэгээд удалгүй нас барчихлаа гэж Т хэлсэн” гэжээ.
Гэрч Ч.М-ын мэдүүлэг “Би 17 цагийн орчимд 47 дахь км дээр очиход талийгаач машиныхаа эзэн Ч- тэй хамт гэрт нь баярын ширээ засаад байж байсан. Би гадаа машинаа цэвэрлэж дуусаагүй байтал Насантогтох гарч ирээд “орж битүүлцгээе, хоол хөрлөө” гэж хэлээд би 20 цагийн үед Ч- ийн гэрт нь ороход талийгаач, Ч, танихгүй хоёр жолооч байсан. ...танихгүй хоёр залуугийн өндөр нь өөрийгөө П, намхан нь өөрийгөө А гэж танилцуулсан. Тухайн үед бид нар 23 цагийн орчимд архи ууж дуусаад талийгаач бид хоёр унтахаар Н-ын машины кабинд орсон. Удалгүй араас Ч машинд орж ирээд кабины салон хэсгийг налаад зогссон. Тэгэхэд талийгаач “гэртээ орж амраач ээ” гэж хэлээд байж байтал П жолооч талын хаалгыг онгойлгоод ороод ирсэн. Тухайн үед талийгаач хойшоо орон дээр гараад суухад П жолоочийн суудалд суусан. Тэгтэл зорчигч талын хаалганы гишгүүр дээр А гишгээд гэнэт л “талийгаачийг даам гарчихсан пизда вэ” гэж хэлсэн. Тэгэхэд талийгаач “юу гээд байгаа пизда вэ” гэж хэлэхэд А “буугаад ир, үзчихье" гэж хэлсэн. Талийгаач жолооч талын хаалгаар машинаас буугаад Алтанхүү рүү очиход “хойшоо хүрээд ир, үзчихье” гээд А, талийгаач нар машины чиргүүлийн хэсэг рүү хамт явсан. Тэгээд төд удалгүй А миний сууж байсан хаалганы талаар гартаа хутга барьчихсан “наадахыг чинь бас шаачихъя, овоо пизда нар вэ” гэж хэлээд дайрахад нь би нөгөө талын хаалгаар нь гараад зугтаачихсан. ...Би машинд ороод жаахан сууж дулаацаж байгаад Ч- ийн гэрт нь ороход талийгаач орон дээр хэвтчихсэн гэдсээр нь цагаан бинт бололтой зүйлээр боочихсон байдалтай, А нь “Ч- г нөхрөө доромжилсон, толгой дээр нь гарсан пизда”, талийгаачийг “даам гарсан пиздаануудыг нэг мөр алаад хаячихъя” гэж хэлээд босоод ирэхэд нь би айгаад гарч зугтаагаад талийгаачийн машинд суугаад байж байтал 1 цаг орчмын дараа талийгаач машинд ороод ирсэн. Тэгэхээр нь би гайгүй юу гэхэд “А пизда хутгалчихсан, гэхдээ зүгээр зүгээр унтлаа” гээд орон дээрээ гараад хэвтчихсэн. Тэгэхээр нь би машинаа бариад Ц сум руу явах уу гэхэд яахын бэ гэж хэлэхээр тухайн үед нь хэсэг зүүрмэглээд сэрэхэд гадаа гэгээ орчихсон цагдаа эмнэлгээс хүмүүс хүрч ирцгээсэн. Тэгээд талийгаачийг эмнэлэг рүү аваад явсан” гэжээ.
