Хотыг дулаанаар хангадаг үеэ элээсэн хэдэн ДЦС-д ганцхан асуудал гарахад л нийслэл хот нийтээрээ хөлдөх аюул ойрхон байна. Ачааллаа дийлэхээ болилоо, алдагдалтай ажиллаж байна гэж жилийн жилд яригддаг эрчим хүчний эрсдэлд дулааны цахилгаан станцуудын насжилт дарагдаад өнгөрдөг. Гэтэл үнэн хэрэгтээ Улаанбаатарыг дулаанаар хангадаг нь 40-65 жилийн настай хэдхэн ДЦС. Харин бараг байгуулагдсан цагаасаа ачааллаа давуулан ажилласаар ирсэн тэр станцууд ашиглалтын норматив хугацаагаа хэдийнэ давж, элэгдэл, эвдрэлийн “үүр” болчихоод одоо ганцхан асуудал нэмж гарахад л нийслэл нийтээрээ хөлдөнө дөө, хөлдөнө.
Улаанбаатар хотын дулаан, цахилгааны хангамж 40 гаруй жилийн насжилттай гурван ДЦС дээр тогтож байна. Тодруулбал, нийслэлийн дулааны үндсэн хэрэглээний дийлэнхийг хангадаг нь ДЦС-2, ДЦС-3, ДЦС-4, Амгалан ДС. Гадаадын жишгээр дулааны цахилгаан станцын үндсэн тоног төхөөрөмжийг ерөнхийд нь 25-35 жил гэж авч үздэг аж. Гэтэл энэ стандартаар авч үзвэл, нийслэлийн ДЦС-уудын насжилт хэдийнэ ашиглалтын хугацаагаа давчихсан байгаа юм. Эрчим хүчний зохицуулах хорооны мэдээллээр Монголын ДЦС-уудын насжилт 35-60 жил. Эрчим хүч дамжуулах, түгээх шугам сүлжээний насжилт 32-62 жил байна. Түүнчлэн шугам сүлжээний 40 орчим хувийнх нь ашиглалтын хугацаа дууссан тухай мэдэгдэж байв. Өөрөөр хэлбэл, дулаан үйлдвэр станц нь ч, дулааныг дамжуулах шугам сүлжээ нь ч бараг хязгаартаа тулчихсан, хэзээ мөдгүй тэг зогсох эрсдэлтэй байгаа аж.
65 ДАХЬ ЖИЛДЭЭ АЖИЛЛАЖ БАЙГАА ДЦС-2
Нийслэлийн дулааныг хангадаг ДЦС-уудаас хамгийн “хөгшин” нь ДЦС-2. Тухайлбал, тус станц анх 1961 онд ашиглалтад орсон бөгөөд өдгөө 65 дахь жилдээ ажиллаж байгаа. ДЦС-2 нь К3, К5 зуух болон гурван турбогенератор ажиллаж, жилд дунджаар 145 сая кВт.ц цахилгаан, 240 мянган Гкал дулаан хангадгаараа нийслэлийн нийт дулаан үйлдвэрлэлийн 3.2 хувийг эзэлдэг. Гэсэн ч насжилт нь өндөр эрсдэлийн түвшинд хүрсэн тус ДЦС-д ЖАЙКА-ийнхны хийсэн Монгол Улсын гамшгийн эрсдэлийн судалгааны дүнд 2018 онд хоёр барилгыг нь ашиглахыг хориглож, 2022 онд станцын суурийн хөрстэй холбоотой эрсдэл илэрсэн байдаг. Гэсэн ч өдгөө 65 “насалж” байгаа ДЦС-2 ажилласан хэвээрээ, бүр нийслэлийн дулааны 3.2 хувийг нийлүүлж байна.

65 “настай” ДЦС-2-ын араас ДЦС-3 өдгөө мөн 58 дахь жилдээ ажиллаж байгаа. 13 зуух, есөн турбин генераторуудтай ДЦС-3 нийслэлийн дулаан үйлдвэрлэлийн 30 гаруй хувийг үйлдвэрлэдэг. Ноцтой нь, 1976 онд ашиглалтад орсон тус станцын долдугаар турбогенератор нь 220 мянган цаг ажиллах нормтой байдаг ч ашиглалтын хугацааг нь 35,400 цагаар хэтрүүлж буюу өдгөө 255,400 цаг ажиллуулсан байдаг. Мөн Эрчим хүчний яамны 2026 оны дөрөвдүгээр сарын мэдээлэл ДЦС-3-ын найман турбин бүгд ашиглалтын хугацаагаа дуусгаж, тогтоосон нормоосоо 30-50 мянган цагаар илүү ажилласан тухай дурдсан нь бий. Тэр ч утгаараа хэзээ бол хэзээ зогсоход бэлэн, үйлдвэрийн баталгаагүй болсон талаар мэргэжлийнхэн онцолж байсан удаатай.
Түүнчлэн ЖАЙКА-ийн нэгэн судалгаагаар ДЦС-3-ын яндан найман балл орчмын газар хөдлөлтийн чичиргээг тэсвэрлэж чадахгүй гэх эрсдэлтэй гарсан. Мөн өнгөрсөн онд “ДЦС-3-ын нийт тоног төхөөрөмжийн 70 орчим хувь нь ашиглалтын хугацаагаа дуусгасан. Тэдгээрийн 60 орчим хувь нь цаашид засварлах боломжгүй болсон тул бүрэн шинэчлэх шаардлагатай” талаар тухайн үед тус станцад Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчөөр очоод байсан Н.Тавинбэх мэдэгдэж байв.

Харин нийслэлийн нийт дулаан үйлдвэрлэлийн талаас илүү буюу 54.5 хувийг эзэлдэг нь ДЦС-4. Бусад ДЦС-аасаа арай “залуу” боловч өдгөө мөн 43 дахь жилдээ ажиллаж байгаа. ДЦС-4 нь Улаанбаатар хотын дулаан хангамжийн хамгийн том эх үүсвэр, тулгуур болж байгаа ч эвдрэл, элэгдлийн асуудал салдаггүй. Тиймдээ ч нийслэлийн тал гаруй хувийг дулаанаар хангадаг тус ДЦС-ын засвар, шинэчлэлт, өргөтгөлийн ажилд ихээхэн хөрөнгө оруулдаг.
Тухайлбал, хамгийн сүүлийн жишээ гэхэд, энэ онд Засгийн газрын нөөц хөрөнгөөс 1.8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр ДЦС-4-ийн гуравдугаар зуухны халах гадаргууг шинэчилсэн. Түүнчлэн тус станцын 89 МВт-ын өргөтгөлийг Хөгжлийг банкны 253 тэрбум төгрөгийн зээлээр санхүүжүүлсэн байдаг. Харин Хөгжлийн банкны зээлээ одоог хүртэл төлж чадаагүй байгаа бөгөөд саяхан Ерөнхий сайд Н.Учрал тус станц дээр очиж ажиллахад зээлийн эргэн төлөлтийн хугацаагаа хойшлуулах асуудлыг хэлж, дэмжлэг үзүүлэх асуудал яригдаад байв.

Улаанбаатар хотын дулаан хангамжийн системд харьцангуй шинэ үүсвэр болж байгаа нь Амгалан дулааны станц. Тус дулааны станцын хувьд 2015 онд ашиглалтад орсон бөгөөд хотын зүүн бүсийн дулааны ачааллыг хуваалцах, шинэ суурьшлын бүсүүдийг төвлөрсөн дулаанд холбох чухал үүрэгтэйгээр ажиллаж эхэлсэн байдаг. Харин Амгалан ДС-ыг 2024 онд 116 МВт-ын шинэ зуух нэмж, нийт хүчин чадлыг 348 МВт-аас 6464 МВт-д хүргэхээр өргөтгөлийн ажил хийж, Хөгжлийн банкны 65.6 тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн. Гэсэн ч өргөтгөл хийхээс өмнө буюу 2022 онд Улаанбаатарын нийт дулаан хангамжийн 11 орчим хувийг хангаж байсан Амгалан ДС 65.6 тэрбумын өргөтгөл хийсэн ч “Баянзүрх дүүрэг, Улиастай орчмын шинэ орон сууцны хорооллуудыг дулаанаар хангах, зүүн бүсийн 40 гаруй нам даралтын халаалтын зуухыг зогсоох” зорилтдоо хүрээгүй буюу нийслэлийн нийт дулаан хангамжид эзлэх хувь нь 1.2 хувиар өссөн буюу 12.2 хувь болоод байгаа юм.

Үеэ элээсэн дээрх хэдэн ДЦС-ын насжилтын асуудлыг шийдэх өөр нэг гарц нь шинэ эх үүсвэрүүд бий болгох. Тиймдээ ч Улаанбаатар хотод ДЦС-5 төлийг хэрэгжүүлж байгаа бөгөөд урьдчилсан төсөөллөөр 300 МВт цахилгаан, 340 Гкал/цаг дулаан хүлээж авахаар төлөвлөөд буй. Одоогийн байдлаар тус дулааны цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Мөн ДЦС-6 төслийн танилцуулгыг Ерөнхий сайд Н.Учрал, Эрчим хүчний сайд Б.Найдалаа тэргүүтэй албаны хүмүүс өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд Диспетчерийн үндэсний төв ТӨХХК, ДЦС-3 ТӨХК болон ДЦС-4 ТӨХК-д ажиллаж байх үед танилцуулаад байгаа юм.

| ҮЕЭ ЭЛЭЭСЭН ДЦС-УУДАД ГАНЦХАН АСУУДАЛ ГАРАХАД Л УЛААНБААТАР ТЭР ЧИГТЭЭ ХӨЛДӨНӨ |
|
ЗАСГИЙН ГАЗАРТ АН-ЫНХАН ХАМТРАХ УУ, АРДЫН НАМЫНХАН ХҮЧ СЭЛГЭХ ҮҮ
2026-11-11 07:00:00
ҮЕЭ ЭЛЭЭСЭН ДЦС-УУДАД ГАНЦХАН АСУУДАЛ ГАРАХАД Л УЛААНБААТАР ТЭР ЧИГТЭЭ ХӨЛДӨНӨ
2026-11-11 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИД ХҮРСЭН ТАГНУУЛЫН НУУЦ МЭДЭЭЛЭЛД НЭР ДУРДАГДСАН “ШТС”-ЫН ЭЗЭД ХЭН БЭ
2026-11-11 07:00:00
2026-11-11 07:00:00
МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНООС ДЭЛХИЙН ӨВ ХҮРТЭЛХ ШУА-ИЙН ТҮҮХ
2026-11-11 07:00:00
О.НОМУКИ: ХҮН БҮР ХАЙРТАЙ ЗҮЙЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ТЭМЦДЭГ БАЙГААСАЙ
2026-11-11 07:00:00
Б.ОЮУН-ҮЖИН: Дэлхийн даамын аваргаас алт, мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна
2026-11-11 07:00:00
ЭРГЭЛТ.МН МЭДЭЭЛЛИЙН САЙТ “НҮҮДЛИЙН ЗАМ УУ, НҮҮРСНИЙ ЗАМ УУ” СЭДЭВТ ПАНЕЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-11-10 17:39:55
П.Бат-Амгалан дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2026-11-10 15:06:02
У.ХҮРЭЛСҮХ: Монгол түмний минь билиг оюун мохошүй хурц, мөхөшгүй бат байг
2026-11-10 13:28:54
Элчин сайд Д.Сэргэлэн Кувейтийн морин спортын ёслолд оролцов
2026-11-10 12:21:45
Элсний нүүлтийг сааруулах 50 га талбайд нөхөн сэргээх ажил хэрэгжүүллээ
2026-11-10 12:11:05
С.ДЭМБЭРЭЛ: Эрдэмтэн судлаачдын бүтээл туурвил, хөдөлмөр, гавьяат үйлсийг үнэлсэнд талархаж байна
2026-11-10 12:08:19
2026-11-10 11:50:21
Н.УЧРАЛ: “Шинэ цагийн малчин” төслийг үндэсний хэмжээний хөтөлбөр болгоно
2026-11-10 11:44:14
Хятадын Элчин сайд сэргээн засах төхөөрөмж хандивлав
2026-11-10 11:38:11
Багануурын сургууль, цэцэрлэгүүдэд 300 сая гаруй төгрөгийн тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө
2026-11-10 11:10:54
Төв аймагт математик, байгалийн ухааны чиглэлээр төрөлжсөн ахлах сургууль нээгдлээ
2026-11-10 10:52:29
2026-11-10 10:17:46
Зуун буудалт даамын дэлхийн цомын тэмцээн эхэллээ
2026-11-10 09:45:17
2026-11-10 08:54:23
МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДРИЙН ЭРГЭН ТОЙРОНД
2026-11-10 08:03:54
Завханы Алдартны музейд олимпын өвийн дурсгалт зүйлс гардууллаа
2026-11-10 07:20:00
Нөмрөгийг нөхөн сэргээх сайн дурын түншлэл байгуулах санаачилгыг дэмжив
2026-11-10 07:10:00
ТУУЗ ХАЙЧЛАХЫГ САНААРХАГЧ, ТЕНДЕРЧИН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН ИРЭХ СОНГУУЛЬД СҮ.БАТБОЛДЫН ХҮҮ БАТТҮШИГТЭЙ ӨРСӨЛДӨНӨ
2026-11-10 07:00:29
ТАНИЛЦ: ТӨСВИЙН МӨНГӨӨР "ТАНСАГЛАСАН" ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН ХАМГИЙН БАЯН ДАРГА НАР
2026-11-10 07:00:00
“УЛААНБААТАРЫН ҮДЭШ” ШИГЭЭ НАМУУХАН ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Г.ПҮРЭВДОРЖ
2026-11-10 07:00:00
2026-11-10 07:00:00
МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР ЗОРИУЛСАН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-11-10 07:00:00
ХҮҮХДҮҮД ЭМЧЛҮҮЛЖ ГАРААД ГУРАВ ХОНОХГҮЙ ХАЛУУРЧ, ХАНИАЛГАСААР ДАХИАД ЭМНЭЛЭГТ ХЭВТЭЖ БАЙНА
2026-11-10 07:00:00
Е.АМАРБАЯСГАЛАН: Т.ТОГОО ЭГЧТЭЙ ХАМТ БҮЖИГЛЭЖ, ХҮМҮҮСИЙГ ХӨГЖӨӨГӨӨД "ХОЁР ТОНЖОО" ГЭДЭГ НЭР АВСАН ДАА
2026-11-10 01:11:22
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |