• Өнөөдөр 2026-11-11

О.ЦОГТГЭРЭЛ: Ардчилсан нам анхнаасаа өөрийгөө хэт давжаа болгосон

2026-11-11,   109

            Ардчилсан намын Хяналтын ерөнхий хороо арваннэгдүгээр сарын 6-нд хуралдаж, С.Баярцогтыг Ерөнхий нарийн бичгийн даргын ажлаас чөлөөлөх болсноо мэдэгдсэн юм. Тус намын дарга О.Цогтгэрэл С.Баярцогтыг намын ажлаас чөлөөлөх тухай албан бичиг ирээгүй гэж мэдэгдэв. 

          Тэрбээр “С.Баярцогтыг огцруулах тухай бичиг цаасан хэлбэрийн албан бичиг ирээгүй байгаа. Хэрэв ирэх юм бол ямар нэг хууль, эрх зүйн зөрчил байгаа эсэхийг манай намын хуульчид нягтлах юм. Нам гэдэг олон хүний нэгдэл, амьд организм. Манай намын хувьд ч тулгарсан асуудлаа шийдэж, хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгаа. Улс орноо шинэчлэх хөдөлгөөн маань ч амжилттай хэрэгжиж байгаа. Энэ сарын сүүлээр бид хийсэн ажлынхаа дүгнэлтийг хийнэ. Өдий хүртэл ажиглахад бидэнд дүрэм журамтай холбоотой болон өмнө хуримтлагдсан тодорхой хэмжээний асуудал бий. Ардчилсан нам анхнаасаа өөрийгөө хэт давжаа болгосон. Үндэсний бодлогын хорооны гишүүдийн тоо тун цөөн. Энэхүү хороонд нэгдье гэсэн ч гишүүдийг оролцуулдаггүй гэх мэт асуудал ч бий. Арванхоёрдугаар сарын 6-нд Ардчилсан намын маань уламжлалт баярын өдөр. Тус өдөр бид дээрх тулгарч буй асуудлуудыг хэлэлцүүлж, шийдэх тал дээр ажиллана” гэв. 
                                                                                                                                    

О.ЦОГТГЭРЭЛ: Ардчилсан нам анхнаасаа өөрийгөө хэт давжаа болгосон
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-11-11 16:00:23
    80955877DYYDLGN : SEXSDEED BOOW XXMOOR ANUSDAX ZALYYSN ANUSN NUX DOLOON ALNI SEXSYG BIEE UNELLEED ONGONOO TSOOLLYTLI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-11-11 15:56:26
    АН гишүүн: Эрх мэдэгдэлд шунагсад мөнгөөр санал худалдан авагсадыг ҮБХ д жирийн гишүүдийг орох боломжоор цэлхийтэл нээхээс эхлэнэ. Тэр хяналтын хороо гэх вирусүүдийг зайлуул. Өмнө нь ардчилсан намын нэр хүндийг худалдаж идсэн новшнууд
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188