Өөрийнхөө хүсэл мөрөөдөлд үнэнч байж, түүнийхээ төлөө тэмцэж, дуртай зүйлээ хийж амьдрахын утга учрыг үлгэрлэсэн уран бүтээлч бол О.Номуки юм. Тэрбээр өнгөрсөн сард Лондон хотод “Илгээгээгүй захиа” үзэсгэлэнгээ олон нийтэд дэлгэсэн бөгөөд энэ сард үзэгчдийн хүртээл болох “Норсон зүрх” мюзиклийн стиллистээр ажиллаж байна. Бид түүнтэй уран бүтээл болон олон амжилтын тухай ярилцлаа.

-Сайн байна уу. Өөрийн бие даасан үзэсгэлэнгээ олонд хүргэсэн танд баяр хүргэе. Та хүүхэд байхдаа юу мөрөөддөг байсан бэ. Энэ тухай ярилцлагаа эхлэх үү?
-Баярлалаа. Би багаасаа л дуулах дуртай хүүхэд байлаа. Тэр үед “Hollywood”-ийн эмэгтэй дуучдыг хараад би ч гэсэн ийм дуучин болвол ямар гайхалтай вэ гэж боддог байсан. Тэгээд арван дөрвөн настайгаасаа “Youtube”-ээс хичээл үзээд дуулж сураад мөн англи хэлийг бие даан сурч эхэлсэн. Харин арван долоон настайгаасаа утга зохиолын амтад орж мэдрэмжээ богино үгээр шүлэглэн бичиж илүү сонирхолтой байдлаар өөрийгөө хөгжүүлдэг байсан. Өөрийнхөө бодол, мэдрэмжийг богино бичвэрээр илэрхийлж сурсан. Гэхдээ хүүхэд байхаасаа л хамгийн их хүсдэг зүйл бол дуулах байсан болохоор арван есөн настайдаа анхны дуугаа зохиосон. Бүх зүйлээ өөрөө хийх их хэцүү. Гэвч энэ бүхний ард гарах хүсэл эрмэлзэл надад байсан болохоор цааш үргэлжлүүлэх хүчийг өгсөн гэж боддог.
-Одоо ямар ажил хийдэг вэ, ямар чиглэлээр өөрийгөө хөгжүүлж байгаа вэ?
-Үндсэн гурван мэргэжилтэй гэж ойлгож болно. Дуучин, продюсер, стилист бас маркетингийн менежер гэсэн чиглэлээр ажиллаж байсан. Одоогоор уран бүтээлч хүний хувьд шинэ цомог гаргахаар бэлдэж байна. Ирэх сард цомгоо гаргахыг зорьж байгаа. Хажуугаар нь мөн “Хурд” хамтлагийн “Норсон зүрх” мюзиклийн стиллистээр ажиллаж байна.
-Та үзэсгэлэнгийнхээ тухай уншигчдад мэдээлэл өгөх үү?
-Хэзээ нэгэн цагт хэн нэгэнд илгээгээгүй эсвэл хэзээ ч илгээж чадахгүй захианы үзэсгэлэн маань өнгөрсөн сард Лондон хотын “Photobook cafe”-д болсон. Гол нь энэ захидлуудыг олон жилийн дараа эргээд харахаар нэг төрлийн урлаг байж болох юм гэж бодсон. Үзэсгэлэнгийн гол онцлог нь олон улс үндэстний хүмүүс ирж дөч гаруй захидал бичиж үлдээсэн нь их сонирхолтой. Хамгийн том зорилго нь хүмүүс энд хэн нэгэнд хэлээгүй үгсээ бичиж, дотоод мэдрэмжээ илэрхийлэхийн сацуу хүн болгон зохиол бичдэг байх албагүй ч энгийн энэ захианууд ямар гайхалтай урлагийн бүтээл байж болохыг харуулсан.

-Үзэсгэлэнгээс танд үлдсэн мэдрэмж, сурч мэдсэн зүйл юу вэ?
-Үзэсгэлэн үзсэн хүмүүсийн сэтгэгдэл их өндөр байсан. Тухайлбал, Бразил, Солонгос, Хятад, Итали, Монгол гээд олон улсын хүмүүс зорьж оролцсон болохоор тэдний сэтгэлд сайхан дурсамж бүтээсэн гэж бодож байна. Хүн болгон өөр өөр замналаар амьдардаг ч гэсэн хүн гэдэг өөр хоорондоо ямар гайхалтай нарийн холбоосоор холбогддог болохыг анзаарч мэдсэн. Би сүүлийн үед хальсан камераар зураг дарах хоббитой болоод байгаа. Нэг агшинд тохиох мөчийг хальсандаа буулгаж авна гэдэг нь надад маш үзэсгэлэнтэй санагдсан. Дараагийн удаа зураг болон захиа, бичвэрүүд хосолсон үзэсгэлэн гаргахыг үгүйсгэхгүй.
-Уран бүтээлчийн хувьд та ямар зарчим баримталдаг вэ?
-Одоо эргээд бодохоор өсвөр насны хүүхэд байхад их хүнд цаг мөч тохиож байжээ. Тэр үеэс эхлээд маш их зориг, тэвчээр хүнд шаарддаг юм байна гэдгийг ойлгосон. Хүн болгон даваад гардаггүй зүйлийг би давж гарсандаа өөрөөрөө их бахархадаг. Тэр цагаас хойш би бүх зүйлийг эерэгээр хүлээж авахыг хичээдэг болсон. Миний амьдралдаа баримталдаг эхний зарчим бол өөртөө мөн амьдралдаа үнэн байх явдал. Мөн бусдад сайн сайхныг нь сануулж хэлж байхыг хичээдэг. Өнөөгийн нийгэмд бидний өөр хоорондоо харилцах харилцаанд маш маш их хайр дутагдаж байна гэж хардаг. Тиймээс би хүн бүрт өөрийн чадахаараа сайн сайханыг түгээж, сайхан сэтгэл, хайр энэрэлийг мэдрүүлэхийг хүсдэг.
-Дуулах дуртай жаахан охин өдгөө үзэсгэлэн дэлгэхийн сацуу шүлэг бичдэг авьяастай юм билээ. Та яруу найргийн номынхоо тухай бидэндтэй хуваалцахгүй юу?
-Анхны яруу найргийн номоо өнгөрсөн хавар хэвлүүлсэн. Тэр үед би маш их сандарч бас догдолж байсан. Гэхдээ надад ямар ч айдас байгаагүй. Миний шүлгийг хүмүүс уншина гэхээр үнэхээр их баярлаж байсан. Энэ номоо францаар “Je T’aime” буюу монголоор “Би чамд хайртай” гэж нэрлэсэн. Би яруу найргийн номоороо дамжуулан хайрын тухай юм шиг боловч амьдралын гүн гүнзгий утга, хүн бүрийн төдийлөн хөнддөггүй сэдвийг илэрхийлэхийг зорьсон.
-Таны сүүлийн үед юунд зорьж байна вэ?
-Би өмнө нь найзаасаа энэ тухай асууж байсан. Манай найз “Холын зүйлсийг би тэгнэ ингэнэ гэж төлөвлөж хэлэх дүргүй” гэж байсан. Би ч гэсэн энэ тухай яг адилхан бодолтой. Хүмүүс амьдралаа тав, арван жилээр төлөвлөчихсөн байдаг. Харин миний хувьд цаг тухайд нь төлөвлөдөг. Энэ нь яг тухайн агшин, цаг хугацааг мэдрэх боломж олгодог. Хүний амьдрал яг таг төлөвлөгөөний дагуу явахаас гадна огтхон ч төлөвлөөгүй зүйлс тохиолдохыг хүлээн зөвшөөрнө гэдэг бол их чухал. Би нарийн төлөвлөөгүй зүйлд дуртай.


-Ярилцлагын төгсгөлд таньд хэлэхийг хүссэн зүйл байна уу?
-Ер нь өсвөр насны хүүхдүүдэд асар их сонголт, амьдралын эргэлзээ, олон асуудал тулгамддаг. Би яг энэ насан дээрээ мэргэжил сонголтын тест бөглөдөг байснаа санадаг. Гэхдээ ирээдүйд юу хийж амьдармаар байгаагаа дотроо төсөөлөх төдийд л юу хүсэж байгаагаа мэдэрдэг юм байна лээ. Яг өөрийн хүсэл дотоод мэдрэмждээ зуун хувь итгэвэл бүх хариулт бидний дотор байдаг юм шиг санагддаг. Би ахлах сургуулиа төгсөөд нэг их сургуульд орох гэж бэлдэж байсан. Яг хичээл орохын өмнө би шийдвэрээ өөрчилсөн юм. Учир нь дуу дуулах хүсэл, мөрөөдлөө орхичих л юм бол насан туршдаа харамсах юм шиг санагдаад. Тухайн үед миний эргэн тойронд байдаг хүмүүс энэхүү шийдвэрт минь эргэлзэж байсан. Харин би gap year аваад хувиараа артистаар ажиллаж эхэлсэн. Тэр үед бас хааяа сургуульд сурахгүй байгаадаа эмзэглэх үе цөөнгүй л байсан. Гэхдээ эцэст нь би мөрөөдлийнхөө сургууль болох “Boston berklee college”-д өөрийнхөө зохиосон дуунуудаар тэнцэж чадсан. Яг тэр үед би өөрийнхөө дуртай зүйлд үнэнч байж, мөрөөдлөө биелүүлэхийн тулд бат зогсож, хайртай зүйлийнхээ төлөө золиос гаргах нь ямар чухал болохыг ойлгосон. Өнгөрсөн жил сургуулиа амжилттай төгссөн. Одоо би үргэлжлүүлэн хөгжмийн зохиолч мэргэжлээр суралцах гэж байна. Суралцах урилгаа авсан. Эцэст нь би хүн бүр хайртай зүйлийнхээ төлөө тэмцдэг байгаасай гэж хэлмээр байна.
Б. Наранцолмон
| О.НОМУКИ: ХҮН БҮР ХАЙРТАЙ ЗҮЙЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ТЭМЦДЭГ БАЙГААСАЙ |
|
ЗАСГИЙН ГАЗАРТ АН-ЫНХАН ХАМТРАХ УУ, АРДЫН НАМЫНХАН ХҮЧ СЭЛГЭХ ҮҮ
2026-11-11 07:00:00
ҮЕЭ ЭЛЭЭСЭН ДЦС-УУДАД ГАНЦХАН АСУУДАЛ ГАРАХАД Л УЛААНБААТАР ТЭР ЧИГТЭЭ ХӨЛДӨНӨ
2026-11-11 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИД ХҮРСЭН ТАГНУУЛЫН НУУЦ МЭДЭЭЛЭЛД НЭР ДУРДАГДСАН “ШТС”-ЫН ЭЗЭД ХЭН БЭ
2026-11-11 07:00:00
2026-11-11 07:00:00
МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНООС ДЭЛХИЙН ӨВ ХҮРТЭЛХ ШУА-ИЙН ТҮҮХ
2026-11-11 07:00:00
О.НОМУКИ: ХҮН БҮР ХАЙРТАЙ ЗҮЙЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ТЭМЦДЭГ БАЙГААСАЙ
2026-11-11 07:00:00
Б.ОЮУН-ҮЖИН: Дэлхийн даамын аваргаас алт, мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна
2026-11-11 07:00:00
ЭРГЭЛТ.МН МЭДЭЭЛЛИЙН САЙТ “НҮҮДЛИЙН ЗАМ УУ, НҮҮРСНИЙ ЗАМ УУ” СЭДЭВТ ПАНЕЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-11-10 17:39:55
П.Бат-Амгалан дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2026-11-10 15:06:02
У.ХҮРЭЛСҮХ: Монгол түмний минь билиг оюун мохошүй хурц, мөхөшгүй бат байг
2026-11-10 13:28:54
Элчин сайд Д.Сэргэлэн Кувейтийн морин спортын ёслолд оролцов
2026-11-10 12:21:45
Элсний нүүлтийг сааруулах 50 га талбайд нөхөн сэргээх ажил хэрэгжүүллээ
2026-11-10 12:11:05
С.ДЭМБЭРЭЛ: Эрдэмтэн судлаачдын бүтээл туурвил, хөдөлмөр, гавьяат үйлсийг үнэлсэнд талархаж байна
2026-11-10 12:08:19
2026-11-10 11:50:21
Н.УЧРАЛ: “Шинэ цагийн малчин” төслийг үндэсний хэмжээний хөтөлбөр болгоно
2026-11-10 11:44:14
Хятадын Элчин сайд сэргээн засах төхөөрөмж хандивлав
2026-11-10 11:38:11
Багануурын сургууль, цэцэрлэгүүдэд 300 сая гаруй төгрөгийн тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө
2026-11-10 11:10:54
Төв аймагт математик, байгалийн ухааны чиглэлээр төрөлжсөн ахлах сургууль нээгдлээ
2026-11-10 10:52:29
2026-11-10 10:17:46
Зуун буудалт даамын дэлхийн цомын тэмцээн эхэллээ
2026-11-10 09:45:17
2026-11-10 08:54:23
МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДРИЙН ЭРГЭН ТОЙРОНД
2026-11-10 08:03:54
Завханы Алдартны музейд олимпын өвийн дурсгалт зүйлс гардууллаа
2026-11-10 07:20:00
Нөмрөгийг нөхөн сэргээх сайн дурын түншлэл байгуулах санаачилгыг дэмжив
2026-11-10 07:10:00
ТУУЗ ХАЙЧЛАХЫГ САНААРХАГЧ, ТЕНДЕРЧИН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН ИРЭХ СОНГУУЛЬД СҮ.БАТБОЛДЫН ХҮҮ БАТТҮШИГТЭЙ ӨРСӨЛДӨНӨ
2026-11-10 07:00:29
ТАНИЛЦ: ТӨСВИЙН МӨНГӨӨР "ТАНСАГЛАСАН" ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН ХАМГИЙН БАЯН ДАРГА НАР
2026-11-10 07:00:00
“УЛААНБААТАРЫН ҮДЭШ” ШИГЭЭ НАМУУХАН ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Г.ПҮРЭВДОРЖ
2026-11-10 07:00:00
2026-11-10 07:00:00
МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР ЗОРИУЛСАН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-11-10 07:00:00
ХҮҮХДҮҮД ЭМЧЛҮҮЛЖ ГАРААД ГУРАВ ХОНОХГҮЙ ХАЛУУРЧ, ХАНИАЛГАСААР ДАХИАД ЭМНЭЛЭГТ ХЭВТЭЖ БАЙНА
2026-11-10 07:00:00
Е.АМАРБАЯСГАЛАН: Т.ТОГОО ЭГЧТЭЙ ХАМТ БҮЖИГЛЭЖ, ХҮМҮҮСИЙГ ХӨГЖӨӨГӨӨД "ХОЁР ТОНЖОО" ГЭДЭГ НЭР АВСАН ДАА
2026-11-10 01:11:22
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |