• Өнөөдөр 2026-11-11

Гэрэл зургийн "Гамма" агентлаг 30 нас хүрлээ

Гэрэл зургийн салбарт өөрийн өнгө төрх, дотоод мэдрэмж, арга барилаар ажиллаж ирсэн Монголын анхны хувийн гэрэл зургийн агентлаг «Гамма» 1996 оноос хойшхи 30 жилийн түүхэн замналаа энэ онд тэмдэглэж байна. 

Агентлагийг 1996 онд гэрэл зурагчин С.Цацралт, Ц.Батзориг, Л.Ганзориг нар үүсгэн байгуулжээ. Өнгөрсөн гучин жилд тэд гэрэл зургийн чиглэлээр 500 гаруй ном, товхимол, сэтгүүл хэвлүүлж, 200 гаруй үзэсгэлэн, арга хэмжээ зохион байгуулсан байна.

«Гамма»-гийн зурагчид Монголын нийгмийн томоохон эргэлтүүдийг дурандаа мөнхөлж ирсэн. Тэдний бүтээлд 1990 оны ардчиллын жагсаал, шилжилтийн үеийн хомсдол, 1993 болон 2010 оны их зуд, 2008 онд олимпын анхны алтан медаль хүртсэн баяр, цар тахлын хөл хорио, нүүрсний хулгайн эсрэг жагсаал зэрэг үйл явдал багтдаг. Хүүхэд морь унаачийн асуудлыг хөндсөн 2013 оны зургийг хүний эрхийн байгууллагууд одоо ч тайлан илтгэлдээ ашигладаг аж.

Түүхэн ойн хүрээнд «Гамма 30» гэрэл зургийн номын нээлт, үзэсгэлэн 2026 оны 11 дүгээр сарын 22-нд Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд болно. Зохион байгуулагчид гэрэл зургаар өгүүлсэн 30 жилийн түүх, дурсамж, агшин хормуудтай танилцахыг уриалжээ. 

Б.Наранцолмон 


Гэрэл зургийн "Гамма" агентлаг 30 нас хүрлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188