Гэрч Ө.Б- ийн мэдүүлэг “М-ын гэрт очиход М-ын эхнэр Ч, талийгаач Н, талийгаачийн найз М нар тэднийд идээгээ засчихсан байж байсан. ...Тэр үед талийгаачийн машинд талийгаач болон М, Ч нар хамт байгаа нь кабины гэрэлд харагдсан. Тэгсэн чинь А “энэ муу Н М- ыг эзгүйд авгайтай нь явалдаад байгаа юм шиг байна” гэсэн утгатай юм яриад уурлаж байгаад машин руу нь очоод хаалгыг нь онгойлгоод талийгаачийг буулгаж ирээд машинаас нь жаахан зайтай дагуулж машинуудын голд очоод хоорондоо юм яриад байх шиг байсан. Тэр үед Ч машинаас буугаад гэр лүүгээ орсон чинь араас нь А орохоор нь би араас нь гэр лүү нь орж очиход А “чи муу жолоочтойгоо явалдлаа, муу янхан” гээд гартаа хутга барьчихсан зогсож байсан. Тэгэхээр нь би хөөе юу болоод байгаа юм бэ гээд А- ийн гараас хутгыг нь булааж аваад орны бүтээлгэн доогуур хийсэн. Тэр үед хальт харахад хутга нь цус болчихсон байсан. Тэгээд яагаад байгаа юм бэ юу болов оо гээд байж байхад гаднаас талийгаач орж ирээд А намайг хутгалчихлаа гэхээр нь цамцыг нь сөхөөд харахад талийгаачийн гэдэснээс цус гарчихсан байсан. Сайн харахад хэвлийн зүүн хэсэгт 2 см орчим шарх үүсэж их цус гарч байсан. Тэгээд бид нар сандралдаад талийгаачийг орон дээр хэвтүүлээд Ч шархан дээр нь юм тавиад байх шиг байсан. ...хэсэг хугацааны дараа эмнэлэг, цагдаа хамт ирээд талийгаачийг аваад явсан. ...Шөнө М- ын гэрийн гадаа байхад М луу хүн залгаад талийгаачийг нас барсан гэж хэлж байсан” гэсэн байна.
Гэрч Э.Ч-ийн мэдүүлэг “Битүүний орой нүүрс тээврийн замын 47 дахь км-т байдаг манай гэрт талийгаач Н, М, А, Б бид нар бууз жигнэж идчихээд 4 шил архи хувааж ууцгаасан. Би гэр орноо жаахан цэгцэлж аяга тавгаа угаачихаад баруун талынхаа орондоо орж хэвтсэн. Намайг жаахан унтаж байхад талийгаач гэрт орж ирээд л хойд орон дээр хүн ёолоод өнхрөөд байх шиг болохоор нь шартаад байгаа юм байх гэж бодоод хэвтэж байгаад бас унтсан байсан. Нэг сэрэхэд Н миний хажууд ирчихсэн цагдаа, эмнэлэг дуудаад өгөөч гэхээр нь би яасан бэ гэж байгаад унтчихсан байсан. Тэгээд гэнэт юу гэчих вэ гэж бодоод сэрээд өндийгөөд харахад гэрийн хойд ор, шалан дээр нил цус болчихсон байсан. Тэгээд би сандраад гэрээс гараад очиход талийгаач машиндаа орон дээрээ хэвтэж байсан. Тэгээд би машинаас нь буулгаж шээлгэчихээд гэр лүүгээ оруулах гэхэд машин руугаа орно гээд байхаар нь машинд оруулчихаад харахад гэдсэн дээр нь хүйснийх нь баруун хэсэгт шарх үүсэж маш их цус гарч байсан. Бас хэвлийн зүүн хэсэгт нь бага зэрэг шарх үүссэн түүнээс нь бага зэрэг цус гарч байсан. Тэгээд би даавуугаар гэдсийг нь боож өгчихөөд жорлон орж бие засчихаад эргээд ирэхэд түргэний машин ирж байсан. Тэгээд эмнэлэг ирээд талийгаачийг аваад явсан. ...шөнө 1 цагийн үед талийгаачийг нас барсан байна гэж манай нөхөр хэлсэн” гэжээ.
Гэрч С.Т- ийн мэдүүлэг “Шинийн 1-ний өглөө буюу 12-ны өглөө 8 цаг өнгөрч байхад талийгаач Д.Н над руу залгаад ах нь хүнд хутгалуулчихлаа, хэд хэдэн газар хутгалчисан. Би үхэх гээд байна намайг ирж аваач гэж хэлсэн. Тэгээд би Ц сумын эмнэлэг рүү залгаад нүүрс тээврийн замын 47 дахь км-т хүн хутгалуулсан байна. Бие нь тааруу байх шиг байна гэж дуудлага өгсөн. Эмнэлгээс цагдаад дуудлага өгчихнө гэж хэлсэн. Тэгээд би талийгаачийн дугаар луу залгахад Ч гэдэг эмэгтэй утсыг нь авчихаар нь наана чинь юу болоод байгаа юм бэ Н ахтай яриулаатах гэхэд энд ямар нэг зүйл болоогүй, зүгээр байна, наадах чинь согтуурхаж байгаа юм гээд байсан. ...Наад хүн чинь ингэж хурдан унтахгүй зүгээр яриулаатах гээд уурласан чинь надтай талийгаачийг яриулахад ахыгаа хурдан ирж ав, ах нь хөдлөх тэнхэлгүй болж байна гэж хэлсэн. ...Тэгээд би дахиад талийгаачийн дугаар луу залгахад Ч нь авчихаад эмч ирээд аваад явсан, гайгүй байх, хутгалсан хүнийг нь цагаа аваад явсан гэж хэлсэн. ...10 цаг өнгөрч байхад талийгаач над руу залгаад ах нь эмнэлэг дээр ирчихсэн байна ам зайлах ус аваад ир гэж хэлсэн. Тэгээд би эмнэлэг дээр очиход талийгаач дуу нь нэлээд суларсан байсан. Тэгээд эмч нар яаралтай хагалгаа хийнэ гээд аваад явсан. Хагалгаанаас гарч ирсний дараа ороход норкоз нь бүрэн гараагүй байх шиг байсан. Тэгээд бие нь сайжрахгүй байсаар байгаад 00 цаг 20 минутын үед нас барсан. Эмнэлэг дээр ирээд бие нь нэг сэргээд арай гайгүй болж байхад нь би юу болов оо гээд асуухад бид нар айлд архи ууж шинэлчихээд машин машиндаа ороод унтах гэж байхад миний машинд орж ирээд олон юм яриад, буугаад ир гээд байхаар нь машинаасаа буугаад очиход хутгалчихсан гэж хэлсэн” гэжээ.
Гэрч Б.М “Сүүлд талийгаач өөрөө утсаа авснаа дүү нь А-д хутгалуулчихлаа гэж хэлсэн.Тэгээд би юу болов оо, бие нь яаж байна, манай эхнэр хаана байна, Б хаана байна гэхэд би машиндаа хэвтэж байна, миний бие гайгүй ээ, танай эхнэр гэртээ унтаж байгаа, Б машиндаа байгаа байх гэж хэлсэн” гэсэн байна.
Гэрч Л.Г “Шинийн 1-ний өглөө би ...7 цагт босоод цайгаа чаначихаад байж байхад гаднаас А гэдэг залуу нэг бүдүүн шар хүнтэй орж ирээд жижиг машинаараа сум яваад өгөөч гэхээр нь би яасан юм бэ гэхэд А гэдэг залуу би хүн хутгалчихлаа яаралтай эмнэлэг явах хэрэг байна гэж хэлсэн” гэжээ.
Яллагдагч Ч.А-гийн мэдүүллэг “Б-тэй хамт М-ын гэрт очиход эхнэр Ч мөн тэдний нүүрсний машиныг жолооддог Н, Н-ын найз М нар байж байсан. Тэгээд бид нар бууз жигнэж идээд ...архи уусан. ...Бид нар гэрт нь архи ууж байхад М-ын эхнэр нь жолоочтойгоо их дотно харьцаад байх шиг санагдаад байсан юм. Би тухайн үед нэлээд согтсон байсан. Нэг санахад талийгаачийг чи муу найзыгаа эзгүйд эхнэртэй нь явалддаг юм уу, хаашаа юм гэж хэлж байсан санагдаж байна. Тэгээд юу болсныг мэдэхгүй нэг мэдэхэд л чи хүн хутгалчихлаа ш дээ гэхэд л ухаан ороод архи гарсан. Тэгээд би талийгаачийг хаана байна гээд машинд нь очиход талийгаач кабиндаа хойд орон дээрээ хэвтэж байсан. Харахад гэдсэн дээр нь гол хэсэгт, мөн хажуу хэсэгт 2 газар хутгалчихсан байсан. ...Цагдаа нар намайг Цагдаагийн хэлтэс дээр авчирч согтуурал шалгахад 1,85 хувийн согтолттой байсан. Сая мөрдөгч надад хутга харуулсан. Миний машинд явдаг хоол, хүнсэндээ хэрэглэдэг хутга мөн байна” гэжээ.
| СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ |
|
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
О.ЦОГТГЭРЭЛ: Ардчилсан нам анхнаасаа өөрийгөө хэт давжаа болгосон
2026-11-11 15:48:41
Г.ТЭМҮҮЛЭН: Шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төсөл өргөн барьна
2026-11-11 15:09:23
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: НОГДОЛ АШГИЙН ТАЛААРХ ИРГЭДИЙН САНАЛ НЭГТ БАЙНА
2026-11-11 14:50:04
З.Мэндсайхан: “Рио Тинто” ирэх онд ногдол ашиг олгохоо захидлаар мэдэгдсэн
2026-11-11 14:28:03
Г.Дамдинням: Шатахууны үнийг тогтворжуулах арга хэмжээ авна
2026-11-11 14:21:25
"Түүний буруу" сэтгэлзүйн драмыг дахин тоглоно
2026-11-11 14:14:48
“Хэлхээгүй сувд” яруу найргийн уншлага болно
2026-11-11 13:26:42
ХХААХҮЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Ц.БОЛОРЧУЛУУНЫГ ТОМИЛЛОО
2026-11-11 11:51:17
Гэрэл зургийн "Гамма" агентлаг 30 нас хүрлээ
2026-11-11 11:41:47
Соёлын бүтээлч сар улс орон даяар үргэлжилж байна
2026-11-11 11:20:45
Э.Цэндбаатар Мухаммадхужа Якубовтой тулалдана
2026-11-11 10:44:25
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ
2026-11-11 10:28:52
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна
2026-11-11 10:15:00
АМАРХАН АРГААР УТГАГҮЙ КИНО ХИЙЖ, ҮЗЭГЧДЭЭС МӨНГӨ АВАХАА БОЛЬЁ ОО, УРАН БҮТЭЭЛЧДЭЭ
2026-11-11 08:49:23
ЗАСГИЙН ГАЗАРТ АН-ЫНХАН ХАМТРАХ УУ, АРДЫН НАМЫНХАН ХҮЧ СЭЛГЭХ ҮҮ
2026-11-11 07:00:00
ҮЕЭ ЭЛЭЭСЭН ДЦС-УУДАД ГАНЦХАН АСУУДАЛ ГАРАХАД Л УЛААНБААТАР ТЭР ЧИГТЭЭ ХӨЛДӨНӨ
2026-11-11 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИД ХҮРСЭН ТАГНУУЛЫН НУУЦ МЭДЭЭЛЭЛД НЭР ДУРДАГДСАН “ШТС”-ЫН ЭЗЭД ХЭН БЭ
2026-11-11 07:00:00
Д.ЭНХГЭРЭЛ: “Норсон зүрх” мюзиклын Уянгын дүр дуугаар сэтгэл зүрхээ илэрхийлдгээрээ надтай адил
2026-11-11 07:00:00
МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНООС ДЭЛХИЙН ӨВ ХҮРТЭЛХ ШУА-ИЙН ТҮҮХ
2026-11-11 07:00:00
О.НОМУКИ: ХҮН БҮР ХАЙРТАЙ ЗҮЙЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ТЭМЦДЭГ БАЙГААСАЙ
2026-11-11 07:00:00
Б.ОЮУН-ҮЖИН: Дэлхийн даамын аваргаас алт, мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна
2026-11-11 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |